Буцах

2021002 - Нэмэгдсэн өртгийн албан татвар улсын орлого биш

Нийгэм

Хураангуй

0

          Хүн бүр математикч болох албагүй хүн бүр татвар төлөх нь үнэн. Үндсэн хуулиар татварын дарангуйлал тогтоохыг хязгаарлаж, гол зарчмуудыг хуульчилж, ард түмнийг хамгаалдаг

0

Түлхүүр үг: НӨАТ, татвар, хэтийн төлөв, хууль эрх зүй

0

Оршил

0

              Отто фон Бисмаркийн үеийн Германы эдийн заагч Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ыг зохиосон түүхтэй. Энэ үеийн Германд төрийг шүтсэн үзэл ихээхэн газар авч, бүх улсыг нэг үйлдвэр мэт удирдаж байсан хэмээн Фрийдрих А.Хайекийн “Боолчлогдох зам” номд дурдсан байдаг. Хэдий тийм боловч Францад анх нэвтрүүлсэн билээ. Дэлхийн II дайны дараа Францад татвар нуух үзэгдэл ихээхэн хавтгайрсан тул 1957 онд, НӨАТ гэх хүчирхэг хяналтын мехназмыг нэвтрүүлжээ. Олон улсад НӨАТ-ыг татвар биш, хяналтын механизм гээд байдаг нь цаанаа нарийн учиртай. Зарчим нь тун энгийн . Ард түмэн худалдан авалтт бүртээ нэмэгдсэн өртөг 20%-ийг мөнгөн дүн дээрээ нэмж төлөөд , жилийн эцэст худалдан авалтын талоноо барьж очоод нэмэгдэл төлсөн мөнгөө засгийн газраасаа буцаагаад авчихна. Эндээс харвал, НӨАТ нт хэний ч мөнгийг татварлан хураахгүй байх зарчимд тулгуурлан бүтээгдсэн маш том ХЯНАЛТЫН СИСТЕМ юм. Үүний үр дүнд компаниудын бараа, үйлчилгээний  тоо хэмжээ яг таг гарна. Хуурамч тайлан гаргах болон бусад татвараас зайлс хийх хэргүүд байхгүй болж байгаа юм. Гэтэл Монгол улсад хуулийг хуулбарлан хэрэглэхдээ, хэд хэдэн зарчимын алдаа гаргасан.

0

Судалгааг сонгон авсан шалтгаан: Орлогоос татварлах бол боолчлол, харин ашгаас татварлах бол ардчилал

0

Судалгааны арга: Судалгааг анкетын асуулгаар авч тоон судалгааны аргачлалыг ашиглан статистик шинжилгээ, харьцуулалт, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, түүвэр судалгааны аргуудыг ашиглан график, тайлбаруудтайгаар хийж гүйцэтгэв.

0

СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

0

Энэ хэсэгт НӨАТ ойлголт ерөнхий мэдээллийг цахим орчинд асуулгийн аргаар ebarimt.зөвөлгөө facebook group дээр явуулсан бөгөөд 400 гаруй хүн хамрагдсан. Үүнд: нас, ажил эрхлэлт, боловсрол, НӨАТ-ын сугалааны талаар асуулга явуулав. Ерөнхий мэдээллийг графикаар харуулав. 

0

0

График1: Судалгаанд оролцогчдын насны бүтцийг харвал 31-45 насны иргэд хамгийн их оролцсон нь нийгмийн ихээхэн идэвхтэй хэсэг бодитой хариулт өгөх иргэд гэж үзлээ. 18-30 насныхан болон 46-60 насныхан 26-28 хувийг эзэлж байгаа нь бүх насны сегментийг жигд хамруулсан гэж үзэж байна.

0

0

График2: Судалгаанд оролцогчдын хөдөлмөр эрхлэлтийн байдлыг авч үзвэл төрийн албанд ажилладаг иргэд хамгийн их хувийг буюу 35 хувийг эзэлж байна. Дараагийн ээлжинд хувийн хэвшилд ажилладаг буюу бизнес эрхлэгчид 29 хувийг эзэлж байна.

0

0

График 3: Дээд боловсролтой иргэд 42 хувь нь байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Мөн бусад сегментүүд ч жигд хамрагдсан байна.

0

0

 График 4: НӨАТ-ыг эсэргүйцэж байгаа хувь өндөр байна.

0

Үндсэн хэсэг          

0

              Дэлхий ертөнцөд шинэ дэг журам тогтож, ардчилал хүний эрх, эрх чөлөө, өмч хөрөнгө, бүгд найрамдах засаглалаа хамгаалахын тулд, татварын чухал үндсэн 4 зарчимыгҮндсэн хуудиар тогтоодог болсон байна. Энэхүү цишиг болсон дэг журам, зарчимуудын гол философи нь Хүний болон Иргэний эрхийн тунхагт батласан бөгөөд  тус тунхагийн 13 дугаар зүйлд “...татварын хувь хэмжээг иргэн бүрийн бололцоог харгалзан тэгш хувиарлана” 14 дүгээр зүйлд “Иргэн бүр улсад төлөх татварын хувь хэмжээг өөрсдөө болон төлөөлөгчөөрөө уламжлан тогтоох, татвар төлөх зөвшөөрлөө чөлөөтэй өгөх, түүний зарцуулалтыг хянах, төлөх үндэслэл, журам хугацааг тодорхойлох зэрэг эрхтэй” гэж тус тус тунгхаглан, дэвшилтэд орон бүхэн эрх чөлөөний суурь зарчим болгон мөрджээ. Энд тунхагласан, татвар хураах ардчилсан зарчмыг тоймлон харвал:

0

  1. Иргэн бүрийн болоцоог харгалзан татвар тогтооно. Нэгд: энэ зарчим бол хүүхдээс, хөгшдөөс, хөдөлмөрийн чадваргүй иргэнээс, ашиг олж чадаагүй хүмүүсээс татвар авч болохгүй гэсэн зарчим. Хоёрт: Дээрх бололцоогүй хэсэгт халамж, тэтэглэг олгох нь ардилсан төрийн үндсэн таван үүргийн нэг учраас, тэднээс татвар хураах нь утгагүй хэрэг. Гэвч эдгээр болоцоогүй хүмүүст шууд болон шууд бус татвар ногдуулах нь хориотой. Шууд бус татвар гэдэг нь хэн нэгэнээр дамжуулан, дам байдлаар татварлахыг хэлдэг. Гэтэл Монголын голлох татварууд бүгд шууд бус татвар байдаг. Өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүн, худалдаа үйлчилгээн дээр нэмэгдсэн өртөг, өссөн дүнг бий болгож, тэр үнийн өсөлтийг нөгөө бололцоогүй хэсгийн хэрэглээнээс суутган татах замаар, иргэдийг ядууралд унагадаг гэсэн үг. НӨАТ, Гааль, Онцгой гэх мэт шууд бус татварууд Монгол улсын төсвийн голыг нуглаж байгаа нь боолчлолын хэр хэмжээг харуулав. Энэ татварууд бол ашгаас биш, орлогоос татварладаг, бүх орлого олохоос нь өмнө татварлаж үнэ өсгөж байна. Энэ нь үнийн өсөлтийг бүх хүнд нялзаан төрүүлдэг. Орлогоос татварлана гэдэг ядуусыг улам л хүнд байдалд оруулж байна. Харин эмгээрээ ашгаас татварлана гэдэг бол бололцоотой хэсгээсээ татварлах бөгөөд ашгийн татварт ядуус өртөхгүй.
  2. Татварыг тэгш хувиарлана. Монгол улсын бүх хүнд татвар ногдуулж, Үндсэн хуулиар бүх хүнд татвар төлөх журамт үүрэг тулгаж, гутал тосолдог хүүгээс ч татвар хураах орлого тодорхойгүй иргэдэд жишиг татвар ногдуулах, ядуу иргэдийн цалингаас татвар хураах, дам  татвараар дамжуулан дөнгөж төрсөн хүүхдээс, тэтгэвэрийн хөгшинөөс, тахир дутуу иргэдээс ч татвар хураахыг шудрага ёс, тэгш татвар, ардчилал гэж эндүүрчээ. Ингэснээр 1992 оны Үндсэн хууль бол дарангуйлагч хууль болчихож. Энэ бол маш том зарчимын алдаа /Далд эдийн засаг юм/ Үүний том баталгаа нь татварын өошөөлийн хууль байгаа нь татварын зарчим зохиогдсон анхны шаардлага одоо ч хангагдаагүй байгаагийн тод илрэл юм.
  3. Иргэн бүр татварын хувь хэмжээг өөрсдөө тогтоох эрхийн зарчим. Парламент хуулиар татвар тогтоохоос гадна, нутгийн өөрөө удирдах байгууллагын НӨУБ үйл ажиллагааны хүрээнд, иргэд өөрсдөө татвар тогтоох эрхтэй. НӨУБ хүрээнд иргэн бүр татварын хувь хэмжээг өөрсдөө тогтоох зарчим төгс үйлчилж болно. Гэхдээ энэ нь парламентаас баталсан хуулийн дагуу хэрэгжинэ. Хүн бүр парламентад хууль батлах эрхээ шилжүүлнэ. Харин парламент арл түмний төлөөлөл байдаг. Гэтэл Монголын арл түмэн бол улсын парламентад өөрийн гэсэн төлөөлөлгүй. Монголд татварын хууль ба ард түмний өөрсдөө татвар тогтоох эрхийн зарчим хоёр хагаран зөрчилдөж байна. 
  4. Татвар төлөх үндэслэлээ өөрсдөө тогтоох. Аливаа ард түмэн татвар төлөа үндэслэлээ өөрсдөө тогтоох эрхтэй. Татвар тогтоох үндэслэлээ зөв тогтоох бол боолчлолоос сэргийлэх баталгаатай арга зам мөн. Татвар тогтоох үндэслэл бол татварын өмнөхцэвэр ашиг юм. Тэрээс биш ядуусын цалин, тэтгэвэр, тэтгэмж, хүүхлийн мөнгө, тусламж, халамжийн мөнгө, жижиг худалдаа зэргийн орлого нь татвар тогтоох үндэслэл болох ёсгүй. Газар, барилгаа гэх мэт үл хөдлөх хөрөнгөөс татвар авахыг зогсоох хэрэгтэй. Бид давхар татвар, дам татвар төлөх ёсгүй.

0

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР хуулинд тусгагдахдаа хэрхэн тусгагдсан бэ?

0

             НӨАТ-ын хууль гарахаас өмнө буюу 1998 оноос өмнө Монгол Улс далд эдийн засагт ингэтлээ автаагүй байсан юм Харин энэ цагаас хойш, татвараас зугтах гэдэг нь соёл болон хөгжижээ. татварын шинэчлэл хийхгүй бол ард түмэн улам л ядуурч, Компаниудыг хөгжих боломжийг хааж, Гадаадад сурч боловсроод, гайгүй ажил төрөл сурсан залуучууд Монголоо зорин ирж, компани байгуулан хэсэг зүтгээд , тэгээд л бүгд дампуураад, буцаад хар ажил хийхээр, гадаадыг зорих нь ихэссэн. Ийм нөхцөлд шинэ бизнесүүд ч удаан тэсэхгүйгээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт монголд орж ирэхгүй. 

0

           НӨАТ-ын “буцаан олголт” гэдэг үгийг нь хуулиас нь хасаж тусгасанаар НӨАТ нь хамгийн харгис татвар болсон.  Ийнхүү Монголд НӨАТ нь хяналтын систем байхаа больсон гэхэд хэлсдэхгүй биз ээ. Учир нь энэ татварт бололцоогүй хэсэг хамгийн өртөж, ядуурдаг. Хассан дүнгээр тооцох гэж  нэг том ойлголт НӨАТ-ын хуульд оруулж ирэв. Хяналтын механиз биш, татвар болж хувирсан НӨАТыыг аж ахуй нэгжүүд давхар давхар төлж, бараа бүтээгдэхүүний үнэ хэл дахин өсөх аюул тулгарав.  Энэ татвар төлөлтөөс сиргийлэхээр, НӨАТ-ын падаан зохиож, падаанаар батлагдсан НӨАТ-ыг хасаж тайлагнах заалт хийв. Энэ өөр олон сөрөг талыг дагуулж байгаа юм.  

0

НӨАТ-ыг нэгэнт татвар болгон хувиргаж байгаа учраас татварын босго тависан бөгөөд компаниудыг НӨАТ төлөгч ба НӨАТ төлөгч биш гэж хоёр хувааснаас шудрага, шудрага бус компани гэж ангтлал үүсжээ. Уг нь НӨАТ бол компанид тавьдаг татвар биш, бараа үйлчилгээнд тавих хя налт байх ёстой. Мөн НӨАТ төлөгч нь бүх төлдөггүй харилцагчидын 10 хувийг үүрэх хүндрэлд орж байгаа юм.

0

          НӨАТ-ыг борлуулалт хийхээс өмнө төлдөг, сар бүрийн тайлангийн өмнө урьдчилан төлдөг байхаар хуульчилжээ. Үүн шиг гажуудал энэ дэлхийд байхгүй. Үүнээс болж бүх компаниуд эргэлтийн хөрөнгөө хүндрэлд оржээ. Ялангуяа импортлогч кампаниудад Гааль, Онцгой, НӨАТ гэх мэт татварыг хил дээр урьдчилан төлөх шаардлага тулгарч, санхүүгийн хүндрэлд ордог бөгөөд үүнээс гаальчид ч авлигад өртөх боломж гарж ирж байгаа юм.

0

Татварын уршигаар компанид учтрах хохирол

0

             Монгол улсад бизнес яагаад хөгжихгүй байна вэ? Бид зах зээлд шилжээд 30 жил болж байна. Бид яагаад 30 жилийн турш жижиг дунд бизнестэйгээ ноцолдсоор байна вэ? 2014 оны Үндэсний статистикийн эмхтгэлээс харвал, Монголын  хөдөлмөрийн чадвартай иргэдийн арван хүн тутмын нэг нь хувийн бизнестэй, 20 хүн тутмын нэг нь яг одоо бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байгаа компани , аж ахуй нэгжтэй гэж гарсан байна. Энэ тоо нь манай бизнесүүд үүрд жижиг дунд бизнес эрхлэгч болж, хатангаршиж, гацаж орхисон гэдгийн тод нотолгоо болж чадна. Компаниудын 90 орчим хувийг ийм арчаагүй байдалд оруулсан голлох алдааны нэг бол маш харгис зарчимтай , татварын хуулиуд мөн. Маш олон янзын татварын хуулиуд, татвар нуухаас аргагүй байдалд бүх компаниудыг шахаж байдаг. Үүн дотороос НӨАТ бол Монголын бүх компаниудыг татварын хоёр тайлан гаргахад шахсан гол  хууль байлаа.  Хэдэн жилийн хугацаатай гарсан, хоёр удаагийн татварын өршөөлийн хуулиар 20 гаран их наяд төгрөгийн нууц хөрөнгө ил гарсан. Тиймээс зүгээр л татвар нууснаас болж компанид ямар хохирол учирч байсаныг тоочиё. Үүнд: 

0

  • Хоёр тайлан гаргана. Татвараас зугтана
  • Компаний дүрмийн сан өсөхгүй. Хөрөнгөгүй компани болчихно.
  • Банкаар гүйлгээ хийхээс татгалзана. Ингэснээр зээлжих чадваргүй болно
  • Хөрнгийн бирж дээр гарж чадахгүй болох
  • Далд эдийн засагт живэх
  • Үүрд жижиг бизнес хэвээр үлдэх г.м

0

2006 оны татварын багц хуулийн шинчлэлээр “Дөрвөн 10 хувь хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн. Тэгээд үүгийгээ хамгийн бага татвар гэж зарласан бөгөөд энэ хөтөлбөр хэрэгжсэнээр компанийн ашгийн арав гаруйхан хувийг улс татварлаж байгаа дүр зураг харагдана. Гэтэл Францад ашгийн татвар 35%-75%, НӨАТ нь 20% гээд өндөр хувь харагдана. Гэвч бодит амьдрал дээр Францийн төр нь компанийн ашгийн 35-75 хувийг татварладаг бол Монголын төр нь компаний ашгийн 100-400 хувийг татварлаж байна. Учир нь орлогийн 10 хувь нь ашгийн 100-400 хувтай тэнцэж  байна гэж ойлгож болно. 

0

Ашигласан матриал

0

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн