Буцах

2021034 - Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах боломж

Нийгэм

Хураангуй

0

Энэхүү судалгааны ажлаар энгийн статистик шинжилгээ, регрессийн тэгшитгэлийн параметрийн үнэлгээ, хамгийн бага коффициентын вариац ба стандарт алдаа, детерминацийн коффициент ба засварлагдсан детерминацийн коффициентын аргуудыг ашиглан тооцооллыг хийсэн. 25-40 насны 200 хүнийг хамруулан судалгаа авч дараах үр дүнг гарав. Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн:

0

  • 75 хувь нь арилжааны болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан
  • 32 хувь нь орон тооны цомхотголд орсон
  • 51 хувь нь зээлээ төлж чадалгүй найдваргүй зээлдэгч болсон гэх үр дүн гарсан.

0

Зээлийн хүүд инфляцийн түвшин болон гадаад валюын нөөц шугаман хамааралтай болохыг судалгаагаар тогтоосон бөгөөд мөн дараах үр дүнгүүдийг гаргалаа.

0

  • Хамааран хувьсагч буюу зээлийн жигнэсэн дундаж нь 19.49 гарсан байгаа нь 2006-2020 оны хооронд дунджаар 9.74 хувьтай байснаас гадна энэ хугацаанд зээлийн жигнэсэн хүү 2006, 2009, 2017 онуудад инфляцийн түвшин өсөхөд түүнийг даган огцом өсөж байснаа инфляцийн түвшин буурахад буцан буурах хандлага ажиглагдаж байна.
  • Детерминацийн коффицент 0.654 гарсан нь Монгол улсын хувьд зээлийн жигнэсэн дундаж хүүд эдгээр хувьсагч хүчтэй нөлөөж зээлийн жигнэсэн хүү нь инфляцийн түвшин болон гадаад валютын нөөцөөс шугаман хамааралтай болохыг харуулж байна.

0

ТҮЛХҮҮР ҮГ: Зээлийн жигнэсэн дундаж хүү, инфляци, гадаад валютын нөөц

0

УДИРТГАЛ

0

Монгол улс 2021 оны хэмжээнд нийт 12 арилжааны банк тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд арилжааны банкны ашиг олох эх үүсвэрийн үйл ажиллагаа нь зээл юм. Зээллэгийн үйл ажиллагаанд банк нь найдвартай, тогтвортой үйл ажиллагаа  явуулах үүргийг хүлээдэг ба мөн зээллэгийн үйл ажиллагаа нь эрсдлийн хувьд хамгийн өндөр үйл ажиллаагааны нэг. 

0

Энэхүү судалгааны ажлаар энгийн статистик шинжилгээ, регрессийн тэгшитгэлийн параметрийн үнэлгээ, хамгийн бага коффициентын вариац ба стандарт алдаа, детерминацийн коффициент ба засварлагдсан детерминацийн коффициентын аргуудыг ашиглан тооцоололыг хийсэн. Зээлийн хүүд инфляцийн түвшин болон гадаад валюын нөөц шугаман хамааралтай болохыг судалгаагаа тогтоосон.

0

Тус судалгааны ажлын эхний бүлэгт арилжааны арилжааны банкны зээлийн хүү, түүнийг бууруулах онол арга зүй, арилжааны банкны зээлийн хүү, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээг хийсэн бөгөөд зээлийн хүүг бууруулах дүгнэлт болон санал зөвлөмжийг гаргасан.

0

НЭГ. Арилжааны банкны зээлийн  хүү, түүнийг бууруулах талаар онол арга зүй

0

Арилжааны банк, засгийн газар, хувь хүн болон гадаадын этгээд байгууллага, иргэнд олгох боломжтой үйл ажиллагааны нэг нь зээл юм. Зээл олгодог обьектуудаас хамгийн олон төрлийн зээл олгодог субьект нь арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага юм.

0

Банк нь хувь нийлүүлэгчидийн хөрөнгийг өсгөх зорилготой, ашгийн төлөө, бусдын хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага юм. Банкны гол ашиг олох үйл ажиллагаа нь зээл байдаг.

0

  1. Арилжааны банкны зээл, зээлийн хүүгийн тухай онол, хууль

0

Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990 онд “Аж ахуйн ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны дүрэм”, 1991 онд “Банкны тухай хууль” батлагдсанаар Монгол улсын 2 шатлалт банкны суурь тавигджээ. 1996-1997, 1999, 2008-2009 оны гурван удаагийн хямралд 30 банкнаас 16 нь дампуурах, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаа зогссон байдаг. Сүүлийн 20 жил Монгол улсын санхүүгийн зах зээлийг үндсэндээ банкны систем тодорхойлсоор ирсэн бөгөөд 2021 байдлаар арилжааны 14 банк идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Банкны хадгаламж, зээлийн захууд нь ихээхэн сегментчлэгдсэн байдаг нь Монгол улсын банкны салбарын онцлог бөгөөд арилжааны банк нь:

0

  • 14 банкны 13 нь арилжааны (хувийн эзэмшилд), 1 нь төрийн эзэмшилд байдаг
  • Ашгийн төлөөх санхүүгийн байгууллага
  • Мөнгөн тэмдэгт хэвлэж гүйлгээнд гаргах эрхгүй байдаг мөнгөний бодлогыг боловсруулдаггүй
  • Иргэд болон аж ахуйн нэгжээс харилцах хадгаламж татан төвлөрүүлдэг 
  • Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагад богино, дунд, урт хугацааны зээл олгодог
  • Үйл ажиллагаагаа хувь эзэмшигчдийн өмнө тайлагнана
  • Банк хоорондын төлбөр тооцоог зохицуулах эрхгүй (Д.Энхзаяа, 2013)

0

Арилжааны банкуудаас иргэд, ах ахуйн нэгж байгууллагад олгож буй зээлийн тайланг улирал авч тутам нэгтгэн арилжааны банкны салбарын нэгдсэн тайланг гаргадаг. Тухайн улиралд олгосон, төлөгдсөн зээл, үлдэгдлийг тухайн зээлийг авч буй сектор болох улс, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, иргэд, бусад сектороор ангилахын зэрэгцээ олгосон зориулалтаар нь эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын дагуу ангилан гаргадаг. Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллыг ҮСХ, Сангийн яамтай хамтран Олон улсын аргачлалын дагуу боловсруулан гаргасан. Мөн олгосон зээлийн дээд доод жилийн хүүний хязгаарыг тусган харуулдаг. (ЗЭЭЛ, 2016)

0

Монгол улсад үйл ажиллагаа явуулж бүх арилжааны банкны хөрөнгө, өр төлбөр болон өмчийн мэдээллийг тухайн он, сар, өдрөөр нэтгэн харуулдаг санхүүгийн байдлын илэрхийллийг “Арилжааны банкуудын нэгдсэн тайлан тэнцэл гэдэг. Нэгдсэн тайлан тэнцлийн актив талд хөрөнгө, харин пассив талд өр төлбөр болон өөрийн хөрөнгийг бүртгэдэг: Актив = Пассив + Өөрийн хөрөнгө (Д.Ганочир, Арилжааны банкуудын зээл болон хадгаламжийн хүүд нөлөөлж буй хүчин зүйлс , 2019)

0

Санхүүгийн байгууллага, хувь хүнээс өөрийн хувийн хэрэгцээ болон бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтыг тодорхой хугацаатай, хүүтэй, эргүүлж төлөх нөхцөлтэй авахыг зээл гэж тодорхойлдог ба зээлийг хэмжээгээр нь жижиг, жижиг дунд бизнесийн, том гэж ангилж болно. Мөн зээлийг хугацаагаар нь урт богино гэж ангилах ба зээлүүд дотроос хамгийн урт хугацаатай зээл нь орон сууцны зээл юм. Бусад зээлүүд 5 жилээс хэтрэхгүй хугацаатай. Зээлтэй холбоотой зардлуудад дараах ойлголтууд багтдаг. Үүнд:

0

  • Үндсэн зээл
  • Зээлийн хүү
  • Нэмэгдүүлсэн хүү
  • Зээлийн хугацаа
  • Зээлдэгч, хамтран зээлдэгч,

0

Зээлийг эргэн төлөгдөх эх үүсвэр болон зориулалтаар дараах байдлаар ангилдаг. Үүнд:

0

  • Цалингийн зээл 
  • Тэтгэврийн зээл
  • Орон сууцны зээл 
  • Лизинг 
  • Малчны зээл

0

  • Хөрөнгө оруулалтын зээл

0

  • Төслийн зээл

0

  • Эргэлтийн хөнгийн зээл

0

  • Зээлийн карт (ЗЭЭЛ, 2016)

0

Банкны тухай хууль нь 6 бүлэг, 7 дэд бүлэг, 75 зүйлтэйгээр 1992 онд батлагдсан бөгөөд арилжааны банк байгуулах, зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, арилжааны банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. Бүлгүүдийг дурьдвал:

0

1 дүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

0

2 дугаар бүлэг. Банкны үйл ажиллагаа

0

3 дугаар бүлэг. Банк байгуулах, банкийг өөрчлөн байгуулах

0

4 дугар бүлэг. Банкны удирдлага, зохион байгуулалт

0

5 дугаар бүлэг. Банкны хөрөнгө, хяналт шалгалт

0

1 дүгээр дэд бүлэг. Банкны хөрөнгө, санхүүгийн тайлан

0

2 дугаар дэд бүлэг. Хяналт шалгалт

0

6 дугаар бүлэг. Албадлагын арга хэмжээ

0

1 дүгээр дэд бүлэг. Банкны тогтворжуулалт, бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө

0

2 дугаар дэд бүлэг. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

0

3 дугаар дэд бүлэг. Банкны нөхцөлт удирдлага

0

4 дүгээр дэд бүлэг. Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ

0

5 дугаар дэд бүлэг. Банкыг татан буулгах (legalinfo.mn)

0

1.2 Арилжааны банкны зээлийн хүү тогтоох аргууд

0

Зээлгэж олгож буй бүхий л байгууллага нь зээлийг хүүг өндрөөр тогтоохыг хүсдэг ч зээлийн хүүний түвшин бага байснаар бусад банкуудын хүү буурах, зээлдэгч зээлээ иргэн төлөх магадлал нэмэгдэх, зээлийн эрсдэл буурах гэж мэт давуу талтай байдаг. Арилжааны банкнаас зээлийн хүү нь эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардал, эрсдлийн зардал, ашгийг өөртөө шингээн тогтдог. Rose.S болон Hundging.C нар дараах 4 загварын хүрээнд зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг аливаа байгууллагууд хүүгээ тогтоодог гэж үзсэн. (стратеги, 2018)

0

  1. Зардлын нэмэгдлээр хүү зээлийн хүүг тогтоох

0

Энэ загвар нь зээлийн хүүний орлого, суурь хүү, эх үүсвэрийн зардал, үйл ажиллагааны зардал, зээлийн эрсдэл, байгууллагын зорилтод ашгийн хэмжээнээс бүрддэг хэмээн үздэг ба үүнийг зардлын нэмэгдлээр зээлийн хүү тооцох арга гэж нэрлэдэг

0

L*IR=FC+OE+CR+TP

0

IR=FC/L+OE/L+CR/L+TP/L

0

  • зээлийн хүүний орлого L*IR
  • суурь хүү BR=FC/L
  • эх үүсвэрийн зардал FC
  • үйл ажиллагааны зардал OE
  • зээлийн эрсдэл CR 
  • байгууллагын зорилтод ашгийн хэмжээ TP 

0

  1. Үнээр тэргүүлэгч загвар 

0

Зээлийн эрсдэлд тулгуурлан банкууд нь уг загварыг ашигладаг. Уг загвар нь банкны салбарт томоохон байр суурийг эзэлдэг (банкны систем дэх активын хэмжээ) бөгөөд банкууд нь суурь хүүг тогтоодог. Суурь хүүг богино хугацаат зээлийн эргэн төлөгдөх магадлалаас хамааран өөрчлөгддөг гэж үздэг.

0

L*IR=FC+OE+TP+CR+LRCR

0

IR=BR+CR/L+LRCR/L

0

  1. Прайм хүүнээс доогуур зах зээлийн үнэ бүрдэлт

0

Прайм хүү гэж суурь хүүнд үйл ажиллагааны зардал, татварын зардал, зорилтот ашиг, зээлийн эрсдэл болон заавал байлгах нөөцийн алдагдсан боломжийн зардлыг шингээж тооцсон зээлийн хамгийн бага хүүг хэлнэ. Прайм хүүн дээр үндэслэн тухайн бизнесийн эрсдэлийг харгалзан, бүтээгдэхүүн бүрээр тооцож гаргадаг. Том найдвартай харилцагчид нь маш богино хугацаатай зээлийг банкуудаас авах тохиолдол гардаг бөгөөд зарим банкууд мөнгөний захын хүүнд (MR) суурилан баша хэмжээний эрсдэл болон ашигийг нэмж хүүгээ тогтоож зээл олгодог ба үүний үр дүнд богино хугацаанд зээлийн хүүний түвшин зарласан прайм хүүнээс бага болж ирдэг.

0

IR=MR+TP/L+CR/L

0

  1. Эмпирик загвар 

0

Зардлын нэмэгдлээр хүү тооцох аргачлалд тулгуурлан зээлийн хүүний тооцоохыг хэлдэг бөгөөд тус загварыг дэлгэрэнгүй хэлбэр бичвэл:

0

IR=FC/L+CC/L+TP/L+OE/L+TC/L+CR/L+RR/L

0

  • IR−зээлийн хүүний хувь

0

  • FC/L-эх үүсвэрийн зардлын хувь

0

  • CC/L-өөрийн хөрөнгийн зардлын хувь

0

  • TP/L-зорилтот ашгийн хувь

0

  • OE/L-үйл ажиллагааны хувь

0

  • TC/L-татварын зардлын хувь
  • CR/L-зээлийн эрсдлийн зардлын хувь

0

  • RR/L-заавал байлгах нөөцийн алдагдсан боломжийн хувь (стратеги, 2018)  

0

Банк зээлийн хүүгээ тогтоохдоо хадгаламжийн хүүн  (эх үүсвэрийн зардал) дээр хүүний зөрүүг нэмдэг. Үйл ажиллагааны болон эрсдлийн зардал нэмэгдвэл банк түр зуурын алдагдал хүлээх замаар үүнийг зохицуулах боломжтой. Гэхдээ ашгийн норм зөвхөн тодорхой хугацааны турш л сөрөг байх боломжтой бөгөөд банк хүүний бус зардлыг хүүний зөрүүндээ шингээдэг ба зээлийн хүүг хадгаламжийн хүү болон хүүний зөрүүний нийлбэр гэж тодорхойлдог.

0

rl=rd+spread

0

  • rl-зээлийн хүү
  • rd-хадгаламжийн хүү
  • Spread−зээл хадгаламжийн хүүний зөрүү (Д.Ганочир, Арилжааны банкуудын зээл болон хадгаламжийн хүүд нөлөөлж буй хүчин зүйлс , 2019)

0

Хоёр. Арилжааны банкны зээлийн хүү, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ

0

2.1 Ковидын үеийн арилжааны банкны өнөөгийн байдал

0

Ковидын-19 цар тархлын үед Монгол банкнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрэгжүүлж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд, бусад төв банкуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг судалж, өөрийн орны онцлогт тохирсон бодлогын цогц арга хэмжээг Монгол банкнаас авч хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээ нь олон улсын сайн туршлагатай нийцтэй бөгөөд эдийн засгийг богино, дунд хугацаанд дэмжих, цаашлаад эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн болно. 

0

  1. Бодлогын хүүг 6 хувь болгож, 6 нэгж хувиар буурууллаа
  2. Төгрөгийн заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 4.5 нэгж хувиар бууруулав.
  3. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, ханшийн эрсдлийг бууруулах зорилгоор гадаад валютын своп хэлцлийг хийж байна
  4. Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журамд түр хугацааны өөрчлөлт оруулав
  5. Банк хооронд бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг буурууллаа
  6. Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэр гаргалаа
  7. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлууллаа
  8. Төв банкны хүүний коридорын өргөнийг нарийсгаж, бодлогын хүүгээс  +/-1 нэгж хувиар тогтоов
  9. Банкны эх үүсвэрийн долларжилтыг бууруулах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийн урамшуулалыг харилцан адилгүй тооцож эхлэв
  10. Монгол улс ФАТФ-ын хяналтын жагсаалтаас гарав
  11. Монгол банкнаас банкинд олгох барьцаат зээлийн журамд түр өөрчлөлт оруулав
  12. Урт хугацаат репо санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гаргалаа
  13. Төв банк, Сангийн яамтай хамтран зээлжих зэрэглэлийн агентлагууд, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллаж, тогтмол мэдээллээр хангаж байна 
  14. ОУВС-аас Монгол улсыг “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулав
  15. Жижиг, дунд үйлдвэр, уул уурхайн бус экспортыг дэмжихээр шийдвэрлэв

0

2021 оны 01 сарын байдлаар жигнэсэн зээлийн хүү 15,4 хувь байна. Энэ нь өмнөх оны 01 сараас 1,5 хувиар буурч, өмнөх оны 12 сарын байдлаас 0,6 хувиар тус бүр өөрчлөгдсөн байна.

0

0

зураг 1. 2020 оны 1 сараас 2021 оны 1 сар хүртэл зээлийн хүүгийн өөрчлөлтийн график /Үндэсний статистикийн мэдээллийн нэгдсэн сан/

0

Монгол улсад нийт 14 арилжааны банк хэрэглээний, бизнесийн, орон сууцны, сургалтын төлбөрийн гэх мэт нийт 5-10 зээлийн үйл ажиллагаа явуулж байна. Монгол банкнаас гаргасан статистик судалгаагаар нийт зээлийн 31.7 хэрэглээний, цалин тэтгэвэрийн зээлд,  23.7 хувийг худалдааны салбарын зээл, 6.7 хувийг санхүүгийн болон даатгалын, 5.2 хувийг уул уурхайн олборлолт, 4.7 хувийг үл хөдлөх хөрөнгийн зээл тус тус эзэлж байна.

0

0

зураг 2. Арилжааны банкнуудыг зээлийн хүүгээр харьцуулав  /News Press/

0

2.2 Арилжааны банкны зээлийн хүү, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгааны үр дүн

0

Хамрагдсан түүврийн энгийн статистик үзүүлэлтийг хүснэгт1-д харуулав. Тодруулбал, хамааран хувьсагчаар жигнэсэн зээлийн дундаж хүүг (хувиар), үл хамааран хувьсагчаар INF буюу инфляцийн түвшин (хувиар) болон гадаад валютын нөөцийг сонгон Мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооны статистик мэдээллийн сан, Монгол банкны сайтаас авч 2006 оноос 2018 оны хоорондох мэдээллийг судалгаандаа ашиглав.

0

Энгийн статистик шинжилгээ

0

Хамааран хувьсагч болох зээлийн жигнэсэн дундаж хүүгийн дундаж нь 19,49233333 гарсан нь 2006-2020 оны хооронд өнгөрсөн 14 жилийн хугацаанд жигнэсэн хүүгийн дундаж 19,4923 хувь байсан ба 7 (тал хувьд) жилд нь зээлийн жигнэсэн дундаж хүү 9,74 хувиас их, үлдсэн 7 жилийн хугацаанд 9,74 хувиас бага байсан байна. Мөн 2006 онд жигнэсэн зээлийн хүү хамгийн утга буюу 26,98 хувь байсан бол 2020 онд хамгийн бага буюу 16,23 хувьд хүрчээ.

0

Хүснэгт 1. Судалгаанд хамрагдсан түүврийн энгийн статистик шинжилгээ

0

Статистик үзүүлэлт

Y

X1

X2

Дундаж

19,49233333

9,08

1982,384244

Медиан

19,03

8

1571,52

Хамгийн их утга

26,98

14,3

3847,016667

Хамгийн бага утга

16,23

0,7

482,52

0

Судалгааны үзүүлэлтээс зээлийн хүү 2006 оноос бага багаар бууран 2009 болон 2013 иргэн өсөлт үзүүүлэн тэрнээс хойш буураллтай байгааг харуулж байна.

0

0

Зураг 3. Судалгаанд ашигласан зээлийн хүүгийн график /Үндэсний статистикийн мэдээллийн нэгдсэн сан/

0

Регрессийн тэгшитгэлийн параметрийн үнэлгээ

0

2^=yix1,ix2,i2-yix2,ix1,ix2,i   (x1,i2)(x2,i2)-(x1,ix2,i)2=-0.06302017 нэгж гарсан байгаа нь инфляцийн түвшин тогтмол үед гадаад валютын нөөцийг 1 нэгжээр нэмэгдүүлбэл зээлийн жигнэсэн дундаж хүү нь тухайн ондоо ойролцоогоор -0.06302017 хувиар буурч байгааг илэрхийлнэ. 

0

3^=yix2,ix1,i2-yix1,ix1,ix2,i   (x1,i2)(x2,i2)-(x1,ix2,i)2=−0,00198 нэгж гарсан нт гадаад валютын нөөц хэвийн хэмжээнд байх үед инфляцийн түвшин өсөх үед зээлийн хүү нь 0,00198 хувиар буурч болохыг харуулна. Өөрөөр хэлбэл, эдгээр хүчин зүйлс нь хоорондоо шууд хамааралтай байх ч судалгаагаар сөрөг хамааралтай гарч байгаа нь эдгээр хүчин зүйлсийн хооронд хүчтэй нөлөө үзүүлж чадах бусад хүчин зүйлс байгааг илтгэнэ.

0

1^=Y-2X1-3X2=23,98027459 гарч байгаа нь бусад хүчин зүйлс тогтмол үед буюу түүврийн регрессийн тэгшитгэлд хамруулсан үл хамааран хувьсагчид болох инфляцийн түвшин, гадаад валютын нөөц тогтмол (тухайн онд аль нь чөөрчлөгдөхгүй) гэж үзвэл инфляцын түвшин ойролцоогоор  23,98027459хувь байхаар байна.

0

ХБКА-ын үнэлгээний вариац ба стандарт алдаа

0

^=SeY^=Yi-Yi^2n-k=ei2n-k= 1,687171 Регрессийн тэгшитгэлийн стандарт алдаа 1,687171 буюу тэгтэй ойролцоо гарx байгаа нь бодит утга болон загварын утгуудын зөрүү бага буюу алдаа харьцангуй багтай загвар боловсруулсан болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, ^≥0 байдаг бөгөөд ei2 тэгрүү тэмүүлэх тусам ^ буюу регрессийн тэгшитгэлийн стандарт алдаа мөн тэгрүү тэмүүлдэг. Параметр тус бүрийн вариац болон стандарт алдааг үнэлэв. Үүнд:

0

var2^=x2,i22x1,i2x2,i2-(x1,ix2,i)2= 0,07183

0

var3^=x1,i22x1,i2x2,i2-(x1,ix2,i)2= 0,000414594

0

var1^=1n+X12x2,i2+X22x1,i2-2X1X2x1,ix2,ix1,i2x2,i2-(x1,ix2,i)2*2= 1,200889 гарч байгаа нь 0,7183 вариацийн болон стандарт алдаа нь бараг тэг гарсан. Өөрөөр хэлбэл, эх олонлогийн регрессийн утга 0,7183 болон түүврийн регрессийн утга, параметрүүдийн утга маш ойролцоо гарсан нь үнэлгээ найдвартай буюу ач холбогдол өндөр гарчээ. 

0

Детерминацийн коффициент ба засварлагдсан детерминацийн коффициент

0

Детерминацийн  коэффициентийн тооцоонд k параметрийн тоо буюу чөлөөний зэргийг оролцуулан тооцсон R2=1-ei2/(n-k)yi2/(n-1) томъёог засварлагдсан детерминацийн  коэффициент гэж нэрлэдэг. Үүнээс гадна k>1 үед үл хамааран хувьсагчдын тооны өсөлтөд R2  өсөж  R2<R2 нөхцөлийг илтгэх ялгаа бага хэмжээ болоход хүрдэг. Харин R2  нь хэрэглээнд сөрөг болоход хүрвэл R2 нь  гарцаагүй эерэг энэ үед түүнийг тэг гэж тооцно.  Бидний судалгаагаар R2=1-ei2yi2=1-RSSTSS=0,654, засварлагдсан детерминацийн коэффициент нь R2=1-ei2n-kyi2n-1=1-497.57236-3934.93136-1=0,597 гарсан.  

0

Үүнээс үзвэл инфляцийн түвшин болон гадаад валютын нөөцийн нийлүүлэлтийн өөрчлөлт нь 65,4 хувийг тайлбарлаж байгааг харуулна. Өөрөөр хэлбэл, детерминацийн коффициент их гарсан нь Монгол улсын хувьд зээлийн жигнэсэн дундаж хүүд эдгээр хувьсагч хүчтэй нөлөөж чадаж байгааг харуулж, зээлийн жигнэсэн хүү нь инфляцийн түвшин болон гадаад валютын нөөцөөс шугаман хамааралтай болохыг харуулж байна. 

0

Дүгнэлт

0

Монгол улсад 2021 оны байдлаар 12 арилжааны банк зээл болон зээллэгийн үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг ба зээл болон зээллэгийн үйл ажиллагаа нь өөрөө эрсдэл бүхий үйл ажиллагаа билээ. Монгол банкаас гаргадаг зээлийн жигнэсэн дундаж хүүгийн 2006-2020 оны хоорондох статистик мэдээллийг ашиглан судалгаа хийсэн. Арижлааны банкны зээлийн хүүг буурулах талаар дотоодын цөөн тооны судлаачдын судлагааны ажил бичигдсэн бөгөөд статистик болон эконометриксийн хичээл дээр үзсэн энгийн статистик шинжилгээ, регрессийн тэгшитгэлийн параметр үнэлгээ, хамгийн бага коффициентийн арга, детерминацийн коффициент ба засварлагдсан детерминацийн коффициентын аргуудыг ашиглан харьцуулан судалж дараах үр дүнг гаргав. 

0

  • Хамааран хувьсагч буюу зээлийн жигнэсэн дундаж нь 19,49 гарсан байгаа нь 2006-2020 оны хооронд дундажаар 9,74 хувьтай басйнаас гадна энэ хугацаанд зээлийн жигнэсэн хүү 2006, 2009, 2017 онуудад инфляцийн түвшин өсөхөд даган огцом өсөж байснаа инфляцийн түвшин буурахад буцан буурах хандлага ажиглагдаж байна.
  • Детерминацийн коффицент 0,654 гарсан нь Монгол улсын хувьд зээлийн жигнэсэн дундаж хүүд эдгээр хувьсагч хүчтэй нөлөөж зээлийн жигнэсэн хүү нь инфляцийн түвшин болон гадаад валютын нөөцөөс шугаман хамааралтай болохыг харуулж байна.

0

Ном зүй

0

legalinfo.mn. (n.d.). legalinfo.mn. Retrieved from legalinfo.mn.

0

Д.Ганочир. (2019). Арилжааны банкуудын зээл болон хадгаламжийн хүүд нөлөөлж буй хүчин зүйлс .

0

Д.Энхзаяа, Д. Л. (2013). Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах боломж.

0

ЗЭЭЛ. (2016). МОНГОЛ БАНК.

0

стратеги, З. х. (2018). Монгол банк.

0

Мэдэгдэх

1

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн