Буцах

2021009 - Эрүүл мэндийн салбарын техник технологийн дижиталчлагдсан байдал

Нийгэм

Хураангуй 

0

Дэлхийн бүхий л улс орнуудад нэн тэргүүнд тавигддаг зүйл бол хүн амын өсөлт, тэдгээрийн эрүүл мэндийн байдлыг чухалчилж авч үздэг. Техник технологи өндөр хөгжсөн зарим улс орнуудад ард иргэд нь эмнэлгийн байгууллагын үйлчилгээг аль болох түргэн шуурхай, үүсэх ямар нэг хүндрэлгүйгээр авч байгаа нь хөгжиж буй улсуудын хувьд үлгэр жишээ үзүүлэхүйц хэмжээнд байна. Сүүлийн жилүүдэд үүсэж буй цар тахлын улмаас хүмүүсийн эрүүл мэнд болоод эмнэлгийн байгууллагын тоног төхөөрөмжийн хүрэлцээ цаашлаад улс орны эдийн засагт хүртэл тодорхой хэмжээнд ихээхэн нөлөө үзүүлж байгаа билээ. 

0

  • Судалгааны ажлаар нийслэлийн 1-р төв эмнэлгийн талаарх мэдээллийг судлан танилцуулж хүмүүсийн үйлчилгээ авах боломж хэр хангалттай болон хангалтгүй байдаг эсэхийг судлан харуулсан.
  • Судалгааны үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллагад тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн сайжруулж болох арга хайн, технологийн дэвшилийг ашиглан хүртээмжтэй, чанартай  үйлчилгээ нэвтрүүлэх талаар мөн санал дэвшүүлсэн. 

0

Түлхүүр үг: Эмнэлгийн байгууллага, техник технологи, үйлчилгээ, арга зам

0

Судалгааны ажлын зорилго:

0

Эрүүл мэндийн салбарт цахим төхөөрөмжүүдийг суурилуулж иргэд нэг дороос олон төрлийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг хангахад тус зорилго оршино.

0

Үүнд: 

0

  • Өөртөө үйлчлэх хэвлэх төхөөрөмжүүд   /Суурилагдаагүй/
  • Банкны бүх төрлийн үйлчилгээ   /АТМ төхөөрөмж нэвтэрсэн/
  • Шинжилгээний хариу авах тоног төхөөрөмж                           /Нэвтрээгүй/
  • Өндөр настай болон ХБХ-ийн тухтай үйлчлүүлэх нөхцлийг хангах
  • Тоног төхөөрөмжүүдийн хүрэлцээг нэмэгдүүлэх
  • Эмч ажиллагсдыг хөгжих боломжоор бүрэн хангах

0

Практик ач холбогдол

0

Эмнэлгийн ачааллыг бууруулж, хүмүүс өөрт хэрэгцээтэй үйлчилгээг түргэн шуурхай авах, эдийн засгийн хэмнэлттэй, тоног төхөөрөмжийн дижиталчлагдсан байдалд шилжихэд судалгааны ажлын практик ач холбогдол оршино.

0

Шинжлэх ухааны үндэслэл

0

Даяарчлагдсан нийгэмд техник технологийн үсрэнгүй хэлбэрт шилжин чанарын шаардлага хангасан үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд хэрэгцээтэй төхөөрөмжүүдийг цаг үедээ нийцүүлэн суурилуулах боломжийг тогтооход ажлын шинжлэх ухааны шинэлэг тал оршино.

0

Оршил

0

  Өнөөгийн нийгэмд үүсээд байгаа эрүүл мэндийн асуудлуудыг бүгдийг нэг дор шийдвэрлэх боломжгүйн улмаас дотооддоо эмчлэгдэх боломжгүй хүмүүс гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж, өндөр өртгөөр эмчилгээ хийлгэж байгааг бид мэднэ. Энэ нь монгол эмч нарын чадваргүйд биш ажиллах орчин нөхцөл, техник технологийн хүрэлцээ хангамж муутайгаас болж гадны улсыг зорьдог. 

0

Монгол орны эрс тэс уур амьсгалтай орчин нөхцөл, хүмүүсийн өдөр тутмын амьдралын буруу хэв маягаас үүдэн хортой, хоргүй хавдрын өвчлөл сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдэхийн сацуу бөөр шээсний замын өвчлөл ч мөн адил нэмэгдэж байна. Түүнчлэн одоо нэн тэргүүнд тулгамдаж байгаа ковид19 цар тахлын улмаас маш олон хүмүүс өвчилж, манай улсын хувьд хөл хорионы хатуу дэглэмд байгааг хүмүүс бид мэдэж байгаа. Энэ өвчлөл газар авахын хэрээр эмнэлгийн байгууллагын эмч ажиллагсдын хүрэлцээ дутагдаж цаашлаад эмнэлгийн тоо, хэвтэн эмчлүүлэх байр хүртэл хомсдож байна. Мөн хүмүүсийн ухамсартай ихээхэн холбоотой. Дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлан халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй, тоомжиргүй хүмүүсээс болж бусад нь ч мөн хохирч байгаа билээ.

0

  Судалгааны хэсэг

0

Эрүүл мэндийн статистикийн мэдээллийг Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-ны дэргэдэх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэндийн газар (ЭМГ) нэгтгэн гаргаж, сар бүрийн 6-нд, мөн жилийн мэдээг жил бүрийн 3-р сарын 10-нд Үндэсний статистикийн хороонд ирүүлдэг. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн үйл ажиллагааны тайланг жилд нэг удаа гаргаж ЭМЯ-нд ирүүлнэ. Энэ тайланд эрүүл мэндийн байгууллагын тоо, эмнэлгийн орны тоо, эрүүл мэндийн байгууллагад ажиллагчдын тоо, их эмчийн тоо, эмнэлгийн дунд мэргэжилтний тоо мэргэжлийн төрлөөр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөл, нас барсан хүний тоо, өвчний ангиллаар нэгтгэгддэг. 

0

Танилцуулга

0

  • Манай улсад 1921 оны 8-р дугаар сарын 25-нд иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх эмнэлгийн хороо байгуулах тухай Бүх Цэргийн Зөвлөлийн тогтоолд их жанжин Д.Сүхбаатар гарын үсэг зурснаар эрүүлийг хамгаалах, шинжлэх ухааны эмнэлгийн үүсэл хөгжлийн суурь тавигджээ.

0

  • 1925 оны 10 дугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн 8, лам ёсны түвд эмнэлгийн 7, нийт 15 ортой эмнэлгийг 1 орос, 3 монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тулгын чулуу тавигдсан байна.

0

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь өнөөдөр улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа тусламж үйлчилгээг үзүүлж, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бүх шатлалын эмнэлгийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн гурав дахь шатлалын лавлагаа тусламж үзүүлэх, оношлогоо эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамж, аргачлал боловсруулах, хүн амын өвчлөл, өвчний тархалт болон бусад эмнэлзүйн чиглэлийн тандалт судалгаа хийх үндсэн чиг үүрэг бүхий улсын ууган эмнэлэг юм.

0

0

Тусламж үйлчилгээ

0

Нийт 17 тасаг, эмнэлзүй эмгэг судлалын нэгдсэн лаборатори, амбулаторийн 30 кабинет эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг эмнэлзүйн болон дэмжлэгт тусламж үйлчилгээ гэсэн 2 чиглэлээр хүргэх ба Эмнэлзүйн тусламж үйлчилгээг Эмчилгээний болон Сувилахуйн багаар амбулатори, хэвтэн эмчлүүлэх, яаралтай тусламж гэсэн 3 хэсэгт үзүүлнэ.

0

УНТЭ-ийн тусламж үйлчилгээний хүрээ нийт:

0

  • Хэвтүүлэн эмчлэх 568 ортой
  • Дотрын 6-н тасаг
  • Мэдрэлийн 1-н тасаг
  • Мэс заслын 7-н тасаг
  • Яаралтай тусламжийн 1-н тасаг
  • Эрчимт эмчилгээний 1-н тасаг
  • Нөхөн сэргээх, уламжлалт зүү эмчилгээний-1 тасаг нийт 17 тасаг

0

Схем1. Эмнэлгийн үйлчилгээнд хүмүүсийн сэтгэл ханамж

0

0

Эмнэлгийн байгууллагад тулгамдаж буй асуудлууд:

0

  • Оочир дараалал
  • Түргэний машины хүрэлцээ 
  • Техник багаж хэрэгсэл
  • Ор дэрний хангалтгүй байдал
  • Хэвтэн эмчлүүлэх тасаг, палатны хүрэлцээ
  • Хүн хүчний байдал гэх мэт

0

Сайжруулах арга зам 

0

  • Дарааллын дугаарлалтыг цахим машинаас авч тухайн цагтаа үзүүлж үйлчлүүлдэг болох
  • Машины хүрэлцээ, орны хангалтгүй байдал зэрэгт төрөөс дэмжлэг үзүүлж хангах бололцоог нэмэгдүүлэх
  • Палатны тоог нэмэгдүүлэх, эсвэл төрөөс эмнэлэг барих
  • Чадварлаг боловсон хүчнүүдийг бэлтгэж ажил үүрэгтээ хариуцлагатай, хүнд сурталгүй ханддаг байх
  • Шинээр нэвтрүүлж болох цахим болон дижитал тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх, суурилуулах

0

0


Үр дүн

0

Дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэнээр эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэгч иргэдийн сэтгэл ханамж, эмч ажилчдын ачааллыг бууруулах, өөртөө үйлчлэх төхөөрөмжүүдээр хэрэгцээт үйлчилгээгээ авдаг байх дижиталчлагдсан дэвшилтэт системд шилжих боломжтой.

0

Дүгнэлт

0

Хүмүүсийн амьдралын зайлшгүй хэрэгцээт байгууллага болох эрүүл мэндийн салбар тэр дундаа УНТЭ-ийг сонгосон нь  хүн ам олноор үйлчлүүлдэг ачаалал ихтэй газар болохыг харгалзан судалгааны ажлаа бэлтгэлээ. Үүнээс үзвэл хөндөгдөж буй асуудлуудаас гадна яг одоогийн нөхцөл байдалд юу юу шаардлагатай байгаа эсэх, хүмүүсийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар ямар төвшинд байгааг илтгэн харуулахын зэрэгцээ авч хэрэгжүүлж болохуйц арга замуудыг дэвшүүлэн бусад улс орнуудын эрүүл мэндийн салбарын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах бүрэн боломж байгаа гэдгийг таниуллаа.

0

Ном зүй:

0



 

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн