Буцах

"Инновацыг хөгжүүлдэг үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь" судалгааны багийн тодорхойлсон суурь ойлголтууд

Нийгэм

Залуу судлаачдыг дэмжих сан ТББ, БШУЯ, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ-ын хамтран гүйцэтгэж буй "Инновацыг хөгжүүлдэг үндэсний тогтолцооны жишиг загвар боловсруулах нь" судалгааны багийн боловсруулсан суурь ойлголтыг танилцуулж байна. Та бүхэн ойлголт тус бүр дээр саналаа өгөөрэй.

0

1. Иргэн - Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасан үүргийг хүлээж, 16 дугаар зүйлд заасан эрхүүдийг эдэлдэг хүн

0

2. Эрх - Хүн суурь хэрэгцээгээ хангахад зайлшгүй шаардлагатай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, нийгмийн бусад гишүүдийн хүлээдэг хууль ёсны болон ёс зүйн үүргүүдээр баталгаажсан хэм хэмжээ

0

3. Шаардлагатай - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй бүрдүүлбэл зохих хэм хэмжээний төлөв

0

4. Хэрэгжилт - Тодорхой үйл ажиллагаагаар зорилтот үр дүнг бий болгох өөрчлөлтийн үйл явц

0

5. Инновац - Мэдлэгүүдийг үүсгэх, уялдуулах замаар харьцангуй давуу талыг бий болгож үнэ цэнийг бүтээх шийдлийн санаа

0

6. Нөөц - Тодорхой зорилгыг хэрэгжүүлэх хэв шинжүүдийг тогтвортой бүрдүүлэхэд шаардлагатай үүсгэл

0

7. Тогтвортой - Хэв шинж тодорхой хугацаанд хадгалагдах төлөв

0

8. Хөгжүүлэх - Нийгмийн нэгж системийн үйл ажиллагаанд чанарын эргэлт буцалтгүй, эерэг өөрчлөлт бий болгох үйл ажиллагаа 

0

9. Бүрдүүлэх - Аливаа зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүрэлдэхүүн хэсгүүдийг  уялдаатайгаар нэгтгэх замаар цогц болгох үйл ажиллагаа

0

10. Хангах - Зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц, тогтвортой орчныг бэхжүүлэх үйл ажиллагаа

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн