Буцах

2021010 - Ажилтны хувийн ур чадвар (soft skills) –ыг тодорхойлох судалгаа

Нийгэм

Хураангуй 

0

Өнөөдөр нийгэмд олон тооны мэргэшсэн ажил хайгчид бий болж, тэдний дунд ажил олж, ажлын байр тогтвортой байлгах өрсөлдөөн улам хүчтэй болж байна. Ажил мэргэжлийн ур чадварын өрсөлдөөн өргөжихийн хирээр ажилтнаас маш олон төрлийн чадвар, чадавхийг шаардах болоод уджээ. Мэргэжлийн ур чадвараас гадна хувь хүний зохион байгуулалт, сэтгэл зүй стрессийн менежмент, цаг төлөвлөлт зэрэг ажил олгогчоос бус ажилтнаас өөрөөс хамаарах хүчин зүйлсийг өнөөгийн хүний нөөцийн зах зээлд голлон харах болсон нь нийгмийн шаардлага болох юм. Нэг үгээр хандлагаас хамаардаг эдгээр чадамж нь мэргэжлийн ур чадварын өмнө ороод удаж байна. Мэдээллийн технологи хөгжиж, улам бүр автоматжиж, хүний механик ажиллагаа багасахын хирээр хувийн ур чадвар /soft skill/ чухал болж байна. Зүүн тархитай холбоотой ажиллагааг автоматжуулаад, програмчлаад, таарсан технологийг нь бий болгоод явж болдог, түүнийг тодорхой дадлага хийсэн хүн хэн ч ажиллуулаад байж болох бол, баруун тархи, хүний сэтгэл санаа, эрч хүч, бүтээлч санаачлагатай холбоотой зүйлийг тэгэх боломжгүй. Хүн, хүнтэй харилцаж байж бүтдэг ажил байх тусмаа л софт скилл илүү шаардагдах юм..

0

Түлхүүр үг: ажил олгогч, чадвар, ажил мэргэжил, харилцаа

0

Удиртгал 

0

Өнөө үеийн ажлын байран дээр өрсөлдөхийн тулд өөрсдийн эзэмшиж буй мэргэжилд тавигдах ур чадвартай байхаас гадна ажлын байраа хадгалж үлдэх, тушаал ахих боломжийг олгох хувийн ур чадвар /soft skill/-ыг эзэмших нь мөн адил чухал болж байна. Компанийн хөгжил, ажилчдын мэргэжлийн ур чадварт хувийн ур чадварын гүйцэтгэх үүрэг жил ирэх тусам нэмэгдэж байгааг судлаачид болон томоохон компанийн удирдлагууд онцолж байна. Шинжлэх ухаан-техникийн хөгжил өндөр хурдтай явагдсанаар бидний амьдарч буй хорвоо ертөнц нүдэн дээр маань өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад нийгэм эдийн засгийн хөгжил ч мөн хурдассан өнөө цагт энэ бүх өөрчлөлтийг гүйцэхийн тулд ур чадвараа байнга сайжруулж, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн мэдлэг, мэргэшил, чадвараа зөв ашиглаж, хөдөлмөрийн зах зээлд бусадтай өрсөлдөхүйц мэргэжилтэн болохыг шаардаж байна. Хувийн ур чадвар /soft skills/ болон мэргэжлийн ур чадвар /hard skills/ хэмээх ойлголтуудын талаар, мөн эдгээр ур чадваруудын тухайн салбартаа хөгжих, мэргэшихэд гүйцэтгэх үүргийн талаар өгүүллээ.

0

  1. Онолын хэсэг

0

      Орчин үеийн ур чадварын тухай ойлголт нь “soft skill”, “hard skill” гээд хоёр төрөл байгаа юм. Hardskill, softskill гэх нэр томъёо нь англи хэлний “hardware”- техник хангамж, “software”- программ хангамж гэдэг ойлголтуудтай ижил байдлаар үүссэн гэж үздэг. Компьютер бол барьж, харж болдог материаллаг эд зүйл. Гэхдээ компьютерт хамгийн чухал нь бүх зүйлийг ажиллуулдаг хэсэг нь программ хангамж байдаг. Чадвар үүнтэй л адил. Ажил дээрээ амжилт гаргахад нарийн мэргэжлийн ур чадвар шаардагддаг мэт санагддаг  үүнийг судлаачид “мэргэжлийн” ур чадвар гэж нэрлэдэг. Гэхдээ карьераа өсгөж, амжилтанд хүрсэн хүмүүс салбартаа хамгийн сайн мэргэжилтнүүд бус, харин эсрэгээрээ “хувийн” ур чадвартай хүмүүс байдаг. Мэргэжлийн ур чадвар /hard skill/-ийг ерөнхий боловсролын болон их дээд сургуульд, курс дамжаа, мэргэжил дээшлүүлэх болон тусгай сургалтуудад сурч, ажил дээр дадлагажиж г.м. тодорхой богино хугацаанд төвлөрч эзэмших боломжтой. Жишээ нь гагнуурчны курст сурч, шалгалт өгч тэнцээд мэргэжлийн үнэмлэх авбал ямартай ч анхан шатны гагнуурын мэргэжлийн ур чадвартай боллоо гэсэн үг. Цаашдаа тухайн хүний төрөлхийн авьяас ч юмуу, эсвэл уйгагүй хичээл зүтгэлээр улам сайжирч, нарийн хэцүү гагнуур хийдэг болж мэргэжлийн ур чадвар нь хөгжөөд явж болно. Харин хувийн ур чадвар /soft skill/-ийг хүн насан туршдаа, урт хугацаанд эзэмшдэг болов уу гэж бодож байна. Гэр бүлийн орчин, багын хүмүүжлээс авахуулаад, сонирхдог зүйл, найз нөхдийн нөлөөлөл, амьдралын хэв маяг, дадал зуршлаар хуримтлагдсаар байдаг. 

0

21-р зуунд хувийн ур чадвар нь хөдөлмөрийн чадвар, амьдралд амжилтанд хүрэх гол шинж чанар юм. Нобелийн шагналт Жеймс Хекман “хувийн ур чадвар нь амьдралд амжилтыг урьдчилан таамаглаж, тэр амжилтыг санамсаргүй байдлаар бий болгодог бөгөөд хувийн ур чадварыг дээшлүүлдэг хөтөлбөрүүд нь төрийн бодлогын үр дүнтэй багцад чухал байр суурь эзэлдэг” гэжээ. Хувийн ур чадвар нь одоо шинэ ажилчин авахад голч дүн (шийдвэр гаргахад хамгийн чухал хүчин зүйл гэж тооцогддог байсан) -тай адил чухал ач холбогдолтой болж байгаа нь ажил олгогчдын тухайн сэдэвт өгч буй ач холбогдлыг харуулж байна.  Soft skills буюу хувийн ур чадварт тухайн ажлыг хийхэд шаардагдах хувь хүний шинж чанар, хувийн онцлог шинж, нийгмийн төрөлх шинж буюу харилцааны ур чадварууд багтдаг ба гадаад ур чадварт багтдаг тусгай мэдлэг, мэргэжил, ур чадвараас илүү тоолж, тооцоолох боломжгүй ур чадварууд байдаг. Эдгээр шинж чанарууд тухайн хүн бусадтай хэрхэн харилцаж байгаагаар тодоорхойлогддог. Гадаад ур чадваруудыг суралцах боломжтой байдаг бол дотоод ур чадвар нь сэтгэл хөдлөл буюу дотоод мөн чанартай төстэй бөгөөд бусад хүмүүс харах боломжтой байдаг. Дотоод ур чадварууд бараг бүхий л бизнест чухал хэрэгцээтэй байдаг. Нэн ялангуяа хэрэглэгчид чиглэсэн байгууллагуудад энэ төрлийн чадварууд хэрэгтэй байдаг. Мартин Кароле (2008) мэргэжлийн ур чадвар нь "таны намтар дээр гарч болох зүйлс" гэж хэлдэг бол хувийн ур чадвар нь "хувийн шинж чанар, нийгмийн ач ивээл, хувийн дадал, нөхөрсөг байдал, өөдрөг үзлийн бөөгнөрөл" юм. Хувийн ур чадвар нь мэргэжлийн эсвэл техникийн ур чадварыг орлодоггүй боловч сайн ур чадвар эзэмшсэн хүмүүст өндөр үр дүнтэй ажиллах ирээдүйг нээхэд тусалдаг уялдуулах чадвар юм.

0

Хувийн ур чадвар гэдэгт харилцааны чадвар, боловсон байдал, уян хатан чанар, зарчимч шударга байдал, өөдрөг хандлага, хариуцлага, багаар ажиллах чадвар гэх мэт орно. Энэ бол цоо шинэ зүйл биш. Өмнө нь ч яригддаг л байсан чадваруудыг нэгтгээд нэрлэчихсэн зүйл л дээ. Гэхдээ ач холбогдол нь улам өндөр болж байна. 

0

Одоогийн байдлаар шинжлэх ухаанд softskills нэр томъёог тайлбарласан нэгдсэн тайлбар байдаггүй. Судлаачид softskills гэсэн ойлголтыг өөрсдийн өнцгөөс авч үзэж тайлбарласан байдаг ч бүх тодорхойлолтууд хоорондоо харилцан хамааралтай, зарим нь нягт холбогдолтой байдаг. Тэдгээрээс авч үзвэл:

0

  • Бусадтай хамтран ажиллах чадвар, ажлын бүтээмжийг сайжруулдаг чадвар болон хувийн шинж чанаруудын бүрдэл юм. Дараах чадварууд хамаарна: хувийн хөгжлийн удирдлага, анхны тусламж үзүүлэх чадамж, цагаа зөв, зохистой зарцуулах чадамж, ятгах чадамж, яриа хэлэлцээр хийх чадвар, манлайлах чадвар гэх мэт.
  • Бусадтай үр бүтээлтэй хамтран ажиллахад чиглэсэн хувь хүний зан чанарын нийлбэр, сэтгэлийн ухаанд (EQ) хамаардаг социологийн нэр томъёо.
  • Удирдах, харилцаа холбоо тогтоох авьяас. Хүнийг ятгах, араасаа дагуулах, удирдах, илтгэл тавих, хүмүүстэй харилцах зөв хандлагыг тодорхойлох, зөрчлийг шийдвэрлэх чадвар болон олон нийтийн өмнө уран яруу ярих чадвар – товчхондоо аль нэг тодорхой мэргэжилд хамаардаггүй, бүх нийтийн эзэмшвэл зохих чадваруудыг хэлдэг.
  • Харилцаа холбоо тогтоох, захирах, араасаа дагуулах, удирдах, олон нийтийн өмнө биеэ зөв авч явах зэрэг амьдралд бусадтай харилцахад өдөр тутам хэрэг болдог нийгэм-сэтгэлзүйн чадварууд хамаарна.
  • Эргэн тойрны хүмүүстэй хэл амаа хурдан ололцох, харилцаа холбоо тогтоох, хадгалах, өөрийн санаа бодлыг зөв илэрхийлэх чадваруудыг хэлнэ. Сайн лидер, яриа хэлэлцээр хийгч хүн. Soft skills нь хүмүүс хоорондоо хэрхэн харилцаж буйтай холбоотой ойлголт юм. Энэ ур чадвар өдөр тутмын амьдралд ч, ажилд ч чухал хэрэгтэй.
  • Хүн боловсрол, амьдралын туршлага дээрээс олж авч, цаашид мэргэжлийн салбар дахь өсөлт, хөгжилдөө ашиглах чадваруудыг хэлдэг. Ийм учир эдгээр чадваруудыг ажлын байран дээр болон ажилд авахад өндрөөр үнэлдэг.

0

Хүснэгт1.1. Эрдэмтдийн үзэл баримтлал, тодорхойлолтын харьцуулалт

0

Эрдэмтэн 

Тодорхойлолт 

1

Профессор Чуланова 

- “Хүний мэдлэг, чадвар, хүмүүстэй хамтран ажиллах, сэдэл зориг өгөх боломж, болоцооны нийлбэр; ятгах, яриа хэлэлцээр хийх; бусдыг араасаа дагуулах; бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар; байгууллагын стратегийн зорилт, ажлын байрны тодорхойлолтод нийцсэн ажлыг түргэн шуурхай, амжилттай хийж гүйцэтгэхэд шаардагдах чадвар; хамт олонтойгоо хамт ажлын байран дээр үүссэн нөхцөл байдалд үр бүтээлтэй ажиллах бэлэн байдлыг илэрхийлэх нийгэм-хөдөлмөрийн тодорхойлолт юм”.

1

Оксфордын толь 

“Бусадтай үр бүтээлтэй, эв нэгдэлтэйгээр хамтран ажиллах боломж олгодог хувь хүний шинж чанарыг хэлнэ

2

Паренте, Стефан, Браун (2012)

Хүмүүсийн менежментийн чадвар гэж өргөнөөр тодорхойлсон байдаг.

3

Коллинзын толь

“Эзэмшсэн мэдлэгээс хамаарахгүйгээр тухайн ажил мэргэжлийн хүнд байвал зохих чадварууд, үүнд, нийтлэг сэтгэлгээ (common sense), хүмүүстэй харьцах чадвар, эерэг бөгөөд уян хатан зан чанар зэрэг багтана”

4

Sukhoo, Barnard, Eloff, Van der Poll, & Motah, 2005

Хувийн ур чадвар гэдэг нь бусад хүмүүстэй ажиллах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангах, багийн идэвхитэй гишүүн байх, оролцогч талуудын хүлээлтийг даван туулах чадвар юм.

5

“Хэцүү цагийн зөөлөн ур чадвар” 2004 Фил Олли 

(soft skills for hard times)

Итгэлийн бий болгох, бусдыг өрөвдөн хайрлах чадвар, харилцаа холбоо тогтоох зэрэг нь манлайллын софт скиллд орно. 

6

Пүрдюгийн Их сургуулийн дэргэдэх Карьерын Боловсролын Төв

"Зан чанар, нийгмийн нигүүлсэл, хэл яриа, хувийн дадал зуршил, найрсаг байдал, өөдрөг үзлийн бөөгнөрөл" гэж тодорхойлдог

0

Барууны компаниуд сүүлийн үед шинэ ажилтан авах сонгон шалгаруулахдаа зөвхөн тест болон бичгийн шалгалт, ярилцлага зэрэг уламжлалт аргаар хязгаарлагдахгүй, тоглоом тоглуулах, орчныг сольж багаар ажиллуулах, сонирхолтой даалгавар өгөх зэрэг бүтээлч арга хэлбэрүүдийг ашигладаг болжээ. Энэ нь хувийн ур чадвар /soft skill/-ийг олж харах, таних зорилготой гэж хэлж болно. 

0

Хүний мэргэжлийн салбарт гаргах амжилтын 85% нь хувийн ур чадвар, 15% нь мэргэжлийн ур чадвараас шалтгаалдаг. Тийм учраас ажлын ярилцлагууд дээр ихэвчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн чадвартай ямар нэгэн холбогдолгүй асуулт асууж, тест бөглүүлдэг. Сүүлийн үед хийгдсэн судалгааны дүнгээс үзэхэд ажил олгогчдын дотоод ур чадварт хандуулах анхаарал, сонирхол нэмэгдэж 93%-д хүрчээ. Үүнийг эдийн засаг дахь өөрчлөлт, мэдээллийн технологийн хөгжилтэй холбон тайлбарлаж болох юм.

0

Олон улсын түвшинд экспертүүдийн дунд хамгийн их нэрлэсэн хувийн ур чадваруудаас дурдвал:

0

Хүснэгт1.2. Хамгийн их нэрлэгдсэн хувийн ур чадвар /soft skill/-ууд

0

Чадварууд 

Тайлбар 

1

Харилцааны ур чадвар/ багаар ажиллах чадвар

Даргын хэлснийг хийдэг биш бусадтай харилцах харилцааны үндсэн дээр дараагийн хийх ажлынхаа зураглалыг гаргаж, түүнийг төлөвлөж чаддаг байх нь энэ чадварын гол шинж. 

2

Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар/EQ

Хувь хүний сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь түүний нийгмийн статусыг тодорхойлох нэрийн хуудас бөгөөд бизнесийн тогтвортой байдал, хүний нөөцийн суурьшил, байгууллагын соёлд ажилтны энэ чадвар нь нэг бол маш их эерэг нөлөөтэй, эсвэл маш их сөрөг үр дагаврыг авчирч чадах хүчтэй хэрэгсэл юм. 

3

Уян хатан байдал

Асуудалд хэт туйлшрахгүй олон талаас харж хандах, төсөл, хөтөлбөрийн аль ч үед зорилтот бүлгээс гадна өгөөж хүртээх бусад талыг олж харсан бол тэдгээрийг уян хатан байдлаар зохицуулах нь энэ чадварын илрэх хэлбэр.

4

Бүтээлч байдал/Зохион байгуулалт хийх чадвар

Бүтээлч сэтгэлгээ гэдэг бол таны цаг хугацаа, эрч хүч, хүчин чармайлт гэх мэт нөөцүүдийг хамгийн сайнаар нь ашиглах байдал юм.

0


Дэлхийн эдийн засгийн форумын вэбсайт дээр “Улам бүр автоматчлагдах ирээдүйд амьд үлдэхийн тулд шаардлагатай 10 чадвар" гэсэн нийтлэлд:

0

  • Softskills ур чадварууд ажилд ч, амьдралд ч маш чухал. Эдгээр ур чадваруудын ихэнх нь тавьсан зорилгодоо хүрэхэд ашиглагддаг. Хүн карьерийн шатаар дээш алхах тусам нийгмийн чадварууд амьдралд нь илүү их үүрэг гүйцэтгэж эхэлдэг бол мэргэжлийн чадварууд нь хойш тавигддаг. Иймд янз бүрийн тренинг, сургалтуудын 70% нь softskills ур чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг.  
  • Хувийн ур чадваруудыг өөрийн ажил мэргэжлийн онцлогтоо тохируулан хөгжүүлж, ашиглаж сурах нь хувь хүний хөгжлийн зайлшгүй чухал хэрэгцээ төдийгүй ажил карьертаа ахиц гаргахад тань эдгээр чадварууд хэрэгтэй болох юм. 

0

Аль ч орны боловсролын салбар хэрэгцээ шаардлагад дүйцэхүйц боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх үүрэгтэй. Ажлын байранд тавигддаг ихэнх шаардлага тухайн хүний ур чадварын шалгуур үзүүлэлтүүдээр тодорхойлогддог бол хувь хүний үнэлэмж нь мэдлэг, боловсролоос илүүтэй биеэ авч яваа байдал нь оршин буй нийгмийн ёс суртахуун, зан чанарын үнэлэмжүүдтэй хэрхэн нийцэж буйгаар тодорхойлогдоно. Хувь хүний хувийн зан төлөвөөс хамаарах хувийн ур чадварууд жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд ажил олгогчийн хэрэгцээ шаардлага, бизнесийн онцлог зэргээс шалтгаалж албан тушаал бүрт харилцан адилгүй тодорхойлогдоно. Тухайлбал, бизнесээ хөгжүүлэхэд анхаарах зорилго тавьсан компанийн менежер нь шинийг санаачлагч хүн байх ёстой. Яаралтай, хямралтай нөхцөл байдал үүсэхэд богино хугацаанд өөрчлөлт хийж, шийдвэр гаргах шаардлагатай компанид критик менежер ажилтан хэрэгтэй. Хэрэв компанийн үйл ажиллагаа жигдэрсэн, зөвхөн заавар дүрмийг дагаж, үйл явцыг хянах шаардлагатай бол зохион байгуулагч ажилтан байхад хангалттай. Үүнээс харахад тухайн ажлын байр бүхэнд өөр өөр ур чадвар шаардлагатай болдог байна. Мөн ажил олгогчийн хүсч буй ур чадвар нь тухайн ажил горилогчид дутагдалтай тал байдаг. “Ур чадварын зөрүү гэдэг нь ажилд шаардагдах ур чадвар ба өргөдөл гаргагчдын эзэмшсэн ур чадварын хоорондын ялгаа юм. Энэ ялгааг арилгахын тулд олон ажил олгогчид ажлын байрны тодорхой сургалтуудад хамрагдах хүсэлтэй байдаг.” (Робинсон, 2000).

0

  1. Судалгаа хэсэг

0

      Судалгааг нийт 14 байгууллагын ажил олгогч буюу хүний нөөцийн менежерүүдээс авсан бөгөөд бүх байгууллага 7-оос дээш жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй байгууллага юм. 

0

График2.1. Байгууллагын үйл ажиллагааны чиглэл                                 

0

0

  График2.2 Сонгон шалгаруулалтыг

0

0

Дээрх өгөгдлөөс харахад орчин үеийн байгууллагуудын сонгон шалгаруулалтаа ач холбогдол өгч ажилладаг болсон нь харагдаж байна. 

0

Хүснэгт1. Ур чадварууд

0

Soft skill ойлголт

Шинээр төгсөгчдөөс ямар ур чадварыг шаарддаг вэ?

Шинээр төгсөгчдөд дутагдаж буй ур чадвар

1

Харилцаа, хандлага, бүтээлч байдал

Хандлага, хариуцлагатай байдал, цаг ашиглалт, бүтээлч байдал

Бүтээлч байдал, бэлэн юм нэхсэн, зорилгогүй

2

Уян хатан, түргэн шуурхай ажиллах чадвар

Боловсрол, харилцаа, хандлага, хөрвөх чадвар

Хөрвөх чадвар, ур чадвар

3

Харилцаа хандлага

Мэргэжлийн ур чадвар

Ачаалал даах чадвар

4

Туршлага 

Хувь хүний хүмүүжил, ур чадвар

Ачаалал даах чадвар

5

Мэдлэг 

Аливаа зүйлийг хурдан сурах, өөрийн болгох

Тууштай биш, хайнга, багийн ажиллагаа муу

6

Мэдрэмж

Хандлага, ур чадвар

Сэтгэл, хандлага, сурах хүсэл эрмэлзэл

7

Чадамж 

Харилцаа, шинийг санаачлагч, манлайлал

MS програмын мэдлэг байхгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар муу

0

Ажил олгогчдийн тал хувь нь хувийн ур чадвар буюу soft skill-ийн талаар ойлголтгүй байсан ба үлдсэн хувь нь дундаж түвшины ойлголтой байгаа юм. 

0

Ажил олгогчид харилцаа, хандлага, ур чадвар зэргийг хардаг бол нөгөө талаас төгсөөд гарч ирж буй оюутнуудад шаардагдаж байгаа чадварууд нь ур чадвар, ачаалал даах чадвар, хандлага зэрэг байгаа юм. 

0

Монгол залуус зарим төрлийн хувийн ур чадвартаа сайн, зарим дээр нь асуудалтай. Мэдээж хувь хүн болгон өөр боловч, нийтлэг хандлагаар аливаа юманд уян хатан хандаж чаддаг, чөлөөтэй сэтгэдэг, бусадтай энгийн нөхөрсөг харилцаа тогтоож чаддаг, юмны голыг олж баримжаалахдаа сайн, ерөнхий мэдлэг сайтай, юмыг хурдан сурдаг авхаалжтай. Эдгээр нь бидэнд давуутай ажиглагддаг хувийн ур чадварууд юм. Харин цаг барьдаггүй, хайнга хэнэггүй, мэдээллийг зөв авах болон цааш зөв шуурхай дамжуулах, өөрийгөө илэрхийлэхтэй холбоотой харилцааны чадвар муутай, асуудалд хувийн харилцаа болон сэтгэл хөдлөлөөр хандамхай, ганцаарчилсан тоглолт хийх хандлагатай, бусадтай хамтран ажиллах эвээ олдоггүй. Өөрөөр хэлбэл иймэрхүү төрлийн хувийн ур чадвар дээрээ учир дутагдалтай байдаг.

0

  1. Олон улсын судалгаа, туршлага

0

  • Доктор James Davis-ийн 2009 онд хийсэн судалгааны ажилд хувийн ур чадварыг багаар ажиллах чадвар, уян хатан байдал, хүмүүстэй нийцтэй байх чадвар, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар зэргийг багтаан үзсэн байдаг. 

0

Ажлын байран дах софт скилл /Rusty lindquist, Michelle reed/

0

Менежрүүдийн хүсдэг ур чадваруудын судалгааны үр дүн 

0


 

0

  • Linkedin-ий зан үйлийн өгөгдлийн судалгаагаар компаниудад хамгийн хэрэгтэй зөөлөн ур чадвар нь бүтээлч сэтгэлгээ болоод байна. Хүмүүс бүтээлч сэтгэлгээг дизайн, урлагтай холбох гээд байдаг ч энэ нь бүх албан тушаалд чухал ур чадвар юм. Бүтээлч сэтгэлгээ бол машинууд хийж чаддаггүй зүйл буюу асуудлыг цоо шинэ аргаар шийдэх байдал юм.
  • McKinsey компанийн судалгаагаа ч үүнийг баталдаг бөгөөд 2030 он гэхэд автоматжуулалтын улмаас компаниудад бүтээлч сэтгэлгээ маш их хэрэгтэй болно гэдэг.

0

График2.3. Ажилд авахад чухалчилж буй хүчин зүйлс  

0

0

График2.4. Хувийн ур чадварыг үнэлэх нийтлэг аргууд

0

0

Ном зүй

0

  1. Монгол хэл дээрх материал

0

  • Hard skill чухал уу Soft skills чухал уу?   PEAKtm Education
  • PMI mongolia chapter “Soft skill” Яагаад чухал вэ? 

0

  1. Англи хэл дээр хэвлэгдсэн зохиол бүтээл

0

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн