Буцах

2021040 - Контент маркетингийг хөгжүүлэх боломж

Нийгэм

Хураангуй 

0

Жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа интернэтийн хэрэглээ нь уламжлалт маркетингийн хэрэгслүүд болох телевиз, сонин сэтгүүлийн рекламыг шахан гаргаж байгаа бөгөөд хэрэглэгч төвтэй харилцаан дээр тулгуурласан контент маркетинг нь зардал бага, маркетингийн хүртээмжийг хянах, дүгнэх боломжтой, хэрэглэгчтэй шууд харилцаа үүсгэх боломж бүхий давуу талтайгаараа онцлог юм. Контент маркетингийг ашиглан хэрэглэгчидтэй харилцсанаар тэдний хүсэл сонирхол болон санал хүсэлт гомдлыг мэдэж авах тэдгээрт түргэн хугацаанд хариулт өгөх боломжтой. Ингэснээр байгууллагуудад бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжтой юм. Контент маркетингийг хэрэгжүүлж буй компанийн контентуудыг ашиглан хэрэглэгчдэд ямар төрлийн контент илүү таалагддаг болох, хэрэглэгчдид өөрт таалагдсан контент сурталчилгаанд хандах хандлага, шийдвэр гаргалтанд хэрхэн нөлөөлж байгаа зэргийг тодорхойлох нь маш чухал юм. Дэлхий дахинд цар тахлын үед томоохон компани, жижиг дунд үйлдвэрлэлүүд сул зардалдаа хэмнэлт гаргахыг зорьсон хэн бүхний анхаарлыг татаж буй маркетингийн харьцангуй хямд зардлаар өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг суртчилах шинэлэг арга хэрэгсэл нь контент маркетинг болж байгаа билээ.

0

Түлхүүр үг : маркетинг, контент маркетинг 

0

Зорилго : Контент маркетингийн хэрэглэгчдийн өнөөгийн түвшин, хэрэглэгчдийн контентд хандах хандлагыг судлахад оршино.

0

Оршил 

0

21-р зууны хэрэглэгчид худалдан авалтын хийхээс өмнө 10 гаруй сувгаар мэдээлэл авч судалгаа хийдэг болсныг Google компани онцолж Zero Moment of Truth (ZMOT) буюу үнэний тэг дэх мөч хэмээх ойлголтыг тодорхойлсон байдаг. Тэд дэлгүүрт очихоосоо өмнө худалдан авалтын шийдвэрийнхээ 60 хувийг хийчихсэн байдаг гэсэн судалгаа бий. Иймд хэрэглэгчийн боловсролын контентуудыг бүтээн хэрэглэгчдэд хүргэх нь орчин үед хамгийн үр дүнтэй маркетингийн аргачлал нэгэнт болжээ. Интернэтийн хэрэглээ нэмэгдэхийн зэрэгцээ хувь хүн болон бизнесийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдан борлуулахдаа өргөнөөр ашиглах болсон. Олон нийтийн сайтууд болох facebook, twitter, instagram зэрэг хэрэглэгчдийн олон саяараа хэрэглэдэг сайтуудыг ашиглах болсон билээ. Тэдгээр онлайн орчинд байдаг хүмүүс, байгууллага, хэрэглэгчдийг сонголт хийхэд нь зориулсан маркетингийн шинэ стратеги хэрэгсэл гарч ирсэн нь контент маркетинг юм. Монгол улсад контентийн хөгжлийг дэмжих, зах зээлийн өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэх, нийтийн ашиг сонирхолд нийцсэн, чанартай үйлчилгээгээр олон нийтийг хүртээмжтэй хангахад чиглэсэн харилцааг зохицуулах зорилгоор тоон контентийн зохицуулалтыг хийдэг.  Дэлхий даяар 3.6 тэрбум сошиал медиа хэрэглэгч байдаг. Өөрөөр хэлбэл Facebook, Instagram, YouTube, Podcast зэрэг сошиал медиа сувгуудад зураг, видео, LIVE, аудио хэлбэртэй контентыг зорилтот хэрэглэгчид зориулан тэдний худалдан авалтын замналд нийцүүлэн түгээх ажил юм.

0

Судалгааны хэсэг 

0

Монгол хэрэглэгчдийн контентод хандах зан төлөвийн судалгаа

0

Контенд маркетингд хандах Монгол хэрэглэгчдийн зан төлөвийн судалгааг нийт 56 хэрэглэгчээс авсан бөгөөд excel программ ашиглан боловсрууллаа. Тус судалгааг олон нийтийн сайтуудын хэрэглэгчдийн дунд явуулсан болно.

0

Графикаас харахад судалгаанд оролцогчдын 64% нь 19-25 насны залуучуудт байгаа бөгөөд залуучуудын дунд интернэт ашиглалтын хувь өндөр байгааг харуулж байна. Бусад насныхан харьцангуй бага боловч 13-18 насныхан 13%-ийг эзэлж байгаа нь 26-35 насны хүмүүсээс бага интернэт орчинд хамрагдаж байгааг харуулж байна. 

0

0


0

Ажил эрхлэлтийн байдал нь нийт судалгаанд оролцогчдын 74% нь оюутан байна. Иймээс эдгээр тооны хэрэглэгчдэд зар суртчилгаагаа хүргэх боломжтой нь харагдаж байна. 

0


0

Судалгаанд оролцогчдын боловсролын байдлыг авч үзвэл 55% нь бүрэн дунд боловсролтой гэж хариулсан байна. Ажил эрхлэлтийн байдалтай харьцуулахад оюутан 74%-тай байна. Оюутан залуучуудын суралцах хугацаа нь 1-4 жил байдаг бөгөөд эдгээр хэрэглэгчдэд зориулж зар сурталчилгаа контент маркетинг хийвэл илүү үр дүнтэй ашигтай байх өндөр магадлалтай юм. 

0


0

Ямар төхөөрөмжөөр интернэт хандалт хийж байгааг тодорхойлоход 93% нь ухаалаг утас хэмээн хариулсан байгаа нь илүү хялбар төхөөрөмж ашиглан интернэт хандалт хийх сонирхолтой байгаа нь харагдаж байна.

0

Олон нийтийн сайтуудаар бичиж буй хэрэглэгчдийн бичсэн пост, мэдээлэл хэрхэн нөлөөлдөг вэ? гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын дийлэнхи буюу 67% нь дунд зэрэг гэсэн хариултыг өгсөн байна. Мөн 12% нь маш их гэж хариулсан байгаа нь хэрэглэгчид бусад хэрэглэгчдээ даган дуурайх сонирхол өндөр болохыг харуулж байгаа бөгөөд контентоороо дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаарх хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг шууд мэдэх боломж олгож байгаагаараа давуу талтай болж байна. Эсрэгээрээ таны контент бусдад таалагдахгүй бол маш их сөрөг нөлөө үзүүлэх нь өндөр. Судалгаанд оролцогчид насны ангиллаар хамгийн их нөлөөлдөг хэсэг бол 19-25 насныханд хамгийн их нөлөөлдөг гэсэн ба тухайн насныхан 64%-ийг эзэлж байна. 

0

0

Уг графикаас харахад хамгийн их ашигладаг нь facebook, instagram-ийг ашиглаж байна. Энэ нь хэрвээ та өөрийн контентийг олон нийтийн сүлжээгээр сурталчлах гэж байгаа бол facebook, instagram-аар дамжуулвал хэрэглэгчдэд хүрэх магадлал өндөр байгааг харуулж байна.

0

0


0

Та контент маркетингийн талаар хэр мэдэх вэ гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 33% нь дундаж гэсэн хариултыг өгсөн байна.

0

Эдгээр мэдээллээс аль нь илүү ойлгомжтой байна вэ? гэсэн асуултыг асуухад багцын мэдээлэл гэж судалгаанд оролцогчдын 80% нь хариулсан байна.

0

Дүгнэлт 

0

Судалгаанаас авч үзэхэд  судалгаанд оролцогчдын 64 хувь нь 19-25 насныхан байгаа бөгөөд залуу үеийнхэнд зориулсан видео контентуудыг оруулвал тухайн үйлчилгээг ашиглах хэрэглэгчдийн тоо нэмэгдэх нь харагдаж байна. Voo үйлчилгээг сайжруулахын тулд дараах санал зөвлөмжүүдийг оруулж байна. Үүнд : 

0

  • Үзэх контентийн тоо нэмэгдүүлэх 
  • Нөхөж ухрааж үзэх үйлчилгээ нь 96 цагийн хугацаатай байдаг бөгөөд уг үйлчилгээг авахын тулд нэмэлт төлбөр төлдөг байна. Үүнийг багцын үндсэн үнэнд багтаах нь зөв юм. 
  • Web site дээр болон гар утас таблетаар багцын мэдээлэл харахдаа насны ангилалаар багцын мэдээлэл үнийг ойлгомжтой болгох
  • Voo үйлчилгээнд бүртгүүлж орохдоо насны ангилал заах, регистрийн дугаараар бүртгүүлэх нь шаардлагатай юм.

0

Ашигласан материал

0

  1. Voo үйлчилгээ вэб сайт 
  2. Mobicom сайт
  3. https://must.lib4u.net/ 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн