Буцах

2021041 - Цахим шилжилт- Цахим худалдаа

Нийгэм

Хураангуй :  

0

Даяаршиж буй 21-р зуун. Нэг товчлуураар мянган үйлдлийг хийж буй дижитал эрин үе. Өмнө бид аливаа бараа бүтээгдэхүүн худалдан авахын тулд дэлгүүрийн лангуун дээрх барааг л сонгож, түүнд оочирлон цаг хугацаа, эд хөрөнгө алддаг байлаа. Харин одоо утас, зөөврийн компъютер, tablet ашиглан хаанаас хэзээ ч хүссэн үедээ холбоо тогтоож мөн хүссэн суртчилгаагаа байршуулж компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулж байна.Интернет хэрэглэгчид өдрөөс өдөрт өсөж дижитал бизнес эрчийг авсаар. Дэлхийн 7,75 тэрбум хүний 67% ухаалаг утас ашиглаж 59% нь интернет ашиглаж 49% цахим сүлжээ ашиглаж хэрэглэгч, худалдагчийн уулзах цэг нэгэнт цахим орчин болжээ. Цахим орчинд бизнесүүд байршиж ашиг орлогоо нэмэгдүүлсээр. Нэг ч машингүй Uber, нэг ч зочид буудалгүй Booking , нэг ч кино театаргүй Netflix. Ашиглахад амар, цаг хэмнэсэн үйлчилгээ улам сайжирсаар. Манай улс сүүлийн 5 жил интернет хэрэглэгчид тасралтгүй өсөж байгаа ч худалдааны салбар төдйилөн хангалттай түвшинд хүрээгүй байна.

0

Цаашдаа худалдаа эрхлэгчид цахим шилжилт хийх хэрэгтэй юу? Цахим шилжилтийн давуу ба сул тал нь юу вэ?

0

Түлхүүр үг: Интернет, хэрэглэгч, хэрэглээ, цаг хугацаа

0

Удиртгал

0

Сэдвийн хүрээнд Монгол улсын нийт хүн амын дунд явуулсан судалгааны дүнд үндэслэн цаашид Монгол  улсад цахим худалдаа, цахим дэлгүүр хөгжих үү? Цар тахалын үеийн цахим худалдааны үсрэнгүй хөгжил мөн цаашид өсөх боломжийг судлан цахим худалдааны давуу болон сул талд үнэлэлт дүгнэлт хийлээ.

0

1. Цахим хэрэглэгчид

0

 Монгол улс 3.3 сая хүн амтай Хятад, Орос гэх хоёр их гүрний дунд орших хөгжиж буй орон. Сүүлийн таван жилийн хугацаанд дижитал шилжилтэд асар хурдацтай нэвтэрч ихэнхи бизнес дижитал системд суурилах боллоо. 

0

Монгол улсын нийт хүн амын 136% буюу 4,42 сая ухаалаг утас барьдаг бөгөөд үүнээс 68% нь интернет хэрэглэглэж, мөн адил 68% цахим сүлжээг өдөр тутамдаа хэрэглэдэг.  Бид аль хэдийн дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж дэлхийн өнцөг булан бүрээс мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүртэж байна.

0

 2020 он гарч дэлхий нийт цар тахалд өртөж манай улс ч тойрч гарсангүй. Бүх л бизнес цахим хэлбэрт шилжиж байна. Цаашилбал, он цахиурын хөндийн хамгийн ашиг орлоготой бизнесээр Амазон компани тодорсон нь дэлхийн хүн амын хүсэл өдрөөс өдөрт шинэчлэгдэн зайнаас, бусадтай харилцаа тогтоолгүй  бараа үйлчилгээг хүссэн  газаа хүргүүлэн авах сонирхолтой болжээ.

0

Маслоугийн физиологийн хэргэцээ буюу анхан шатны амьсгалах, идэх, уух, унтах, амрах. Гагцхүү хүний эдгээр л хүслийг хангахын тулд олон үйл ажиллагаа, үйлдвэрлэл бүтээгдэхүүнүүд зах зээл дээр төрөл бүрээр хүч түрэн гарч ирсээр. 

0

Мөн хэрэглэгчдийн хүсэл сонирхол тасралтгүй нэмэгдэж шаардлага нь өсөөр байна. Хэрэглэгчид өмнө нь дэлгүүр, худалдааны төв, зах хэсэж өөрт таалагдах бараа бүтээгдэхүүн авах гэж маш их цаг хугацаа алддаг байлаа. Харин одоо гар утаснаасаа хүссэн бараагаа өнгө, хэмжээ, чанар, үнэ зэргийг сонгон хүссэн газраа хүргүүлэн авах боломжтой болсон. Энэ бол 21-р зууны хүн төрөлхтөнд өгч буй томоохон боломж билээ. 

0

2. Цахим худалдаа дэлхий дахинд

0

Хятадын хамгийн том цахим дэлгүүр болох Tmall нь 20000 дэлгүүр, 7 сая гаруй худалдаа эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ байршуулдаг бол 902 сая байнгын худалдан авагч үйлчлүүлэгчидтэй. Харин Amazon компани 150,6 сая хэрэглэгчтэй 2,5 сая хуадлдаа эрхлэгчидтэй. 

0

Аливаа бизнес шууд л зах зээлд гарсан даруй олонд танигдаж ашиг орлого олдоггүй. Дээр дурдсан 2 компани удаан хугацааны хөгжүүлэлт, үйл ажиллагааны дараа энэ амжилтанд хүрч чадсан. Монголд худалдаа эрхлэгчдийг нэг дор нэгтгэсэн хэрэглэгчдэд ойлгомжтой хялбар дэлгүүр нээх нь хэрэглэгч худалдагч аль алинд нь маш ашигтай бөгөөд цаг хугацаа хэмнэх болно.

0

3. Цахим худалдаа Монголд

0

Манай улсад худалдаа эрхлэгчид нэг дор төвлөрсөн, хэрэглэгчид хүссэн бараа бүтээгдэхүүнээ олох боломжтой ашиглахад хялбар цахим дэлгүүр цөөн. 

0

Тухайлбал үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж буй цахим дэлгүүр нь Shoppy.mn,  Ard shop, Unegui.mn, Mart.mn, UBShop.mn,  гэх мэт цөөхөн онлайн платформ л үйл ажиллагаа явуулж байна. 

0

Энэ дунд хамгийн олон хэргэлэгчтэй нь Shoppy.mn бөгөөд 258.000 хүн ашигладаг. Нийт хэрэглэгчдийн 96% Улаанбаатарт, 1%  Тайвань, 0.57% Америк үлдсэн 2.43% бусад улсаас тус платформыг ашиглаж худалдан авалт хийж байна. Гэвч Shoppy.mn нь хэрэглэгчдийн хүссэн бүх бараа байх нь хомс бөгөөд цөөхөн албан ёсны дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж, тэдний бараа бүтээгдэхүүн болон суртчилгааг сайт дээрээ байршуулдаг. Жижиглэнгийн болон бөөний худалдаа эрхлэгчид, хувь хүмүүс гар дээрх бараагаа эдгээр платформоор борлуулах боломжгүй нь асуудалтай.

0

Мөн өөр цахим платформ нь гэвэл ихэнх сүлжээ маркетууд өөрсдийн гэсэн захиалгын сайттай болсон. CU Mongolia, Sansar supermarket, Emart.mn  гэх мэт сайтууд байгаа боловч өргөн хэмжээний том цар хүрээтэй үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа. Гэхдээ монгол улсын хувьд цахим дэлгүүр бол фейсбүүк, инстаграм ашиглан ихэд өргөжин тэлж байгаа боловч хуурамж хаягны цаанаас иргэдийн захиалгыг авсан хэрнээ бараа бүтээгдэхүүн нь ирдэггүй иргэдийг хууран мэхлэх үйл ажиллагаа зарим тохиолдолд гарсаар байна. Энэ нь цахим бизнес эрхлэгчид өөрийн гэсэн сайт, флатформгүй учраас найдвартай байдлыг хангаж чадахгүй байгаатай холбон үзлээ.

0

4. Худалдааны байгууллагуудын цахим шилжилт хийх боломж

0

Худалдаа эрхлэгчид яагаад цахим шилжилт хийх хэрэгтэй вэ?

0

Монгол улсад худалдаа эрхлэгчид эдийн засгийн 39,9% бүрдүүлдэг бөгөөд нийт 95 мянга гаруй худалдааны байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 

0

Цахим шилжилтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийн 2021 оны судалгаагаар хүмүүсийн  хамгийн их ашигладаг цахим платформ нь Facebook, Whatsapp, Messenger, Youtube, Amazon тэргүүтэй аппликэйшн хэрэглэж байна. 

0

Тэрээр нийт интернет хэрэглэгчдийн 81,5% ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг интернэтээс дор хаяж нэг удаа хайж үзсэн байдаг бөгөөд  90,4% хэрэглэгчид цахим дэлгүүрээр зочилдог. Мөн 69,8% нь цахим дэлгүүрээс бараа сагслах мөн захиалга өгөх үйлдэл хийж байсан бол 76,8% хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаж авчээ. 

0

Монгол улсын интернет хэрэглэгчдийн судалгаагаар 50,8% эмэгтэй 49,2% эрэгтэй бөгөөд хамгийн их ашигладаг нь Facebook, Instagram, Youtube юм.

0

Нийт хэрэглэгчдийн 28,1% нь өдөрт нэг удаа дэлгэцэн дээр гарч ирсэн зар суртчилгааг үздэг байна. 

0

Тэрээр цахим худалдаа хийх гол санхүүгийн хөшүүрэг нь цахим түрийвч, олон улсын эрхтэй кредит карт байдаг.

0

Монгол улсын нийт хүн амын 93% банкан дээр өөрийн гэсэн данстай бөгөөд 3,2% кредит карт ашигладаг. 

0

Он гарснаас хойш нийт нитернет хэрэглэгчдийн 17,1% нь цахим дэлгүүрээс худалдан авалт хийсэн бөгөөд хүйсийн хувьд эмэгтэйчүүдийн 18.4% , эрэгтэйчүүдийн 15.7% нь онлайнаар худалдан авалт хийжээ. Жилээс жилд энэ тоо тасралтгүй өсөж явсан үзүүлэлттэй бөгөөд цаашид  хэрэглэгчдийн тоо улам өсөх хандлагатай байна.

0

Монгол орны хувьд нийт дундаж давхрагийг бүрдүүлэгч худалдаа эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүний захиалгын хувьд зарим талаараа учир дутагдалтай санагддаг. 5 сар гаруйн хугацаанд хотоос 230км-ийн зайд худалдаа үйлчилгээний байгууллагад ажилласны үндсэн дээр маш олон дутагдалтай талуудыг ажиглалаа. 

0

Нийслэлээс алслагдмал байдаг худалдааны бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ захиалахад хүндрэлтэй байдаг бөгөөд бөөний худалдаа эрхлэгчид рүү утсаар залган захиалгаа өгдөг. Нэг талын амар боловч нөгөө талаараа захиалаагүй бараа ирэх, эсвэл солигдох, хугацаа нь дууссан бараа ирэх гэх мэт маш олон хүндрэлүүд учирдаг. Тэдэнд захиалгаа өгөх нэгдсэн сайт байдаггүй.  Харин энэ асуудлыг шийдэх их амархан. Урд хөрш болох хятадын сайт болон онлайн шопуудаас суралцах хэрэгтэй.

0

Жек Магийн бүтээсэн Али баба номон дээр товч тодорхой гардаг. Али баба бол цаг үеэ олсон маш шилдэг бизнес. Монголчуудад яг л Таобоа шиг захиалгын сайт хэрэгтэй. Хүссэн бараа нь биш бол буцаадаг, сольдог. Зах зээл дээр маш том үнэ болон чанарын шударга өрсөлдөөн гарна. 

0

Албан ёсны эрхтэй гэхдээ бусдаас хэт өндөр үнээр оруулж ирдэг байгууллагуудын үнэн төрх илчлэгдэж үнээ бууруулах үнийн стратеги бий болно. Харин бөөний худалдаа эрхлэгчид нэг талаараа хогтой адилтгахад зохицохуйц хямд, амт, чанаргүй гадаадын хогийг оруулж ирэх нь багасана гэж үзэж байна.

0

5. Цахим шилжилтийн давуу тал

0

Түрээсийн болон бусад төлбөр, биечлэн худалдаа хийх цагийг хэмнэнэ, татварын үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй гэж үзэж цахим шилжилт-цахим дэлгүүрийн талаарх хэрэглэгчдийн судалгаа авч үзэв. Судалгаанд нийт  30 хүн хамрагдсан бөгөөд нийт судалгаанд оролцогчдийн 7.7% нь 0-18 нас байсан ба үлдсэн 92.3% нь 19-30 насны залуучууд байна. Мөн нийт судалгаанд оролцогчдийн 23.1% нь ямар нэгэн байдлаар урьд өмнө нь онлайн дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүнээ захиалж авч байсан гэж хариулсан бол эдгээр хэрэглэгчид маань өвдсөн, завгүй, гэрээс гарах боломжгүй үедээ, залхуу нь хүрсэн ба корона вирусын нөхцөл байдлаас хамааран хүнсээ онлайн дэлгүүрэээс захиалж байсан хэмээн хариулсан бөгөөд энэхүү чиглэлийн онлайн дэлгүүрийн давуу талыг хэрэглэгчийн цагийг хэмнэдэг, зав муутай хүмүүсийн ажлыг хөнгөвчилдөг, хурдан шуурхай найдвартай, коронатай үед эрсдэлгүй, шинэ хүнсийг цаг алдалгүй худалдан авах боломжтой гэж ээ. 

0

Харин энэхүү чиглэлийн дэлгүүрийн сул тал гэвэл бүсчлэл хамааран захиалга шуурхай хүргэгдэхгүй байх магадлалтай, чанаргүй ба хугацаа хэтэрсэн бараа ирэх боломжтой, жирийн үед дэлгүүр хэсдэг шиг сэтгэл хөдлөлийг мэдрэх боломжгүй, хүлээлтээс доогуур сэтгэл ханамжийг төрүүлэх, баталгаа байхгүй гэх мэт сул талтай хэмээн үзжээ. 

0

Цахим дэлгүүр эдгээр бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд хэрэглэгчийн сэтгэл ханамжгүй байгаа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай цаг алдалгүй буцаадаг байх, ямар нэгэн байдлаар хэрэглэгчдэд шинэ, чанартай бүтээгдэхүүн очиж байгааг мэдэгддэг байх хэрэгтэй.  

0

Мэдээж чанартай бүтээгдэхүүнээр цаг алдалгүй түргэн шуурхай үйлчилдэг, хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай, айдасгүй байлгах тал дээр их хэмжээний бүтээгдэхүүн ба хүний нөөц, төлөвлөлт, нийгмийн болон гадаад дотоод хүчин зүйлс тэдгээрийн сайтар судалгаа шаардлагатай.

0

 Цахим дэлгүүр бол ирээдүй.

0

Дүгнэлт

0

Дэлхий даяар цахим шилжилт хийж буй энэ цаг үед монголчууд хоцроод буй мэт. Яагаад вэ гэвэл хэрэглэгчээ цахим орчинд төлөвшүүлж дадуулж чадахгүй байгаатай холбоотой байх. Монголчуудын цахим орчны хэрэглээ фейсбүүкээс хэтэрдэггүй. Хэрэгтэй мэдээллээ Google ашиглаад хайчихаж чаддаггүй түвшинд байна. Гэхдээ төрийн ихэнх үйлчилгээ цахимжиж буйд би баярлаж байна. Төрийн албаны хүнд суртал, хэрэгцээгүй төрийн албан тушаал цөөрч байгаад би баярлаж байна. Гэхдээ бид цахим орчинг үр дүнтэй ашиглаж чадахгүй хэвээр. Бид өөрсдийгөө дайчлаад үзвэл хүрэхгүй газар, үзэхгүй алс гэж байхгүй. Аливаа зүйлийн эхлэл бүр хэцүү байдаг. Гэхдээ үүнийг даваад гарчихвал ирээдүйд тустай. Цагаар мөнгө биш, мөнгөөр цаг хугацааг худалдаж авдаг нь амжилтанд хүрдэг шүү дээ. Ирээдүй яг үүний төлөө л тэмүүлж явна.

0

Ном зүй

0

[1] Данкан Кларк. Жек Ма-гийн бүтээсэн АЛИБАБА – УБ: Мөнхийн үсэг ХХК, 2016, - 278х

0

Ашигласн материал

0

[1]  https://datareportal.com/reports/digital-2020-mongolia

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн