Буцах

2021027 - Дижитал шилжилт - ажлын бүтээмж

Нийгэм

Хураангуй

0

21-р зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн шинэчлэл нь Цахим буюу Дижитал шилжилт болж байна. Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна БИЗНЕС ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА ЗҮЙ, ТОГТОЛЦОО, ЗАГВАРТ ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болсон.  Дижитал шилжилт нь зөвхөн цахим технологиудыг нэвтрүүлснээр хэрэгждэг үйл явц биш.Ажилтаны бүтээмж зөвхөн ажилтан ажлын байрандаа байсан цагаар хэмжигддэггүй. Дижитал шилжилт хийснээр ажилтны ачаалал бууч, бүтээмж өснө.

0

Түлхүүр үг:

0

Ажилтны сэтгэл зүй, бүтээмжийн өсөлт, ажлын байр

0

Удиртгал  

0

Цар тахалын нөхцөлийн улмаас цахимаар хичээллэн, ажиллаж дижитал шилжилтэнд бид суралцаж байна. Технологи өндөр хөгжиж буй өнөө үед байгууллагууд уламжлалтбайдлаар ажиллах бус дижитал шилжилтэд орж цахимаар ажиллах нь илүү тохиромжтой юм. Хамгийн сүүлд БНСУ-ын томоохон компаниудын нэг “SK Group” ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлсэн талаар мэдээлэл, “IT ZONE” компаний 12 салбарын 941 гүйцэтгэх удирдлагын дунд хийсэн “Дижитал шилжилт, тухнологийн нөлөөлөлд бизнес бага өртөнө” судалгаанаас үндэслэв.

0

“Шинэ санаа бол хүч. Сэтгэлгээний хэлбэр нь амьдралыг сайхан болгож бас түүнийг сөнөөх чадвартай”                                                                                                                                                                    Сюзан Тэйлор

0

     Би оюутан ...

0

         21-р зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн шинэчлэл нь Цахим буюу Дижитал шилжилт болж байна. Нэг жил гаруй хугацаанд бид цар тахлын нөхцөлийн улмаас цахимаар хичээллэн дижитал шилжилтэнд суралцаж байна. Энэ нь надад төдийгүй олон олон сурагч, оюутан, багш, ажилчдад шинэ өөрчлөлт байлаа. Өглөө бүр эхнийхээ хичээлд суухаар яаравчлан гэрээсээ гарснаар миний нэг өдөр эхэлдэг байлаа. Харин одоо бид дижитал шилжилт хийж бүхнийг гэрээсээ, дэлгэцийн цаанаас шийдвэрлэж, суралцаж байна. 

0

     Миний хувьд дижитал шилжилт:

0

  • Хичээлээ хүссэн цагтаа ахин үзэх боломж;
  • Унаа, өдрийн хоол, хэвлэл гээд хэмнэгдсэн зардал;
  • Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх илүү их цаг;
  • Эрүүл, гэрийн хоол гээд олон давуу талыг бий болгосон.

0

     Аливаа бүхэн хоёр талтай. Үүний адилаар цахимаар хичээллэхэд ч сул тал байлаа. Олон цагаар ширээний ард дэлгэц харан суух нь хүндрэлтэй байсан учир үүнийг дасгал хийх, цагийг зөв төлөвлөх зэрэг шинэ зуршилуудыг өөртөө бий болгон хялбаршуулж чадсан. 

0

  1. Хичээлд суух, хичээлийн даалгавар гүйцэтгэх, сорил өгөх зэргийг нарийн төлөвлөж ачаалалаа өөтөө жигд хувиарлах;
  2. Өөртөө гаргасан бусад цагийг эрүүл мэндээ дэмжин өнгөрүүлэх;
  3. Facebook-д зорилгогүйгээр цагийг өнгөрүүлэхгүй байх гэсэн 3 дүрмийг баримтлан хэт ядрахгүй, өөрт их ачаалал үүсгэхгүй байхыг эрмэлзэж байна.

0

“Хөлөг онгоц боомтдоо аюулгүй байна гэхдээ түүнийг ингэхийн тулд бүтээгээгүй”

0

Грейс хоппер

0

     Би байгууллагын ирээдүйг бүтээлцэх нэгэн болно ...

0

     “IT ZONE” компаний ТУЗ-ын дарга Н.Баттулга:

0

     Технологийн эрчтэй хөгжлийн үр дүнд хүн бүхэн харилцаа холбоотой болохоос гадна хүн-машин, бүр цаашлаад машин хоорондоо холбогдох болж мэдээллийн асар том давлагааг үүсгэх болсон. Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна БИЗНЕС ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА ЗҮЙ, ТОГТОЛЦОО, ЗАГВАРТ ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болжээ. 

0

Судалгаа: 12 салбарын 941 гүйцэтгэх удирдлагын дунд хийсэн судалгаанаас 29 хувь нь “Дижитал давлагаа, технологийн нөлөөлөлд бизнес нь бага өртөнө” гэсэн бол эсрэгээрээ 30 гаруй хувь нь “Дижитал шилжилтийн нөлөөнд хүчтэй өртөнө” гэж хариулт өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр салбаруудаас 3 салбарын манлайлагчид “Энэхүү Дижитал шилжилтийн нөлөөллөөс болж ойрын 5 жилд тэргүүлэх байр сууриа алдах эрсдэлтэй байгаа” гэж хариулсан байна.

0

     Дижитал шилжилт, дижитал бизнесийн шилжилт гэж юу вэ? 

0

     Өнгөцхөн тодорхойлбол дижитал технологийг ашиглан цаасгүй хэрэглээг бий болгоно гэж ойлгож болох. Тэгвэл IMD байгууллагын тодорхойлсноор: “Дижитал бизнесийн шилжилт гэдэг нь дижитал технологиуд болон Бизнесийн шинэ загварт суурилан компанийн ашигт ажиллагаа, үйл ажиллагааны өгөөж, үр ашгийг нэмэгдүүлэх байгууллагын өөрчлөлт юм.” Дижитал шилжилт нь зөвхөн цахим технологиудыг нэвтрүүлснээр хэрэгждэг үйл явц биш. Харин байгууллагыг бүрдүүлэгч хүмүүс, процесс, стратеги, бүтэц тогтолцоо, өрсөлдөх чадвар гэх зэрэг үнэ цэнийн хэлхээнүүдийн өөрчлөлтүүдтэй дижитал технологийг хамтатгах замаар хийх өөрчлөлтийг дижитал бизнесийн шилжилт гэж ойлгож байна.

0

     Байгууллагын дижитал шилжилт - Ажилтны ажлын бүтээмж

0

     Байгууллага дижитал шилжилт хийснээр:

0

  • Зардал буурна 
  • Бүтээмжийн өсөлт
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамж

0

     Байгууллагын дижитал шилжилтийн үр дүнг үзүүлэх гол үзүүлэлтүүдийн нэг нь ажилтны ажлын бүтээмж.

0

    Судалгаа: Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй дөрөв хүн тутмын нэг нь цалин авдаг хэр нь байгууллагадаа хувь нэмэр оруулдаггүй, бүтээмжгүй ажилтан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, 900 мянган хүн ажил хөдөлмөр эрхэлж байна гэж үзвэл үүний 200 мянган нь бүтээмжгүй ажилтан байх магадлалтай гэнэ. Эдгээр ажилтны дундаж цалингаар нь тооцоолж үзвэл тэд улсдаа 1.5 их наяд төгрөгийн хохирол учруулдаг юм байна.

0

     Ажлын бүтээмж нь долоо хоногийн таван өдөр ажлын найман цагтаа ширээний ард сууснаар хэмжигдэхгүй. Ажил эхлэх цагаас эрт ажилдаа ирж, ажил тарах цагаас орой тарж буй нэгнийг өндөр бүтээмжтэй, сайн ажилтан гэж харах нь ч мөн өрөөсгөл ойлголт юм. Бүтээмж нь олон цагаар ажиллахын нэр биш. Өнөөдөрийн нойроо ажлаар солиж бүтээмжээ нэмэгдүүлэх нь маргаашийн бүхэл өдрийг үр бүтээлгүй өнгөрөөхөд хүргэдэг.

0

     Үр бүтээмжтэй ажилтан өөрийн мэргэжлийн мэдлэг, туршлага дээр тулгуурлан хувиарт ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж чаддаг. 

0

Ажлын бүтээмж нь:

0

  • Ажлын орчин
  • Ажилтны ур чадвар, мэдлэг
  • Ажилтны сэтгэл зүй, хандлага
  • Хамт олны уур амьсгал
  • Багаар ажиллах ур чадвар
  • Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Ажилд хандах хандлага
  • Байгууллагын соёл
  • Ажилтны ажилдаа сэтгэл хангалуун байдал зэрэг нь шууд хамааралтай.

0

Үүнээс үзэхэд ажилтаны бүтээмж зөвхөн ажилтан ажлын байрандаа байсан цагаар хэмжигддэггүй байх нь. Гар ажиллагаа нь процессийг удаашруулдаг зэрэг шүүмжлэл дагуулдаг учраас байгууллагууд гар ажиллагаагаар хийгддэг бизнесийн процессоос татгалзаад байна. Уг процесиийг цахим шийдлээр хялбарчилах үед илүү хурдан ажлын урсгал бий болдог. Өөрийн ажлын онцлогоос шалтгаалан ажлын байрны дижитал шилжилтыг тодорхой хувиар ялгаатай хэрэгжүүлж болох юм. Жишээ нь зарим ажилчид үүргээ 100% цахимаар гүйцэтгэх боломжтой байхад зарим ажилчид 60% цахимаар ажиллаад ажлын 2 өдөр ажлын байран дээрээ биечлэн гүйцэтгэх. Мөн ажлын өдрийн 4 өдөр болгох тухай асуудал улс орнуудад туршигдаж байна. Ажилчид гэр бүлдээ цаг гаргах, өөртөө цаг гаргаж дуртай зүйлээ хийхээс эхлээд тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, ажлын бүтээмжид сайнаар нөлөөлдөг гэсэн онол яригдах болсон.       

0

     Сэтгэл хангалуун хүмүүс стресстсэй ажилтнуудаас илүү үр дүнтэй ажилладаг

0

     Цөөн ажлын өдөртэй болсноор илүү үр бүтээмжтэй ажиллаж болохыг өөр хэд хэдэн судалгаа батлан харуулсан. Шинэ Зеландын “Perpetual Guardian” компани өнгөрсөн онд дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийг туршсан юм. Нийт найман долоо хоногийн туршилтын үр дүнд хүмүүсийн стрессийн түвшин буурч, ажил амьдралдаа илүү сэтгэл ханамжтай болж, ажлын бүтээмж нь 20 хувиар нэмэгдсэнийг тогтоосон байна.

0

     Мөн 2015 онд Варвикийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаа энэхүү шинэ хуваарийг нухацтай авч хэлэлцэх бас нэгэн шалтгаан нь болжээ. Уг судалгаанд ажилтнуудын сэтгэл санааны байдал тэдний ажлын чанарт нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, аз жаргалтай, сэтгэл хангалуун хүмүүс стрессдсэн, ядарсан ажилтнуудаас хамаагүй үр дүнтэй ажилладаг гэжээ. 

0

Дүгнэлт: 

0

     21-р зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн шинэчлэл нь Цахим буюу Дижитал шилжилт болж байна. Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна БИЗНЕС ХИЙХ УЛАМЖЛАЛТ АРГА ЗҮЙ, ТОГТОЛЦОО, ЗАГВАРТ ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болсон.  Дижитал шилжилт нь зөвхөн цахим технологиудыг нэвтрүүлснээр хэрэгждэг үйл явц биш. Харин байгууллагыг бүрдүүлэгч хүмүүс, процесс, стратеги, бүтэц тогтолцоо, өрсөлдөх чадвар гэх зэрэг үнэ цэнийн хэлхээнүүдийн өөрчлөлтүүдтэй дижитал технологийг хамтатгах замаар хийх өөрчлөлтийг дижитал бизнесийн шилжилт. Байгууллагын дижитал шилжилтийн үр дүнг үзүүлэх гол үзүүлэлтүүдийн нэг нь ажилтны ажлын бүтээмж. Ажилтаны бүтээмж зөвхөн ажилтан ажлын байрандаа байсан цагаар хэмжигддэггүй. Дижитал шилжилт хийснээр ажилтны ачаалал буурч, гэр бүлдээ гаргах цаг өсөж, ажилдаа ирэх, гэртээ харих зэрэг сул цаг үгүй болох юм.

0

     Би амьдрал дээр бүтээмжтэй нэгэн, ажил дээрээ бүтээмжтэй ажилтан байхын тулд олон зүйлийн нэгэн зэрэг чанаргүй хийх бус төлөвлөөгөөний дараалалаар чанартай гүйцэтгэх, эрүүл мэндээ золиослон шаргуу ажиллах бус, амралт ажлаа тааруулан илүү удаан хөдөлмөрлөх.

0

Ном зүй:

0

  1. Монгол хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

0

  1. Ким Кийосаки. Баян эмэгтэй – УБ.: Соёмбо пресс. 2019.

0

  1. Ашигласан материал

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн