Буцах

2021038 - Компаниудын ашгийн удирдлагын загваруудын харьцуулсан судалгаа

Нийгэм

Хураангуй

0

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр улс орны хөгжилд аж ахуй нэгж, байгууллага, компаниудын үүрэг оролцоог чухалчилж, санхүүгийн тайлангийн чанарт мэдээлэл хэрэглэгчид ихээхэн анхаарах болсон. Монгол улсад санхүүгийн тайлангийн мэдээллийн чанар ямар түвшинд байгаа, тус мэдээллийн чанарыг ямар аргаар хэмжих талаар судласан судалгааны ажил өнөөг хүртэл ховор байна. Удирдах түвшний ажилтан ямар нэгэн ашиг сонирхолын үүднээс санхүүгийн тайлангаа өөрөөр илэрхийлэх болсон. Тиймээс хэрэглэгчдийн шийдвэр гаргалтад ашиглагдахуйц санхүүгийн тайлангийн мэдээллийн чанарт өөрийн орны онцлогт тохирсон арга зүйг ашиглан үнэлгээ өгөх хэрэгтэй байна. Энэхүү судалгааны зорилго нь хувьцаат компаниудын ашгийн удирдлагыг хэмжихэд тохирох загварыг сонгох, комданиудын ангилал хоорондын хамаарлыг судлахад оршино.

0

Тус судалгаандаа 2013-2020 оны хооронд тасралтгүй үйл ажиллагаа  явуулсан 53 компанийг сонгон авсан бөгөөд ашгийн удирдлагыг хэмжих Healy Model (1985) DeAngelo Model (1986) Jones Model (1991) Modified Jones Model (1995) Industry Model (1995),The Kang and Sivaramakrishnan (1995), Key Model (1997), The Teoh et al. Model (1998) зэрэг найман загвараар дискришн аккруэлийг тооцож, SPSS программ дээр вариацийн шинжилгээг(one way ANOVA) хийж, шинэчлэгдсэн Жонсны загвараар хувьцаат компанийн ашгийн удирдлагыг хэмжих нь тохиромжтой гэсэн үр дүн гарсан. 

0

 Хувьцаат компаниудын ангилал хоорондын DACC дундажийн ялгааг үнэлэхдээ тоон хувьсагчийн тархалтыг Шапиро вилкийн тестээр тодорхойлсон. Хувьсагчдийн тархалт хэвийн, нэгэн төрлийн тохиолдолд нэг түүврийн вариацийн шинжилгээ хийсэн.

0

Энэхүү судалгаагаар нэг, хоёрдугаар ангилалын компани гуравдугаар ангилалын комданиас ялгаатай гарсан бөгөөд нэг, хоёрдугаар ангилалын компанид ашгийн удирдлага байна гэсэн үр дүнд хүрсэн.

0

Түлхүүр үг Жонсын шинэчлэгдсэн загвар, DACC, ANOVA

0

Удиртгал

0

Монгол Улсад санхүүгийн тайлангийн мэдээллийн чанар ямар түвшинд байгаа, тус мэдээллийн чанарыг ямар аргаар хэмжих талаар судласан судалгааны ажил өнөөг хүртэл ховор байгаа юм. Төрийн болон олон улсын байгууллагын шалгалт, судалгааны үр дүнгээс харахад НББОУС-ын хэрэгжилт жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь санхүүгийн тайлангийн мэдээллийн чанар дээшилж байгааг харуулах боловч гадаад, дотоод мэдээлэл хэрэглэгчид итгэж болохуйц чанартай эсэх, чанарыг хэрхэн хэмжих талаар баталгаатай мэдээллээр хангах шаардлагатай юм. Тухайлбал, 2008 онд хийсэн Дэлхийн банкны судалгаагаар санхүүгийн тайлагналын чанар доогуур үнэлэгдсэн, зарим судалгааны ажилд санхүүгийн тайлагналд итгэх итгэл муу байгаа талаар дурдсан байна. 2015.08.31-ний өдөр батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хүрээнд 34.7 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүнээс 1.6 дахин, улсын төсвөөс 4 дахин их, өмнө нь 2007 онд хэрэгжүүлж байсан хуулийн үр дүнгээс 8 дахин их хэмжээний хөрөнгө, орлого ил болсон. Хөрөнгө оруулалт татах, бага татвар төлөх, авилгыг нуун дарагдуулах, хувьцааны үнэнд нөлөөлөх, зээлийн нөхцөл хангах, бизнесээ зарж борлуулах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж хөрөнгө, орлогоо нуун дарагдуулж, санхүүгийн тайлангаа өөрөөр илэрхийлэх болжээ. Тиймээс хэрэглэгчдийн шийдвэр гаргалтад ашиглагдахуйц санхүүгийн тайлангийн мэдээллийн чанарт өөрийн орны онцлогт тохирсон арга зүйг ашиглан үнэлгээ өгөх хэрэгтэй байна. 

0

Судалгааны зорилго: 

0

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын ашгийн удирдлагыг хэмжих загваруудаас тохирох загварыг сонгож, компаниудын ангилал хоорондын хамаарлыг судлахад оршино.

0

Судалгааны зорилт: 

0

  • Хөрөнгийн бирж дээрх компаниудын санхүүгийн тайлангийн мэдээлэлд шинжилгээ хийх 
  • Ашгийн удирдлагыг хэмжих загваруудаар компаниудын ашгийн удирдлагыг хэмжих 
  • Монголын эдийн засгийн нөхцөлд тохирох загвар сонгох
  • Ангилал бүрээр ашгийн удирдлагыг тодорхойлж, харьцуулах

0

1. Статистик шинжилгээ

0

Судалгааны өгөгдлийг SPSS 26 програмыг ашиглан тохирох загварыг сонгох статистик шинжгээг хийв. Загвар бүрээр дискришн аккруэлийг тооцож ангилал бүр дээр регрессийн шинжилгээ, вариацийн шинжилгээг(one way ANOVA) хийсэн. STATA 14.0 програмыг ашиглан ангилал бүрийн ашгийн удирдлагыг тодорхойлох статистик шинжгээг хийв. Тодорхойлогч статистикийн хувьд тоон хувьсагчийг дундаж стандарт хазайлтаар, категори хувьсагчийг тоо, хувиар илэрхийлэв. Хувьцаат компаниудын ангилал хоорондын DACC дундажийн ялгааг үнэлэхдээ тоон хувьсагчийн тархалтыг Шапиро вилкийн тестээр тодорхойлсон. Хувьсагчдийн тархалт хэвийн, нэгэн төрлийн тохиолдолд нэг түүврийн вариацийн шинжилгээ хийсэн. Нэг түүврийн вариацийн шинжилгээнд категори хувьсагчаар хувьцаат компанийн ангилалыг ашигласан бөгөөд тоон хувьсагчаар 79 компанийн DACC-г жил тус бүрээр авсан. Вариацийн шинжилгээгээр дундаж ач холбогдол бүхий ялгаатай тохиолдолд Пост Хок тестээр ялгааг үнэлсэн. 

0

Судалгааны таамаглал: 

0

H1: МХБ-д бүртгэлтэй компаниудын ангилал тус бүрд ашгийн удирдлага ялгаатай. 

0

H2: МХБ-д бүртгэлтэй компаниудын дискришн аккруэл (DACC)-ийн дундаж ялгаатай.

0

1.1 Судалгааны түүвэр

0

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй I, II, III ангилалын компаниудаас сүүлийн 8 жилд үйл ажиллагаа тасалдсан, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн мэдээлэл нь аудитлагдаагүй зэрэг шалгуур хангаагүй I-11, II-20, III-108 компанийг хасч, шалгуур хангасан 53 компанийг сонгон 2013-2020 оны санхүүгийн мэдээлэлийг авч Healy Model (1985) DeAngelo Model (1986) Jones Model (1991) Modified Jones Model (1995) Industry Model (1995),The Kang and Sivaramakrishnan (1995), Key Model (1997), The Teoh et al. Model (1998) гэсэн найман загвар ашиглан үнэлэв.

0

Хүснэгт 1 Түүвэр

0

Ангилал

МХБ бүртгэлтэй

Судалгаанд ашигласан

1

18

7

2

42

22

3

132

24

Нийт

192

53

0

1.2 Судалгааны загвар 

0

TAi,t= ∆CAi,t-∆CLi,t-∆Cashi,t+∆STDi,t-∆Depi,t Ai,t-1      (1)

0

TAi,t- Нийт аккруэль

0

∆CAi,t- Эрэлтийн хөрөнгийн өөрчлөлт

0

∆CLi,t-Богино хугацаат өр төлбөрийн өөрчлөлт

0

∆Cashi,t-Бэлэн мөнгөний өөрчлөлт

0

∆STDi,t-Дансны өрийн өөрчлөлт

0

∆Depi,t-Элэгдлийн өөрчлөлт

0

Ai,t- Нийт хөрөнгө

0

t – Жилийн индекс

0

i – Компаний индекс

0

DACCi,t=TAi,t-NDAi,t            (2)

0

DACCi,t-Дискришн аккруэль

0

TAi,t- Нийт аккруэль

0

NDAi,t-Бодит аккруэль

0

Хүснэгт 2 Ашгийн удирдлагыг хэмжих загварууд

0

Загвар

1. The Healy Model (1985)

Тайлбар

Жонсын загвартай адил Healy (1985) нь бодит аккруэлийг нийт аккруэл ба (үл хамаарах) аккруэлийн зөрүү гэж үздэг. Тус загвар нь урт хугацааны дунджийг тусгахын тулд сүүлийн 5 жилийн нийт аккруэлийг дунджаар нийт аккруэлийн хэмжүүр болгон ашигладаг. Тиймээс Healy’s загвар нь ашгийн удирдлагыг цаг хугацааны явцад давтагддаг системчилсэн үйл явц гэж үздэг. 

Томъёо 

NDAt=1/ntTAitAit-1

Хувьсагч

TA – t жилийн нийт  аккруэль

 Ait-1- t-1  жилийн нийт хөрөнгө 

n – тооцоололд хамрагдсан жилийн тоо

Загвар

2. The DeAngelo Model (1986)

Тайлбар

DeAngelo загвар нь хэвийн бус аккруэлийг өмнөх жилийн нийт аккруэл ба тухайн жилээс өмнөх 2дахь жилийн нийт хөрөнгөөр тооцдог. Т-1 индекс нь өмнөх жилийн утгыг илэрхийлдэг тул өмнөх жилийн үзүүлэлт нь хугацааны хоцрогдол гэсэн үг юм.

Томъёо 

NDAit=TAit-1Ait-2

Хувьсагч

TA - t -1 жилийн нийт аккруэль

 Ait-2 - t -2 жилийн нийт хөрөнгө

Загвар

3. The Jones Model (1991)

Тайлбар

Жонсын загвар (1991) нь аккруэл суурь дээр ашгийн удирдлагыг тооцоолох хамгийн сайн загваруудын нэг юм. Тайлант жилийн хугацаанд компаний орлогын өөрчлөлт гол үзүүлэлт болгон хэмжидэг.

Томъёо 

TAitAit-1=01Ait-1+1∆REVitAit-1+2PPEitAit-1+it

Хувьсагч

TA – t жилийн нийт аккруэль

Ait-1- t-1  жилийн нийт хөрөнгө 

∆REVit - t жилийн орлогын өөрчлөлт

PPEit- t жилийн эздийн өмч 

it – алдааний утга

Загвар

4. The modified Jones Model, 1995

Тайлбар 

Жонсын загвараас шинэ загвар боловсруулан өмнөх зарим сул талыг багасгахын тулд орхигдсон хувьсагчдыг нэмж, гүйцэтгэлийг хянах, хуримтлал ба мөнгөн гүйлгээний динамик шинж чанарыг харгалзан үзэх, хэт ажиглалтыг арилгах, эсвэл өөр аргыг хэрэглэх замаар өөрчлөхийг оролдсон загвар юм. Үүнийг Шинэчлэгдсэн Жонсын загвар гэж нэрлэдэг. Энэ шинэчилсэн тооцоолол  нь компаний нийт хуримтлалын дараах байдлаар регрессийг хэмжих замаар тооцдог.

Томъёо 

TAit=01Ait-1+1∆REVit-∆RECitAit-1+2PPEitAit-1+it

Хувьсагч

TA – t жилийн нийт аккруэль

Ait-1- t-1  жилийн нийт хөрөнгө 

∆REVit - t жилийн орлогын өөрчлөлт

∆RECit- t жилийн авлагын өөрчлөлт

PPEit- t жилийн эздийн өмч 

it – алдааний утга

Загвар

5. The Kang and Sivaramakrishnan Model (1995)

Томъёо 

ABitAit-1=01Ait-1+1∆REVitAit-1+2EXPitAit-1+3PPEitAit-1+it

Хувьсагч

AB – t жилийн аккруэль

AB= ARit+INVit+OCAit-CLit-DEPit

ARit- Авлага

INVit- Бараа материал

OCAit- Урьдчилж төлсөн зардал

CLit- Богино хугацаат өр төлбөр

DEPit- Элэгдэл 

Ait-1- t-1  жилийн нийт хөрөнгө 

∆REVit - t жилийн орлогын өөрчлөлт

EXPit- t жилийн үйл ажиллагааны зардал

PPEit- t жилийн эздийн өмч 

it – алдааний утга

Загвар

6. Industry Model 

 

Dechow and Sloan (1991) нь нэг салбар дахь компаниуд өөрсдийн дураар үнэ тогтоох, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах асуудал тулгардаг тул аккруэлээр хэмжих салбарт суурилсан загварыг нэвтрүүлсэн. Тиймээс загвар нь дараах тэгшитгэлийн дагуу салаа, тодорхой бус салбар дахь бүх компаниудын аккруэлийг дунджаар ашиглана.

Томъёо 

NDAt=β1+β2medianjTAitAit-1

Хувьсагч

TAitAit-1  -компаний нийт өгөгдөлийн медиан

NDAt - The Jones Model –н бодит аккруэль

Загвар

7. Key Model (1997)

Томъёо 

TAitAit-1=01Ait-1+1∆REVitAit-1+2PPEitAit-1+3LAitAit-1+it

Хувьсагч

TA – t жилийн нийт аккруэль

Ait-1- t-1  жилийн нийт хөрөнгө 

∆REVit - t жилийн орлогын өөрчлөлт

LAit- t жилийн биет бус хөрөнгө

PPEit- t жилийн эздийн өмч 

it – алдааний утга

Загвар

8. The Teoh et al. Model (1998)

Томъёо 

TAit=01Ait-1+1∆SALEit-∆RECitAit-1+it

Хувьсагч

TA – t жилийн нийт аккруэль

Ait-1- t-1  жилийн нийт хөрөнгө 

∆SALEit – t жилийн борлуулалтын орлогын өөрчлөлт

∆RECit- t жилийн авлагын өөрчлөлт

0

2. Судалгааны үр дүн

0

0

Зураг 1 Нийт ба бодит аккруэл (компаниудын дунджаар)

0

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

0

Зураг 1 нь судалгаанд түүвэрлэгдсэн 53 хувьцаат компанийн санхүүгийн тайланд үндэслэн тооцоолсон нийт аккруэл (TA) болон бодит бус аккруэл (NDA)-ийг харуулав. 

0

0

Зураг 2 Дискришн аккруэл

0

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

0

Нийт аккруэл болон бодит аккруэлийг тооцож Дискришн аккруэлийг загвар бүрээр гаргахад дундаж утгын үзүүлэлт хамгийн өндөр нь -0.318 (The Teoh et al. Model) байсан бол хамгийн бага утга нь -0.037 (Modified Jones Model) байсан.

0

Хүснэгт 1 Статистик шинжилгээ

0

 

 

Adj R2

Anova

Coefficient

Mean

F

Sig

 

Sig.

 

1

Healy

0.094

33.854

0.000

0.275

0.000

-0.083

2

DeAngelo

0.986

23150

0.000

0.901

0.000

-0.047

3

Teoh

0.963

8365.802

0.000

0.948

0.000

-0.318

4

Key

0.249

106.109

0.000

0.595

0.000

-0.079

5

Jones

0.466

277.640

0.000

0.845

0.000

0.044

6

Mod.Jones

0.783

1147.773

0.000

0.838

0.000

-0.037

7

Kang

0.542

376.532

0.000

2.539

0.000

-0.225

8

Industry

0.860

1950.248

0.000

0.781

0.000

0.118

0

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

0

Mean утга буюу Дискришн аккруэль хамгийн бага (-0.037), загварын тайлбарлах чадвар сайн (0.783) Modified Jones Model нь Монгол улсын компаниудын ашгийн удирдлагыг хэмжихэд тохиромжтой байна.

0

Хүснэгт 4. Хувьцаат компаний  дундаж DACC ангилалаар

0

Он

Хувьцаат компаний ангилал

F

p утгаа

I

II

III

Дундаж

95 % ИИ

Дундаж

95 % ИИ

Дундаж

95 % ИИ

Доод

Дээд

Доод

Дээд

Доод

Дээд

2015

-0.23

-0.47

0.01

-0.32

-0.53

-0.12

0.03

-0.14

0.20

4.022

0.022*

2016

-0.27

-0.49

-0.05

-0.10

-0.27

0.07

-0.09

-0.25

0.07

0.456

0.636

2017

-0.53

-1.24

0.17

0.05

-0.16

0.25

-0.07

-0.23

0.09

3.151

0.048*

2018

0.01

-0.34

0.35

-0.67

-0.91

-0.43

0.02

-0.19

0.23

10.861

0.000**

2019

-0.17

-0.37

0.03

-0.15

-0.33

0.03

0.00

-0.09

0.09

1.596

0.209

2020

0.05

-0.12

0.23

-0.25

-0.37

-0.12

21.78

-11.35

54.92

0.779

0.463

0

* - р утга < 0.05, ** - p утга < 0.001, а – ANOVA                                                                       

0

Хүснэгт 4-оос харахад судалгаанд хамрагдсан 79 байгууллагын DACC нь 2015, 2017, 2018 онуудад ангилалаар статистик ач холбогдол бүхий ялгаатай үнэлэгдсэн байна (p = 0.022, 0.048, 0.000). Тухайлбал 2015 онд хувьцаат компаниудын DACC дундажаар нэгдүгээр ангилал – 0.23 (-0.47; 0.01), хоёрдугаар ангилал -0.32 (-0.53; -0.12), гуравдугаар ангилал 0.03 (-0.14; 0.20) байв.

0

Хүснэгт 5. Хувьцаат компаний  дундаж DACC ангилалаар, ANOVA пост хок тест

0

Хувьцаат компаний ангилал

Дундажийн ялгаа

Стандарт алдаа

Р утга

95 % Итгэх интервал

Доод

Дээд

2015

I

II

0.09

0.22

1.00

-0.45

0.63

III

-0.26

0.22

0.69

-0.79

0.27

II

I

-0.09

0.22

1.00

-0.63

0.45

III

-.35139*

0.13

0.02

-0.66

-0.04

III

I

0.26

0.22

0.69

-0.27

0.79

II

.35139*

0.13

0.02

0.04

0.66

2017

I

II

-.58092*

0.23

0.04

-1.15

-0.01

III

-0.46

0.23

0.13

-1.01

0.09

II

I

.58092*

0.23

0.04

0.01

1.15

III

0.12

0.13

1.00

-0.20

0.44

III

I

0.46

0.23

0.13

-0.09

1.01

II

-0.12

0.13

1.00

-0.44

0.20

2018

I

II

.67891*

0.27

0.04

0.02

1.34

III

-0.02

0.26

1.00

-0.66

0.62

II

I

-.67891*

0.27

0.04

-1.34

-0.02

III

-.69534*

0.15

0.00

-1.07

-0.32

III

I

0.02

0.26

1.00

-0.62

0.66

II

.69534*

0.15

0.00

0.32

1.07

0

* - р утга < 0.05                                                                                                     Эх сурвалж: Судлаачийн ооцоолол

0

Хүснэгт 5-аас харахад 2015 оны хувьцаат компаниудын дундаж DACC хоёр болон гуравдугаар ангилалын компаниудын хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p = 0.02). Судалгаанд оролцсон компаниудын хувьд 2017, 2018 оны дундаж DACC нэг болон хоёрдугаар ангилалын хувьцаат компаниудын хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай үнэлэгджээ. 

0

(p = 0.04, <0.001). 

0

ДҮГНЭЛТ 

0

  1. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагууд тухайн улс орны эдийн засагт чухал үүрэг оролцоотой байдаг. Тиймээс сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр компаниудын үүрэг оролцоог чухалчилж, санхүүгийн тайлангийн чанарт мэдээлэл хэрэглэгчид ихээхэн анхаарах болсон. Санхүүгийн тайлангийн мэдээлэл хэрэглэгчид мэдээллийн чанарыг үнэн зөв, хамааралтай, цаг хугацаандаа байх, харьцуулагдахуйц, ойлгомжтой байх гэсэн үзүүлэлтүүдээр үнэлдэг байна. Судлаачдын үр дүнгээс үзэхэд мэдээлэл хэрэглэгчид компанийн санхүүгийн тайлангийн мэдээллийн чанар хангалтгүй байдаг учраас түүнийг шийдвэр гаргалтын түвшинд бага ашигладаг гэсэн үр дүн гарсан байдаг.
  2. Санхүүгийн тайлангийн мэдээллийн чанарыг хэрхэн хэмжих талаар олон эрдэмтэд судалсан бөгөөд хамгийн үр дүнтэй арга нь ашгийн удирдлагыг хэмжих гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ашгийн удирдлага байгаа үед аккруэл Компаний удирдах түвшний хүмүүс ямар нэг ашиг сонирхолын үүднээс компаний ашгийг санаатайгаар өсгөх эсвэл бууруулж байдаг бөгөөд энэ нь аккруэль суурьт зарчим алдагдаж, санхүүгийн тайлангийн мэдээлэл чанаргүй болдог.  Тодруулбал хөрөнгө оруулалт татах, бага татвар төлөх, авилгыг нуун дарагдуулах, хувьцааны үнэнд нөлөөлөх, зээлийн нөхцөл хангах, бизнесээ зарж борлуулах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж хөрөнгө, орлогоо нуун дарагдуулж, санхүүгийн тайлангаа өөрөөр илэрхийлдэг.
  3. Монголын хөрөнгийн бирж нь 1991 онд үүсэн байгуулагдсан  бөгөөд одоогийн байдлаар 192 хувьцаат компани бүртгэлтэй байна. Үүнээс шалгуур хангаагүй 139 компанийг хасч, сүүлийн найман жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, аудитлагдсан, санхүүгийн бус үйл ажиллагаа явуулдаг 53 компанийг сонгон авч ашгийн удирдлагыг хэмжих хэд хэдэн загварууд байдгаас олон улсад хамгийн түгээмэл ашиглагддаг Healy Model (1985) DeAngelo Model (1986) Jones Model (1991) Modified Jones Model (1995) Industry Model (1995),The Kang and Sivaramakrishnan (1995), Key Model (1997), The Teoh et al. Model (1998) загваруудаар Дискришн аккруэлийг үнэлэхэд  Шинэчлэгдсэн Жонсны загварын Дискришн аккруэлийн дундаж 0-тэй хамгийн ойр (-0.037),  гарсан ба загварын тайлбарлах чадвар сайн (0.783) байгаа нь Монгол улсын эдийн засгийн нөхцөлд тус загвар тохиромжтой гэдгийн харуулж байна. 
  4. 2015 онд хоёр болон гуравдугаар ангилалын компаниудын хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь нэгдүгээр ангилалын компануудад ашгийн удирдлага байгааг, 2017 болон 2018 онуудад гуравдугаар ангилалын компани нь бусад ангилалаас статистикийн хувьд ялгаатай байгаа нь нэг, хоёрдугаар ангилалын компанид ашгийн удирдлага байгааг тус тус илэрхийлсэн үр дүн гарсан. 2013 оноос өмнөх онуудын санхүүгийн тайлангийн мэдээлэл дутмаг байсан учир энэхүү судалгаанд 2013-аас өмнөх онуудын мэдээллийг ашиглаагүй.
  5. Шинэчлэгдсэн Жонсоны загварыг ашиглан хөрөнгийн биржид бүртгэлтэй  компаниудын ашгийн удирдлагыг эдийн засгийн салбар тус бүрээр нь тооцож, судалгаа хийх шаардлагатай байна.

0

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ 

0

Монгол хэлээр хэвлэгдсэн бүтээл

0

  1. Г.Гантулга, Санхүүгийн тайлангийн мэдээллийн чанар, түүнийг хэмжих нь, 2016
  2. М.Анхзаяа Санхүүгийн тайлагналын чанар болон хувьцааны төвлөрөл хоорондын хамаарлын шинжилгээ, 2019

0

Гадаад хэлээр хэвлэгдсэн бүтээл

0

  1. Sanaser Sodnomdor, Current Circumstances Of Corporate Governance Of Mongolian Joint-Stock Companies 2015
  2. А.Наранцэцэг The relationship between ownership structure and earnings management, 2017
  3. Anders Hedström och Shekou Tounkara. A comparative study of models to reveal earnings management, 2011
  4. Susana Callao, José I. Jarne, David Wróblewski.  Detecting Earnings Management Investigation On Different Models Measuring Earnings Management For Emerging Eastern European Countries, 2017
  5. Ferdinand A. Gul and Judy S.L. Tsui. Discretionary-Accruals Models and Audit Qualifications, 2000

0

Онлайн эх сурвалж

0

  1. Schcd.mn ( Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв)
  2. Mse.mn ( Хөрөнгийн бирж)

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн