Буцах

2021030 - Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын танхимын төлөвлөлт болон акустик тооцоо

Нийгэм

Хураангуй:

0

      Дуурийн театрын орон зайн төлөвлөлт, дуу чимээ тусгаарлалт, барилгын норм ба дүрмийн стандарт хэмжээг нормчлон тогтоосон байдаг. Манай улсын хувьд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр нь дээрх стандартын дагуу хийгдсэн 71  жилийн түүхтэй акустик шингээлтийн хувьд монголд цор ганц хийцтэй учир хийц, бүтээцийн тухай ойлголт, хэмжээ авч судалгаа хийх туршлага, дуу чимээний тархац үйлчлэлийн мэдлэгтэй болох үүднээс тус театрын танхимд судалгаа хийхээр шийдсэн. Мөн олон нийт иргэний барилгын тухай стандартуудыг практик дээр тулгуурлан харуулахыг зорьсон.

0

      Тус театрт олон удаагийн хэмжилт, судалгаа хийснээр театрын тухай шаардлагатай мэдээлэл, хэмжээсүүдийг цуглуулсан. Эдгээр мэдээллүүдээр харьцуулсан, дүн шинжилгээ хийх боломжтой болсон. Ийнхүү харьцуулалт, судалгааны үндсэнд асуудлыг олж илрүүлэн, өөрсдийн санаагаар баяжуулан, сайжруулсан шийдэл бүхий судалгаа тооцооны ажил гүйцэтгэлээ.

0

      Уг судалгаа тооцооны ажлаар театрын үүх түүхийг мэдэж, ямар үнэ цэнтэй байгууламж болохыг ойлгосон. Иймд анхны хэв маягыг нь алдуулалгүй сэргээн засварлах нь зөв гэж үзээд одоогийн байгуулалтаа сайжруулан, неоклассицизм хэв маягтай, дотоод орон зайн зөв төлөвлөлт, шинэлэг орчин, тав тухтай уур амьсгалыг бүрдүүлсэн шийдлийг гаргалаа. 

0

Түлхүүр үг: театр, норм дүрэм, дизайны шийдэл, акустик тооцоо

0

Удиртгал 

0

      Аливаа барилга байгууламжыг хүчин чадал, зориулалт зэрэг онцлогоос хамааруулж, тухайн орчныг хүний бие организмд таатайгаар шийддэг. Үүнээс лекц, хурлын танхим болон урлагийн  үзвэрийн барилга байгууламжын дотоод орчинд акустикийн төсөл хамгийн чухал байдаг. Танхимын орон зайг төлөвлөхдөө зааланд тархах дуу авиаг сончогчдод хүртээмжтэй хүрч таашаал өгөх, үзэгчид бүрт тайз харагдахуйц зэргийг хамааруулна. Эдгээрийг улс орнууд нормчлон тогтоосон байдаг. Манай улсад энэхүү нормийг баримтлан байгуулсан барилга бол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр юм. Энэхүү театрын гол танхимыг сонгон авч, норм дүрмүүдтэй харьцуулан, шинжилж, тулгарсан асуудлыг олж илрүүлэн шийдэхийг зорьсон. Иймээс монголд мөрдөгддөг “Барилгын норм ба дүрэм”-үүдийг судлан, шаардлагатай тоон хэмжээнүүдийг обьектэд очин  хэмжиж, харьцуулалт судалгааг хийж байх явцад хэд хэдэн нормын бус, эргономикийн асуудалтай зэрэг дутагдлууд ажиглагдсан билээ. Илрүүлсэн асуудлыг норм дүрмийн дагуу шийдвэрлэхийн тулд танхимын тохиромжтой төлөвлөлтийг гаргаж чадсан. Мөн энэхүү танхимд дуу чимээ зохих хэмжээнд  тархаж, шингэх ёстой ба бүх суудалд жигд хүрэх шаардлагатай. Тиймээс реверберацын хугацаа болон геометр акустикийг тус тус тодорхойлж, одоогийн танхимыг акустик сайтай болохыг тооцоолон баталсан. Мөн шинэчлэн гаргасан төлөвлөлтөндөө ч эдгээр тооцооллуудын үр дүнг хадгалан, сайжруулахаас гадна барилгын хийцийг ч өөрчлөхгүйгээр шинэчлэхийг зорьлоо.

0

1. Онолын судалгаа

0

1.1 Түүх

0

      Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүх нь ард түмний уламжлалт, соёл, урлаг дээр түшиглэж, үндэсний болон дэлхийн сонгодог урлагийг өөрийн оронд хөгжүүлсэн Монгол улсын соёл урлагийн түүх юм. Мөн дэлхийн эртний сонгодог урлагийн уламжлалт онолд тулгуурлан хөгжиж байсан неоклассицизмын урсгалыг Монголын архитетурт үндэсний дүрслэх урлагтай хослуулан синтез урлаг болгон хөгжүүлсний тод жишээ юм. [18] Барилгын ажил эхлэх үеийн цаг үеийн байдал  дэлхийн 2 дугаар дайн дуусаад удаагүй байсан хүнд хэцүү үе байлаа. Үндэсний мэргэжлийн ажилчид тун цөөн агаад ажиллах хүчин нь голдуу дайнд олзлогдсон 430 япон цэргүүд, хоригдол болох Хятад иргэдээр бүрдсэн улирлын чанартай ажилчид байв. Тухайн үед барилгын материалын үйлдвэрүүд хөгжөөгүй, техник байхгүй, Оросын Улаан-Үдээс машинаар материалаа тээвэрлэдэг, барилга угсралтад ашиглах модоо Туул голоор урсгаж зөөдөг байв. [14]

0

      1934онд Д. Нацагдоржийн “Учиртай 3н толгой” дуулалт жүжгийг нийтэд үзүүлсэн нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл болсон юм. [15]

0

0

Зураг 1. Улсын дуурь бүжгийн театр баригдаж байгаа нь. 1948 он 

0

      1940-д онд театрыг хөгжүүлэхэд засаг төрөөс ихээхэн анхаарал тавьж, ЗХУ- аас мэргэжилтэн урьж ажиллуулав. 1950-аад оны дунд үеэс залуусыг сонгон ЗХУ-д нарийн мэргэжлээр суралцуулах болжээ. [16]

0

      Энэ үед Монголын архитетектурын түүхэнд анх удаа улсаас иргэд, олон нийтэд зориулсан барилга байгууламж бариулж эхэлсэн бөгөөд барилгын ажлыг шинжлэх ухааны үндсэн дээр зохион байгуулах урьдчилсан нөхцөл бүрдсэн. [7]

0

      Уг барилгын зураг төслийг 1942 онд Герман улсын архитектор Герхард Козель зураг төслийг гүйцэтгэж, 1946 оны 6-р сарын 28-нд анхны суурийн чулуу тавих ёслол болж Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар оролцжээ. [5]  1950 оны 12р сарын 30-ны өдөр тус театрийн барилга ашиглалтад орж Б.Дамдигсүрэн, Б. Смирнов нарын хөгжим, Д. Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй. [11]

0

     Театрын дотор гадна чимэглэлийг Б.Чимэдээр ахлуулсан Монгол ахмад уран бүтээлчид буюу зураач О.Цэвэгжав, Д. Чойдог, Д. Маньбадар, Ү. Ядамсүрэн, уран барималч С.Чоймбол, Н. Жамбаа, А.Даваацэрэн, А.Доржготов нар гүйцэтгэсэн байна. [14]

0

0

Зураг 2. Б.Жамбаа “Бүжигчин” ингэмэл болон барилгын гол хаалга

0

1.2 Орчны судалгаа

0

      Улсынд дуурь бүжгийн эрдмийн театрын үзвэрийн гол танхим нь 500-800 хүний суудалтай бөгөөд нийтдээ 38,000 м2  багтаамжтай 4 давхар барилга юм. [12]

0

      Барилга барьсан газрын цаг уур болон бусад үзүүлэлт нь:

0

  • Салхины ачаалал 35 кг/м2
  • Цасны ачаалал 50 кг/м2
  • Газар хөдлөлтийн балл 8 балл
  • Гадна агаар -390С

0

     Байршил. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж

0

1.3 Объектийн судалгаа

0

1.3.1 Партер

0

0

Зураг 3. Нэг дүгээр давхрын байгуулалт дээрх партерийн хэсгийг тэмдэглэсэн байдал

0

      Партер нь үзвэрийн гол танхим дахь тайзны  өөдөөс харуулж зэрэгцүүлэн зассан үзэгчдийн суудал юм. [1]

0

  • Нийт 202.1 м2  талбайг эзлэнэ. 
  • Хананы хийц 30 маркийн зуурмаг дээр 75-аас багагүй маркийн тоосгоор өрж шавардсан.  
  • 60 налуу бүхий паркетан шалтай. Өмнө нь тавийн банз буюу модон шалтай байсан 2000 онд Паркетан шал хийсэн.

0

Хивс: 3 ширхэг

0

Хаалга: 3 ширхэг

0

0

Зураг 4. Партерийн хэсэг

0

     Партер сандал: 570*545*970 хэмжээтэй зөөлөн материалаар бүрсэн, шаланд хөдөлгөөнгүй бэхэлсэн, 15 эгнээ 306 ширхэг сандалтай, Үүнд:

0

  • 1-10хүртэл эгнээнд 11сандал
  • 11-12 эгнээнд 10сандал
  • 13-15 хүртэл эгнээнд 9, 8, 6 сандал тус тус байна.

0

1.3.1.1 Партер хэсгийн норм дүрмийн харьцуулалт болон сайжруулалт

0

      

0

0

Яманы хашлагаас нэгдүгээр эгнээний үзэгчдийн суудлын түшлэг хүртэлх зай  745 мм байна. Энэ нь стандарт дээр тусгасан яманы хашлагаас нэгдүгээр эгнээний үзэгчдийн суудлын түшлэг хүртэлх зай 1,5м-ээс багагүй зайд байрлана [1] гэх үзүүлэлтээс бага байна. Иймд сайжруулсан төлөвлөлт дээр энэ хэмжээг 1345 мм болгов.

0

      Суудлын эгнээ хоорондын хүн явах зай 360 мм байна. Мөн тус стандартын 4.2.12-т тусгасанчлан үзвэрийн танхимын суудлын эгнээ хоорондын хүн явах зай 0,45 м-ээс  багагүй байна. [1] Иймд тус зайг 450 мм болгон өргөсгөв.

0

      Хоорондох зайг ихэсгэсэн тул партерийн суудлын тоо харьцангуй багасаж 279 болсон. Үүн дээр 4 тэргэнцэртэй хүн нэг дор байрлаж болох талбай гаргаж өгсөн.  Тэргэнцэртэй иргэнд зориулсан хаалганы өргөн 0.9 м, хонгилын өргөн нь 1.2 м-ээс багагүй байна гэж тусгасан байдаг [2]  тул үүний дагуу байрлах хэсгийг урт 1680 мм, өргөн 3450 мм байна. Үзвэрийн танхимд байрлахад нэг тэргэнцэртэй хүнд 840 мм өргөн, 1200 мм урттай талбай ногдохоор байдаг байна. Энэ талбай руу хоёр талын хаалгаар орох боломжтой, шалыг 2 үетэйгээр налуулсан. БД 31-112-11 дүрмийн 3.2.1-т тэргэнцэртэй болон өндөр настай иргэнд зориулсан явган хүний замын налуу уртаашаа 5% , хөндлөн чиглэлд 1%-иас илүүгүй налуутай байна гэжээ.[3] Иймд эхний налуу 5,4%, дараагийн налуу 8,4% буюу тус норм дүрэмд бичсэний дагуу байна. 

0

      Мөн тус норм дүрмийн 3.1.2-т тэргэнцэртэй иргэний зорчих замын өргөн нэг талын хөдөлгөөнтэй үед 1.2 м-ээс багагүй байна гэжээ. [3] Иймээс эгнээ хоорондын хүн явах хэсгийн өргөнг 1233 мм байхаар төлөвлөсөн.

0

0

Зураг 5. Шинэчилсэн байгуулалт дээр дугуй хэлбэрийн шатыг харуулсан байдал

0

      Харагдах өнцөг тусгаарлагдаж байсан тул шатласан шалыг ашиглах болсон. Шалны доор халаалтын систем байрлах тул доош ухалгүй нэмж шат төлөвлөсөн. Нормд үзвэрийн танхимыг шатлалтай төлөвлөх үед шатны өндөр 0,2 м ихгүй төлөвлөнө гэж тусгасан байна. [1]  Иймээс 14 шат бүхий суудлыг 100 мм өндөртэйгөөр шийдэж харагдах өнцгийг нэмэгдүүлсэн. Үүнээс шалтгаалан төв хаалганы түвшин 400 мм-ээр дээшилж, заал руу гадна хаалгаар орохдоо шатаар гарж ордог болгосон. Энэ шат нь хэв маягтаа тааруулсан дугуй хэлбэртэй чулуун шат байна.

0

0

Зураг 6. Партерийн огтлол хэсгээс харааны өнцгийг тэмдэглэсэн байдал./ а- одоогийн огтлол, б- шинэчилсэн огтлол/

0

1.3.2 Бельтаж

0

0

     

0

Зураг 7. Хоёр дугаар давхрын байгуулалт дээр бельтажыг тэмдэглэсэн байдал

0

Партераас дээш хана дагуу үргэлжилсэн хэд хэдэн эгнээ суудлууд бүхий тагт маягийн давхрууд нь тусгай үзэгчидэд зориулсан хэсэг юм. [1]

0

  • Дээд эгнээний шалнаас тааз хүртэлх зай 7000 мм
  • Багана: D- 540 мм h-3575 мм, багана хоорондын зай- 1334 мм нийт 15ш.
  • Хаалганы өндөр-2220 мм, өргөн-1360 мм нийт 4 хаалгатай.
  • Шал: Будагтай модон шалны дээр хивсэнцэр дэвссэн. 

0

0

Зураг 8. Бельтажны ханын баганууд

0

  • Монгол уламжлалт хээг тос, зотон ашиглан зурсан.

0

Сандал: 120 ширхэг шаланд бэхлэсэн сандалтай. 

0

  • 1-р эгнээ 35
  • 2-р эгнээ 41
  •  3-р эгнээ 45

0

0

Зураг 9. Бельтажны огтлол, байгуулалт

0

1.3.2.1 Бельтаж хэсгийн сайжруулалт

0

      Бельтажинд нийт 120 сандал байгаа ч эдгээрээс захын 16 суудал нь харагдах орчин хязгаарлагдмал тул ашиглагддаггүй. Эдгээр суудлуудын хамгийн захын суудлаас тайз руу харах өнцөг 220 байна. Өөрөөр хэлбэл тайзны гол хэсэг бүтэн харагддаггүй. 

0

0

Зураг 10. Одоогийн байгуулалт дахь бельтажны захын суудлын  харааны өнцөг

0

     Үүнийг шийдвэрлэж бүх суудлаас саадгүй харах боломжыг бүрдүүлэхээр зорьсон. Тиймээс захын хэсгийг буулгаж тагт маягийн нэмэлт шатлал байрлуулах болсон.  Ингэснээр бусад суудлын харах өнцгийг хаахгүй бөгөөд тус суудалд суух үзэгчидэд харах өнцөг нэмэгдэж, тухтай байхаас гадна театрын үзэмжинд ч сайнаар нөлөөлнө. 

0

      Энэхүү шинээр байгуулах тагтыг төмөр карказаар хананд бэхлэнэ, төмөр бетон хийцтэй, гипсээр өнгөлгөө хийнэ.

0

      Ингэж шийдсэнээр хамгийн захын үзэгчийн харах өнцөг 330  болон нэмэгдлээ. Ингэснээр тайзыг бүхэлд нь харах боломжтой болно. Шинэчилсэн бельтажны суудлын тоог 125 болгон нэмж чадсан.

0

0

Зураг 11. Шинэчилсэн бельтаж хэсгийн тагтны харахгдах байдал

0

      Мөн эхний эгнээний суудлын харах өнцгийг урд талын хашлага хааж , суудлаас тайзны урд хэсэг харагдахгүй байна. Энэ асуудлыг шийдхийн тулд нэгдүгээр эгнээний шалыг 140 мм өндөрсгөж харах өнцгийг нэмсэн. Энэ нь арын эгнээний суудлуудад саад учруулахгүй. Ингэснээр урд эгнээнээс тайз руу бүтэн харж чадна.

0

0

Зураг 12. Шинэчилсэн бельтаж хэсгийн тагтны хучилтын бүтэц

0

0

Зураг 13. Шинэчилсэн байгуулалт дахь захын суудлын  харааны өнцөг

0

0

Зураг 14. Одоогийн /А/ болон шинэчилсэн /Б/ бельтажны огтлолоос харааны өнцөг

0

1.3.3 Ложа

0

0

Зураг 15. Нэг дүгээр давхрын байгуулалт дээр ложаны хэсгийг тэмдэглэсэн байдал

0

      Үзвэрийн танхим дахь цөөхөн хүн суухад зориулагдсан тайзруу харсан тагт буюу тусгай [1] байр нь хоорондоо 3 тасалгаатай 1180 мм өндөртэй 220 мм зузаантай ханаар тусгаарлагдсан. Тус бүр 2 хаалгатай. Тусгай ложаны хаалгатай нийлээд нийтдээ 14 хаалгатай. Хаалгануудыг бүгдийг нь шинээр сольсон бөгөөд өмнө нь зузаан модон хаалга байсан.

0

  • Ложаны хамгийн доод түвшний (0 түвшнээс дээш 200 мм-т ) шалнаас   бельтаж хүртэл 3.2 метр 
  • Ложанд 100 мм –ээр 2 удаа шаталсан шаталсан байна.
  • Будагтай модон шалны дээр хивсэнцэрийг хадаж тогтоосон
  • Зөөлөн материалаар бүрсэн  модон сандал - 104 ширхэг (ложаны 90 болон тусгай ложаны 14 сандал)
  • Таазны 8 гэрэлтэй ( партер хэсгийн ложад 6, тусгай ложад 2)
  • Сандал: 500*470*920 хэмжээтэй, зөөлөн бүрхүүлтэй модон, түшлэгтэй сандал
  • Халаалтын 12 ширхэг тень

0

0

Зураг 16. Ложаны харагдах байдалm болон шалны хуваалт

0

1.3.3.1 Ложаны хэсгийн сайжруулалт

0

      Партерийн хэсгийг өндөрлсөнөөс шалтгаалан ложаны шалыг мөн тус тус өндөрлөх шаардлагатай гарсан. Иймд гаднаас ороход шат тавин, нийтээр нь өндөрлөхөөр боллоо. Шалны түвшингүүд ложа бүрт өөр өөр байна. Энэ нь партерийн шатлал намсаж байгаатай холбоотой бөгөөд партерийн хамгийн өндөр хэсгийн арын ложаны шал мөн харьцангуй өндөрлөж, намссан хэсгийн ложаны шал ч мөн намсана. Шатлал бүр 100 мм-ээр өндөрссөн. Ингэж өндөрлөснөөс 2 хаалга зэрэг ашиглахад шатны талбай нэмэгдэж суудлын тоо багасах учир ложа бүрийн ашиглагддаггүй нэг хаалгыг бөглөсөн. Мөн ложаны шатлал хурц өнцөг ирмэг ихтэйгээр хуваагдсан байна, үүнийг илүү энгийнээр, хөлд тээглэх зэрэг асуудалгүй байхаар хуваалаа.

0

0

Зураг 17. Шинэчилсэн ложаны шатлалыг харуулсан нь

0

0

Зураг 18. Шинэчилсэн ложаны хананы харагдалт

0

   Ложыг тусгай байр гэдэг утгаараа бусад ложанаас тусгаарлаж “L” хэлбэрийн гипсэн хамар ханыг байрлуулна. Энэ хана нь хэлбэрийнхээ онцлогоор үзэгчдийн харах өнцгийг хааж саад болохгүй.

0

1.3.4 Хөгжимчдийн яма

0

0

Зураг 19. Нэг дүгээр давхрын байгуулалт дээр яманы хэсгийг тэмдэглэсэн байдал

0

0

Зураг 20. Яманы харагдалт, тайзнаас

0

      Тайз болон үзэгчийн суудлын хооронд байх тайзны түвшнээс доош байрлуулсан хөгжимчдийн байрлах талбай буюу яама [1] нь 3 эгнээ шатлалтай бөгөөд 60 хөгжимчин суух багтаамжтай 81 м2 талбай бүхий хэсэг бөгөөд нэг хөгжимчинд 1,35 м2 талбай ногдож байна. Энэ нь 1 хөгжимчинд ногдох талбай 1.3м2-аас багагүй байх гэсэн нормын дагуу байна. [1] Өндөр нь 1720 мм, өргөн 13250 мм. Модон шалыг хар лакан будгаар өнгөлж будсан.

0

3 хаалга: Партер хэсгээс орох хаалга болон тайзны доор байрлах 2 хаалгатай. 

0

Сандал: төмөр хөлтэй түшүүртэй хар сандал 52 ширхэг.

0

Гэрэлтэй нотны тавиур: 39 ширхэг

0

Удирдаачын ширээ: 1 ширхэг

0

1.3.5 Тайз

0

Зураг 21. Нэг дүгээр давхрын байгуулалт дээр тайзны хэсгийг тэмдэглэсэн байдал

0

      Театрын байгууламжын гол хэсэг, уран бүтээл тоглогддог талбай. Тайзны 2 талд бутафорий буюу тоглолтонд хэрэглэж байгаа хуурамч заслын эд хогшилыг хадгалах карма өрөөтэйгөөс гадна тайзны ард болон шалны доор жижиг хэрэгслүүд хадгалах склад буюу агуулах өрөөтэй. Мөн эргэдэг тайзтай учир тайзны доор мотор болон хөшигны олс татах моторыг хамт байрлуулсан тусгай өрөө бий. Эндээс тайз дээш гардаг шат байрлуулсан.

0

0

Зураг 22. Тайзны дотор талаас, хөшиг татсан байдал

0

      Тайзны дээд хэсэгт металь татанги бүтээцтэй, 4 ширхэг татанги байрласан. Тэдгээрийн хооронд метал хэвтээ босоо, босоо холбоостой. Модон хучилт бүхий таазтай

0

  • Эргэдэг дугуй тайзтай. 6000 мм радиустай. Ашиглагдахгүй үед зузаан хамеран материалтай хулдаас дэвсдэг.

0

0

Зураг 23. Эргэдэг тайз болон тайзны 2 талын дээд хэсэгт байрлуулсан тень

0

  • Тайзны өндөр- 17330 мм, Урт-22000 мм, Өргөн- 16485 мм
  • Тайзан дээрээ хөшиг хадгалах агуулахтай
  • 8 ширхэг тень байрлуулсан.

0

Хөшиг

0

  • Тайзны хөшиг
  • Акустикийн хөшиг (хар)
  • Аваарын төмөр хөшиг
  • Тоглолтын хөшиг нь дамнуурга тус бүр 1

0

Нийтдээ 36 ширхэг зөөлөн хөшигтэй.

0

Тайзны гэрэл

0

  • 6 планаттай 3 нь мотороор 3 нь гар олсоор татаж буулгадаг. Нийтдээ 240 гэрэлтэй
  • Арын хэсэгт нэмэлт 20 гэрэл суурьлуулсан.
  • Тайзны дээр шинэ зөөврийн 8 гэрэл байрлуулсан

0

1.3.6 Гэрэл болон дуу өсгөгчийн төхөөрөмжийн өрөө

0

0

Зураг 24. Хоёр давхрын байгуулалтаас гэрэл болон дуу өсгөгчийн өрөөг тэмдэглэсэн байдал

0

Хуучин гэрэл -2

0

Хар бөөрөнхий гэрэл -2

0

ADB lighting technologies Том C201загварын гэрэл нийт 10ш

0

Жижиг C103 загварын гэрэл нийт 12ш

0

Дуу өсгөгч-2

0

0

Зураг 25. Дуу өсгөгч болон тайз руу тусгасан гэрэлтүүлэгч

0

2. Тооцоо

0

      Акустикыг реверберацын хугацааг тооцоолох болон геометр акустик байгуулсанаар тодорхойлох боломжтой. Ревербераци нь дууны эх үүсвэр зогссоны дараа дуу чимээний түвшин сарних хүртэлх хугацаа юм. [9] Геометр акустик нь заалны хэсгүүдэд дууны долгион хүрэх, заалны хэлбэр зөв эсэхийг тодорхойлж өгдөг.

0

      Дуурийн театрт тохиромжтой байх утгыг тогтоосон байдаг. Эдгээрээс харахад 1,3-2 секунд бол дуурийн театруудад хамгийн тохиромжтой байна. Реверберацын утгыг Эйринг болон Сейбин гэсэн 2 томъёогоор тооцож болох хариу нь багахан зөрүүтэйгээр гардаг. 

0

2.1 Геометр акустик

0

Одоогийн танхим

0

  • Заалны бүх хэсгүүдэд дууны долгион хангалттай хүрч байна.
  • Танхимын хэлбэрийн онцлогоос шалтгаалан дууны долгион төв рүүгээ чиглэгдсэн.
  • Ханан дахь тал баганы хувьд дуу чимээг нэвчих талбай үүсгэхэд ашиглах ба сарнисан чиглэгдээгүй дуу авианы ойлтыг үүсгэхэд ашиглана.

0

0

Зураг 26. Геометр ойлт. Одоогийн танхим

0

Шинэчилсэн танхим

0

  • Танхимын хэлбэрийг хэвээр хадгалах тул дууны долгионы тархалтын хувьд өөрчлөлтгүй
  • Нэмэлт хийсэн бельтажны тагт дугуй хэлбэртэй тул дууг мөн тархаана.
  • Шинэ тагт нь дугуй хэлбэртэй тул дууны долгионыг зүг бүр лүү тархааж өгнө.

0

0

Зураг 27. Геометр ойлт. Шинэчилсэн танхим

0

Хүснэгт 1. Дуурийн театрт тохиромжтой реверберацын утгууд[4][9][8]

0

Бнбд

Architectural standard

Acoustics illustrated

Сейбин

1,4 сек

1,3-1,6  сек

1,3-1,8 сек

2-2,25 сек

0

2.2 Реверберацын хугацааг тооцох

0

Хүснэгт 2. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын шинэчилсэн танхим дахь материалуудын талбай ба дуу шингээлтийн утга

0

Материал

Нийт талбай

125 Гц

500 Гц

α

αS

α

αS

1

Партерийн хаалга – будагтай мод

28.0895м2

0.01

0.28

0.05

1.40

2

Бельтажны хаалга – будагтай мод

12.м2

0.01

0.12

0.05

0.60

3

Партерийн шал

Паркет дээр хивс

195.71

0.04

7.82

0.07

13.7

4

Ложа шал – Будагтай модон дээр хивс

89.2 м2

0.01

0.89

0.1

8.92

5

Хаалганы хөшиг

61.39 м2

0.07

4.29

0.14

8.6

6

Яма сандал 70%

8.37м2

0.36

3.01

0.57

4.775

7

Партер сандал 70%

202 м2

0.33

66.66

0.64

129.28

8

Ложа сандал 70%

    51 м2

0.60

30.6

0.88

44.88

9

Кондишн

15.14 м2

0.3

4.54

0.5

7.57

10

Тааз

385 м2

0.13

50.05

0.87

334.95

12

Хана 

648.9

0.01

6.48

0.02

12.97

13

Ложа партерийг тусгаарлах хашлага

78.87 м2

0.01

0.78

0.02

1.57

14

Ложа хоорондын тусгаарлах хашлага

25.34 м2

0.01

0.25

0.02

0.51

15

Бельтажны хашлага

40.8 м2

0.01

0.41

0.02

0.82

16

Тайзны шал 

35 м2

0.15

5.25

0.1

3.5

17

Гэрэл

2.43 м2

0.18

0.44

0.04

0.09

18

Яма паар  будагтай төмөр

5.65 м2

0.15

0.85

0.3

1.70

19

Том өсгөгч

1.64 м2

0.014

0.02

0.02

0.04

20

Жижиг өсгөгчүүд

2.2м2

0.014

0.03

0.02

0.06

21

Насанд хүрсэн хүн 70% 363 хүн 

664.29м2

0.25

166.07

0.42

279

22

Тагтны доорх хээтэй төмөр карказ дээрх гипс Бельэтажны шал Тааз

21.6 м2

0.08

1.73

0.05

1.08

23

Бельтажны хивсБельэтажны шал 

94.5 м2

0.2

18.9

0.3

28.35

24

Шинэ тагтны шал

13.4 м2

0.2

2.68

0.3

4.02

25

Хөшигний дамнуурга төмөр

62.76 м2

0.15

9.41

0.3

18.83

26

Хөшиг

61.39 м2

0.07

4.29

0.14

8.59

27

Тайзны тааз модон хучилттай

35 м2

0.15

5.25

0.1

3.5

28

Жижиг төмөр элементүүд 

280 м2

0.02

5.6

0.04

11.2

29

Галын төмөр том хөшиг

50.6 м2

0.01

0.50

0.01

0.50

30

Дуу тусгаарлагч хөшиг

58.4 м2

0.11

6.42

0.7

40.88

31

Нийт

3230.66

 

403.62

 

971.88

0

Хүснэгт 3. Үр дүнгийн зөрүү

0

Гц 

Себин

Ейринга

Зөрүү

125

1,86  сек

1,79  сек

0,07  сек

500

0,77  сек

0,65  сек

0,12  сек

0

Хүснэгт 4. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын одоогийн  гол танхим дахь материалуудын талбай ба дуу шингээлтийн утга

0

Материал

Нийт талбай

125Гц

500Гц

α

αS

α

αS

1

Партерийн хаалга – будагтай мод

28.0895м2

0.01

0.28

0.05

1.40

2

Бельтажны хаалга – будагтай мод

12.0012м2

0.01

0.12

0.05

0.60

3

Партерийн шал

паркет

195.7125

0.04

7.8285

0.07

13.7

4

Ложа шал – Будагтай модон дээр хивс

89.2 м2

0.01

0.89

0.1

8.92

5

Хаалганы хөшиг

61.395 м2

0.07

4.30

0.49

30.08

6

Яма сандал

16.7552м2

0.36

6.03

0.57

9.55

7

Партер сандал

175.8528 м2

0.51

89.68

0.75

131.89

8

Ложа сандал

36.096м2

0.54

19.49

0.68

24.55

9

Кондишн

15.145 м2

0.3

4.54

0.5

7.57

10

Партерийн хивс

4.2875м2

0.02

0.09

0.05

0.21

11

Тааз

385 м2

0.19

73.15

0.19

73.15

12

Хана

648.905

0.01

6.49

0.02

12.9781

13

Ложа партерийг тусгаарлах хашлага

78.87 м2

0.01

0.79

0.02

1.5774

14

Ложа хоорондын тусгаарлах хашлага

25.346 м2

0.01

0.25

0.02

0.50

15

Бельтажны хашлага

40.8 м2

0.01

0.41

0.02

0.82

16

Тайзны шал

35 м2

0.15

5.25

0.1

3.5

17

Гэрэл

2.43 м2

0.18

0.4374*

0.04

0.0972

18

Яма паар  будагтай төмөр

5.65 м2

0.15

0.85

0.3

1.70

19

Том өсгөгч

1,64 м2

0.014

0.023

0.028

0.62

20

Жижиг өсгөгчүүд

2,2м2

0.014

0.03

0.028

0.06

21

Насанд хүрсэн хүн 70%

664.29м2

0.25

166.0725

0.42

279.0018

 

Нийт

2524.6657 м2

2.858

386.564

4.496

602.4745

0

  Хүснэгт 5. Үр дүнгийн зөрүү-2       

0

Гц 

Себин

Ейринга

Зөрүү

125

1,95 сек

1,75  сек

0,20  сек

500

1,25  сек

1,5 сек

0,25  сек

0

3. Харагдах байдал

0


 

0

0

Зураг 28. Шинэчилсэн танхим 

0

0

Зураг 29. Таазны гэрэл

0

0

Зураг 30. 518 хүний суудалтай шинэчилсэн танхимын харагдалт

0

Дүгнэлт

0

      Энэхүү судалгааны хүрээнд бид багаар ажиллах, олон нийт иргэний барилгын акустик тооцоо болон барилгын норм дүрм стандартын тухай мэдлэг мэдээлэлтэй болж онолын мэдлэгээ бататган ойлгосон бөгөөд хэмжилт судалгаа хийж өөрсдийн санаагаа эрдэм шинжилгээний хувилбараар илэрхийлж сурлаа. 

0

      Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гол танхимын хувьд дуу тархалтыг нарийн тооцож, дотоод заслыг оновчтой чадварлаг бүтээжээ. Анх тус театр баригдсан цаг үед хүн ам, нийгмийн хэрэгцээнд тохирсон байсан хэдий ч 2021 оны байдлаар хүн ам өсөхийн хэрээр хэрэгцээ ихэсч, шинээр мөрдөгдөх норм дүрмүүдийг баримтлах хэрэгтэй болжээ. 

0

      Бид норм дүрмүүдийг баримтлан ая тухтай орчныг бий болгож чадсан ч шинэчилсэн театрын акустикийн асуудлаа шийдвэрлэж чадсангүй. Үүнтэй адил дотоод орчныг тухтай шийдсэн боловч акустикаа тооцоолоогүйгээс сөрөг үр дагаварт хүрсэн  олон заал танхим байдаг. Тиймээс тус чиглэлийг илүү хөгжүүлэн баримтлах ёстой юм байна. Үүн дээр илүү анхаарч тус судалгаагаа хөгжүүлэх сайжруулах болно.

0

     Залуус бид түүхийн бодит баталгаа болсон тус барилгыг сэргээн засварлаж, үр хойчдоо үлдээхийн тулд чадвар мэдлэгээ зориулах хэрэгтэй. Тиймээс дараа дараачын судалгаа хийх хүмүүсийг акустикийн асуудлыг шийдвэрлэн, хөгжүүлэх тал дээр илүү анхаараасай гэж хүсэж байна.

0

Ном зүй:

0

I. Монгол хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

0

  1. Мэргэжлийн урлагийн байгууллагын орчин нөхцөл,үйл ажиллагаанд тавигдах шаардлага / MNS 6476:2014 /
  2. Олон нийт иргэний барилгад тавигдах шаардлага / БНбД 31-03-03/
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох дүрэм / БД 31-112-11/
  4. Дуу чимээ тусгаарлалт / БНБД 23-5-10 /
  5. Түмэнбаяр Эрдэнэлэлгэр, Барилгын хээ чимэглэлийн судалгаа, ШУТИС-БАС, УБ хот, 2016 он, хуудас 39
  6. Монголын түүх. Их сургуулийн үндсэн сурах бичиг, ШУТИС-БУХС, УБ хот, 2019 он, хуудас 610
  7. Нацагдорж Н., Улаанбаатар хотын барилгажилтын түүх, УБ хот, 2014 он, хуудас 94,102

0

II. Англи хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

0

  1. Michael Ermann, Architectural Acoustic Illustrated, USA, 2015, P65
  2. Ernst and Peter Neufert, Architect’s Data, Third Edition, P122

0

III. Цахим эх сурвалж

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн