Буцах

“ИННОВАЦЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖДЭГ ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООНЫ ЖИШИГ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ” СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС

Нийгэм

Инновацын талаар хэлэлцэхэд хамгийн өргөн хэрэглэгддэг, инновацыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмждэг үндэсний тогтолцооны загварыг боловсруулахад зайлшгүй шаардлагатай 14 суурь ойлголтуудыг нэг бүрчлэн тодорхойлж, улмаар тэдгээрийн утгуудыг логикийн зөрчилдөөнгүй хэрэглэж болохуйцаар хооронд нь уялдуулав. Суурь ойлголтуудыг ТУС Солюшн ХХК-ийн боловсруулсан суурь ойлголт тодорхойлох алгоритмын дагуу ойлголт тус бүрд 8-аас дээш эх сурвалжийг ашиглан тодорхойлж, судалгааны багаар 3-аас дээш удаа хэлэлцүүлж, олон нийтийн хэлэлцүүлгээр иргэдийн дунд 4-өөс дээш удаа хэлэлцүүлэн иргэдээс ирсэн саналыг тусган сайжруулж ойлголт нэгтгэсэн.

0

Суурь ойлголтуудын тодорхойлолт:

0

1. Инновац - Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг тогтвортой бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санаа

0

2. Хөгжүүлэх - Нийгмийн нэгж системийн үйл ажиллагаанд чанарын эргэлт буцалтгүй, эерэг өөрчлөлт бий болгох үйл ажиллагаа

0

3. Хэрэгжилт - Тодорхой үйл ажиллагаагаар зорилтот үр дүнг бий болгох өөрчлөлтийн үйл явц

0

4. Бүрдүүлэх - Аливаа зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүрэлдэхүүн хэсгүүдийг уялдаатайгаар нэгтгэх замаар цогц болгох үйл ажиллагаа

0

5. Хангах - Зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, тогтвортой орчныг бэхжүүлэх үйл ажиллагаа

0

6. Орчин - Оролцогч талууд үүргээ тасралтгүй, харилцан уялдаатайгаар гүйцэтгэхэд шаардагдах орон зай

0

7. Иргэн - Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан үүргийг хүлээж, 16 дугаар зүйлд заасан эрхүүдийг эдэлдэг хүн

0

8. Эрх - Хүн суурь хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардлагатай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, нийгмийн бусад гишүүдийн хүлээдэг хууль ёсны болон ёс зүйн үүргүүдээр баталгаажсан хэм хэмжээ

0

9. Шаардлагатай - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй бүрдүүлбэл зохих хэм хэмжээний төлөв

0

10.Нөөц - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх хэв шинжүүдийг тогтвортой бүрдүүлэхэд шаардлагатай үүсгэл

0

11. Тогтвортой - Хэв шинж тодорхой хугацаанд хадгалагдах төлөв

0

12.Ёс зүй - Хүмүүс нэгдмэл зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа нийтээр хүлээн зөвшөөрч, зайлшгүй дагаж мөрддөг хэм хэмжээний зохицол

0

13.Шударга ёс - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын үйлдэл ба түүнээс үүдэх хариуцлага хоорондын харьцаа нь тэнцвэртэй байх нийтлэг хэм хэмжээ

0

14.Хүнлэг ёс - Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч талууд нь үүргээ гүйцэтгэхдээ бусдын суурь хэрэгцээгээ хангах үйлдэл, боломжийг ямар ч тохиолдолд хориглохгүй байх, шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх нийтлэг хэм хэмжээ.

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн