Буцах

2021029 - Дижитал шилжилт түүний нөлөөлөлд гүйцэтгэх удирдлагын менежментийн арга барилын судалгаа

Нийгэм

Хураангуй

0

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа оновчтой нутагшуулах шаардлага үүссэд байгаа юм. Хиймэл оюун ухаанд тулгуурлан эд юмс интернетийн тусламжтайгаар хоорондоо холбогдон мэдээлэлийг үүсгээд байна. Хүн машинтай харьцахаас илүү машин машинтай харилцах болсон. Энэхүү технологийн өөрчлөлт дэвшил нь бизнесийн орчин тэр дундаа компаний удирдлага зохион байгуулалтын арга хэрэгсэлд ихээхэн нөлөөлөх болсон юм

0

Иймд гүйцэтгэх захирал гэдэг хүн технологийн мэдлгэтэй байж цахим орчинд байгаа мэдээллийг өөрт ашигтайгаар хэрэглэж сурах явдал чухал. Мэдэээллийн технологийн бүхий л зүйл төслийн менежментийн арга аргачлалаар явж байгаа энэ үед гүйцэтгэх захирлын хувьд менежментийн арга хэрэгсэлүүдийг оновчтой зөв ашиглаж чаддаг байх нөгөө талаар мэдээллийн технологийн арга аргачлалуудад менеж хийх ур чадварыг эзэмших шаардлага үүсээд байгаах юм. Удирдлагын зохион байгуулах ухааны арга хэрэгсэлийг технологийн тусламжтай эзэмших, чиг үүргийн асуудлыг орчин үеийн менежментийн хандлагад  тулгуурлан судлахыг зорилоо.  

0

           Судалгааны сэдвийн онцлогоос хамааран судалгаанд шаардагдах мэдээллийг цуглуулахын тулд логик арга ба харьцуулалтын арга, нэгтгэн дүгнэх аргуудыг ашигласан болно

0

Түлхүүр үг: Цахим бизнесийн шилжилт, мэдрэгч болон өдөөгч актуатор

0

Удиртгал

0

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд Data Science буюу Өгөгдлийн шинжлэх ухаан хурдацтай хөгжиж эхэлснээр бизнесийн байгууллагууд болоод бидний амьдралийн хэв маягт маш их өөрчлөлт орсоор байна. Дижитал бизнесийн шилжилт нь компанийн үйл ажиллагаанд хэмнэлт, үр ашиг бий болгох, ялгарал, өрсөлдөөний давуу талыг үүсгэх, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч болон хамтрагчдын үр бүтээлтэй харилцааг буй болгох, хамгийн гол нь компанийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх үндсэн зорилтод хүрэхэд нөлөө үзүүлж байдаг. Бид дижитал технологийг ашиглан цаасгүй хэрэглээг бий болгоно гэж ойлгож болох юм. Тодруулбал, Муурын (Moore’s law) хуулиар процессын хүчин чадал 19 сар тутамд, Баттерын (Butter’s Law) хуулиар холболт, дамжуулалтын хурд 9 сар тутамд, Крайдерын хуулиар багтаамжийн хүчин чадал 16 сар тутамд хоёр дахин нэмэгдэж байна. Тийм ч учраас энэхүү хурдыг уламжлалт бизнесийн хөгжлөөр гүйцэх боломжгүй юм. Үүний тулд компани даяараа дижитал хувьслыг хэрэгжүүлж, удирдлагаасаа эхлээд ажилтан бүр дижитал технологийг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлж, хэрэглэгчийн сэтгэлд хоногшсон үйлчилгээг үзүүлж чаддаг, нээлттэй сэтгэлгээ, инновацлаг соёл бүхий шаламгай компани болох шаарлагатай байгаа юм. Тэгвэл энэхүү компаний хөгжил дэвшилтэт амжилттай ажиллагаанд удирдлагын менежментийн арга барил маш чухал нөлөөтэй гэж үзэж байна.  

0

  1. Дижитал шилжилт ба түүний нөлөөлөл

0

Дижитал шилжилт нь зөвхөн цахим технологиудыг нэвтрүүлснээр хэрэгждэг үйл явц биш. Харин байгууллагыг бүрдүүлэгч хүмүүс, процесс, стратеги, бүтэц тогтолцоо, өрсөлдөх чадвар гэх зэрэг үнэ цэнийн хэлхээнүүдийн өөрчлөлтүүдтэй дижитал технологийг хамтатгах замаар хийх өөрчлөлтийг дижитал бизнесийн шилжилт гэж ойлгож болно.

0

 Цахим шилжилтийн үр дүнд ирээдүйд аж үйлдвэрийн автоматчиллын түвшин нэмэгдэж, аж үйлдвэрт хүн машин-техниктэй харьцахаас илүүтэйгээр машин машинтайгаа харьцдаг болно. Үүнийг хиймэл оюун ухааны цөм технологи болсон CPS буюу кибер биеийн системийн тусламжтайгаар хийх боломжтой болжээ. CPS гэдэг нь мэдрэгч болон өдөөгч актуатор (actuator) бүхий бичил компьютерийн сүлжээ систем бөгөөд үүнийг машин техник болон бүх төрлийн төхөөрөмжийн гадаргууд бэхлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, CPS нь мэдээллийн болон программ хангамжийн бүрдэл хэсгийг механик бүрдэл хэсэгтэй холбож, улмаар мэдээлэл солилцох, хянах, удирдах үйл ажиллагааг тухайн цаг үед шууд сүлжээгээр дамжуулан явуулдаг систем юм. Мэдрэгчүүд нь гадаад орчин буюу бодит ертөнцөөс мэдээллийг хүлээн авдаг бол өдөөгч актуатор нь гадаад орчин буюу бодит ертөнцөд нөлөөлөх үйлдлийг, тухайлбал хаалга цонх нээх, хаах, зөөх гэх мэт үйлдлийг хийдэг. Энэхүү интернет сүлжээ бүхий цөм технологи нь цаашид аж үйлдвэрт алсын зайнаас машин техникийг тухайн цаг үетэй нь зэрэг шууд удирдан жолоодох боломжийг олгож байгаа бөгөөд үүний гол урьдач нөхцөл нь олон салангид процессыг стандарчлах, үүрэг функцээс нь хамаарч хооронд нь ялгаатайгаар багцлах, эдгээр багцыг виртуаль загварт оруулж программчлах явдал байдаг. Үүний тусламжтайгаар цаашид үйлдвэрийн процессыг төлөвлөх, удирдах, хянах ба цахим сүлжээгээр тасралтгүй урсаж буй мэдээллийн урсгалд ямар мэдээлэл хүлээн авч буйгаас шалтгаалж нөхцөл байдалд тохируулан хариу үйлдлийг автоматаар үзүүлдэг.

0

Ихэнх байгууллагууд шинэ зүйлийг эрсдэлтэйд тооцож, уламжлалт арга барилдаа "хэт үнэнч" байх хандлагатай байдаг. Гэвч технологийн хурд өдрөөс өдөрт нэмэгдэж, өрсөлдөөн ширүүссээр байгаа энэ үед байгууллагын удирдлага компанийн алсын харааг зөв тодорхойлж, зөв чиглүүлэх нь юунаас ч илүү чухал болоод байна.

0

1.1 Дижитал шилжилтийн нөлөөлөлд удирдлагын авч хэрэгжүүлэх арга ажиллагаа 

0

MIT-ийн тодорхойлсноор: дижитал соёл нь дараах долоон элементээс бүрддэг гэж үзжээ. Хоорондоо хамааралтай, нэг нь нөгөөдөө нөлөөлөхүйц эдгээр шинжүүдэд анхааран төлөвлөлт хийснээр байгууллагыг дижитал шилжилтэд бэлтгэх үйл явц эхлэх юм.

0

0

1. Инновац

0

Эрсдэл дагуулсан шинэ санаа, санаачилгад нээлттэй байх, ийм нөхцөлд хүргэх урьдач нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Инновацлаг байгууллагууд шинэ санааг хөхиүлэн дэмжиж, ажилчид түүнийг туршиж, бүтээгдэхүүн-үйлчилгээндээ үнэ цэн нэмэхээс татгалздаггүй.

0

2. Датанд суурилсан шийдвэр гаргалт

0

Илүү үр ашиг, үр дүнг эрхэмлэн бизнесийн шийдвэр гаргалтад тоон өгөгдөл, датаг ашиглах. Бүх зүйл холбогдсон, утга учиртай уялдаа үүссэн энэ үед тоон өгөгдлийг абайгууллага хожно.

0

3. Хамтын ажиллагаа

0

Ажилтан хоорондын болон хэлтэс, газар хоорондын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллах нөхцөлийг бий болгох. Зэрэгцэж суугаад гараасаа ажил гаргах бол тэдний үүрэг. Харин өөр мэдлэг, өөр чадвар, өөр өнгийг хослуулан, шинэ холбоос-шинэ хамтралыг бий болгох боломж олгох нь асуудлыг хайрцагны гаднаас харж, илүү цараатай шийдэл боловсруулахад тусална.

0

4. Нээлттэй соёл

0

Гадаад хамтын ажиллагаанд нээлттэй хандаж, бусад байгууллагуудтай төрөл бүрийн түншлэлийг үүсгэхийг эрмэлзэх. Таны бизнес асар олон оролцогч талын хамтын ажиллагаа-харилцан ойлголцлын үр дүнд оршин тогтнодог. Тэдэнтэй илүү нээлттэй, шинэлэг байдлаар түншилж, аль аль талын өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал.

0

5. Дижитал төвтэй сэтгэлгээ

0

Аливаа шийдэл боловсруулахдаа дижитал хэрэгсэл, платформуудыг түлхүү ашиглах. Уламжлалт хэв маягаас шууд татгалзаж, зайлсхийх аргагүй. Гэхдээ ямар ч тохиолдолд эхлээд дижитал шийдлийг эрэлхийлж, гарц гаргалгааны хайгуул хийдэг байх нь багийг илүү хөгжүүлнэ.

0

6. Хурдтай, уян хатан арга барил

0

Үүссэн нөхцөл, шаардлагатай уялдан хурдтай бөгөөд уян хатан шийдвэр гаргах, дасан зохицох. Agile төслийн менежмент бол орчин цагийн хамгийн үр дүнтэй удирдлагын хэрэгсэл болоод байна. Нөхцөл байдалд хурдан дүн шинжилгээ хийж, хурдтай мэдээлэл солилцож, уян хатан шийдвэр гаргах нь дижитал байгууллагын гол илэрхийлэл мөн.

0

7. Хэрэглэгч төвтэй бодлого

0

Хэрэглэгчдэд хүрэхдээ дижитал платформуудыг ашиглаж, тэдний туршлагыг хамгийн сайнаар тодорхойлох. Таны харилцагч танд хэзээ хэзээнээс илүү ойрхон ирээд байна. Тэднийг илүү ойлгож, өөрсдийгөө илүү ойлгуулж, илүү утга учиртай-урт хугацааны харилцаа үүсгэх боломж одоо л үүслээ.

0

Дараах технологиуд нь дижитал шилжилтийг авчрахад онцгой хэрэглэгдэж байна.  Үүнд:

0

  • Их өгөгдөл буюу Big Data (Aналитик хэрэглэгдэхүүн, программ хангамж г.м)
  • Mобайл программ хангамж
  • Сошиал медиа программууд
  • Төрөл бүрийн дундын платформууд, программ хангамжууд
  • Клауд болон IoT, AI технологиуд

0

Учир нь дээрх технологийн тусламжтайгаар ганц ч дэлгүүрийн барилгагүй, салбаргүй үй олон дэлгүүр, худалдааны байгууллагууд бий болж уламжлалт салбарыг бүхэлд нь өөрчилж байна. Ганц ч зочид буудлын өрөөгүй AirBnB компанийн шинэ бизнесийн загвар дээрх технологиудын тусламжтайгаар өндөр амжилт олсон гэх зэрэг жишээг дурдаж болно. 

0

Удирдлагын түвшинд дижитал шилжилт хийхээр шийдсэн бол хамгийн түрүүнд том зураглалаар харж зорилго, зорилт, төлөвлөгөөг нарийн гаргах хэрэгтэй. Жишээ нь зарим бизнесийн байгууллагууд төлөвлөлтгүй орсноос хоорондын уялдаа холбоотойгоор ажиллах боломжгүй програм хангамжууд ашиглаж, цаашид өргөжих, томрох бололцоогүй болсон байдаг. Өөрөөр хэлбэл хэсэг хугацааны дараа ашиглаж буй технологийнхоо хүрээнд ажлын цар хүрээ нь баригдмал болсон байх тохиолдлууд гардаг.

0

1.2 ДЭЛХИЙН УЛС ОРОНД  ХИЙМЭЛ ОЮУН УХААН АНУ-Н ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨЛӨЛ

0

2016 оны 12 сард Цагаан ордны эдийн засгийн зөвлөхүүд болон судлаачид хиймэл оюун ухааны үзүүлж буй нөлөөлөл, ирээдүйд АНУ-ын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж болох талаар судалгаа хийж, үр дүнг Ерөнхийлөгчид өргөн барьсан байна уг судлагаанд бичсэнээр:

0

Хиймэл оюун ухааны дэвшлийг аж үйлдвэрт нэвтрүүлснээр бүтээмж их хэмжээгээр нэмэгдэж байна Цаашлаад үйлдвэрлэлд ажилладаг, биеийн хүчний ажил хийдэг нийгмийн бүлэг болоод боловсрол өндөртэй мэргэжилтний цалингийн зөрүү нэмэгдэх хандлагатай байгааг дурьдсан байна. Хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбартаа ашиглаж эхэлсэн өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна.[3]Том хэмжээний зөөврийн машинаар тээвэр хийдэг салбарынхэн ирэх 10 жилд бүх машинаа автоматжуулахаар зэхэж байгаа нь 3.8 сая хүний ажлын байрыг програмчилсан машин булаахаар заналхийлж байгаа хэрэг. Түүнчлэн ресторан, зөөврийн машин, оффисын бичиг хэргийн ажилтан гэх мэт ажлын байранд өөрчлөлт орох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь АНУ-ын нийт ажлын байрны 9 хувийг эзэлж байгаа юм. Карл Фрей болон Майкл Осбоурн нарын 2013 онд хийсэн судалгаагаар Америкийн нийт ажлын байрны 47 хувь нь автоматжуулалтад орох аюул тулгараад байгааг сануулжээ.[4]

0

Түүнчлэн Accenture-аас гаргасан тайланд хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбартаа ашиглаж эхэлсэн өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна гэжээ.[5]Эдгээр хөгжингүй орнууд аж үйлдвэрийн салбарт хүний хүч шаардагддаг, хар бор ажлыг робот болон зориулалтын автомат дамжлагат системээр зохицуулж байна. Ингэснээр ажилчны даатгал, үйлдвэрийн осол, осолд орсон хүнийг хангах төлбөр гэх мэт олон эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болоод байгаа юм. 2012 онд Гүүгл компанид Deep Learning-ийн хоёрхон судалгааны баг байсан бол 2016 онд тус компани үүнтэй холбоотой 1000 гаран төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ технологийг хэрэглээнд нэвтрүүлснээр Гүүглийн хөрвүүлэг хийх технологи (Google translate), хүний дуу авиа таних төхөөрөмж (Android Phone, Cortana), зураг таних технологи (Google driverless car, Youtube) зэрэг нь гайхалтай өндөр төвшинд ажиллаж байгаа, цаашид улам бүр боловсронгуй технологи хэрэглээнд нэвтрэх нь дамжиггүй.[6]

0

Гүүглийн амжилт зөвхөн үүгээр зогсохгүй. Тэд 2014 онд Их Британийн Deep Mind гэх хиймэл оюун ухааны технологийн компанийг 500 сая доллараар худалдан авч, тархины богино хугацааны ой санамж, сэтгэхүйг хуулбарлах чадвартай технологийг ашиглах болж өнгөрсөн арваннэгдүгээр сараас “A.I. first” гэх уриатай болоод буй.[7

0

  1.  Дижитал шилжилтийг хийх аргачлал ба өнөөгийн байдал

0

Дижитал шилжилт, технологи дамжуулалтын чиглэлээр дагнасан хамгийн алдартай зөвлөх компаниудын нэг Capgemini-ийн судалгааны тайлангийн үр дүн тун сонирхолтой дүр зургийг илтгэв. Дэлхий даяар 300 гаруй байгууллагын менежер, удирдах албан тушаалтан дунд явуулсан санал асуулгын дүнд тэд байгууллагад дижитал шилжилт хийхэд тулгарч буй хамгийн том асуудал бол соёлын ялгаатай байдал байсан хэмээн хариулжээ.

0

Байгууллагын соёл бол урт хугацаанд бүрэлдэн тогтдог зүйл. Олон төвөгтэй нөхцөлүүд, өөр өөр хүчин зүйлс, ялгаатай шинжүүдийн нийлбэрээр байгууллагын үйл ажиллагаа тодорхойлогдож, өдөр тутмын үйл явц, алхам бүрд нэвт шингэдэг. Байгууллагын соёл өөрөө тухайн компанийн онцлог, илэрхийлэл нь болдог. Тиймээс ч дижитал шилжилтийг хийх үед байгууллагын соёлыг ч дагаж өөрчлөх, дижитал хэлбэр лүү шилжүүлэх нь юунаас ч илүү чухал ажээ.

0

0

Өнөөдөр байгууллагуудын хамгийн эхэнд анхаарал хандуулж, голлон төвлөрч байгаа элемент бол технологи, дэд бүтцийн асуудал. Гэхдээ үүнийг байгууллагын соёлтой уялдуулан зохицуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг сүүлийн үеийн үйл явдлууд батлан харуулаад байна. Зайнаас ажиллах хэрэгслүүд, програм хангамж-апп, дэд бүтэц бол дижитал шилжилтийн зөвхөн нэг хэсэг юм. Хэчнээн шилдэг апп, технологи байгаад түүнийг ажиллуулах, хэрэглэх ажилтнууд бүрэн бэлтгэгдээгүй бол нөөц үргүй үрэгдэж, зардал эсрэгээрээ нэмэгдэнэ. Тиймээс байгууллагууд дижитал соёлыг хэвшүүлж бэхжүүлэхэд зөв зохионг байгуулалтын арга аргачлал нэн чухал болжээ.

0

Дэлхийн даяар компаниуд дижитал хувьсал хийдэг боловч одоогийн байдлаар 14 хувь нь л амжилттай хэрэгжээд байгаа дүн бий. Харин амжилттай хэрэгжүүлсэн компаниуд ижил талбарт үйл ажиллагаа явуулж буй бусад компаниас ашгийн үзүүлэлтээрээ 9 хувь илүү байгаа. Компаниудын тун цөөн хувь нь дижитал шилжилтийг амжилттай хийж байгаагийн шалтгаан нь байгууллагын соёл, байгууллагын сэтгэлгээ юм. "Өмнө нь ингэж хийж болоод л байсан юм" гэх мэт хандлага өнөөдөр хоцрогдсон. Хэчнээн тууштай байлаа ч гэсэн хуучны арга барилаараа амжилтад хүрэх баталгаа өнөөдөр үгүй болоод байна. Иймээс байгууллагууд шаламгай, уян хатан ажиллах арга барилыг компанидаа нэвтрүүлэх учиртай Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болжээ.  12 салбарын 941 гүйцэтгэх удирдлагын дунд хийсэн судалгаанаас 29 хувь нь “Дижитал давлагаа, технологийн нөлөөлөлд бизнес нь бага өртөнө” гэсэн бол эсрэгээрээ 30 гаруй хувь нь “Дижитал шилжилтийн нөлөөнд хүчтэй өртөнө” гэж хариулт өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр салбаруудаас 3 салбарын манлайлагчид “Энэхүү Дижитал шилжилтийн нөлөөллөөс болж ойрын 5 жилд тэргүүлэх байр сууриа алдах эрсдэлтэй байгаа” гэж хариулсан байна. Өмнө дурдаж байсанчлан судалгаанд оролцогч жижиглэнгийн худалдаа, зочид буудал, медиа салбарынхны 50% гаруй нь дараагийн 5 жилд Дижитал шилжилт салбарт нь хүчтэй явагдах ба бизнесээ үүнд нийцүүлэх хүсэлтэй гэсэн бол харьцангуй бага нөлөөлөлд автана гэж уул уурхай, газрын тос олборлолт, дэд бүтцийн компаниудын 30% орчим хувь нь хариулсан байна.

0

Нийт судалгаанд оролцогчдын 69% нь Дижитал шилжилтэд бэлэн байх ёстой гэж хариулсан ба 55% нь Энэ асуудал захирлуудын зөвлөлийн түвшинд шийдэгдэх дээд түвшний стратегийн асуудал гэж хариулсан байна.

0

Үндсэндээ Дижитал шилжилтэд зайлшгүй шаардлагатай дээрх хүчин зүйлсийг зэрэг авч үзэн өөрчлөлтийг хийх бөгөөд эндээс гарсан анализын үр дүн дээр төвлөрөн ажилладаг. Жишээ нь: Дижитал шилжилтийг компанийн ажиллагсдын оролцоотой л хийх тул тэдгээрийн дижитал боловсролыг дээшлүүлэх, сэтгэлгээ, хандлагыг нь өөрчлөх, бэлтгэх, мэргэшүүлэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэх, компанийн соёлыг илүү дижитал хэлбэрт оруулах гэх мэт дээр өөрчлөлтийг хийнэ. Процессын хувьд нарийн шинжилгээ хийснээр компанид үр ашиггүй процессуудыг илрүүлэн гаргаж, тэдгээрийг байхгүй болгох эсвэл автоматжуулах, ухаалаг систем нэвтрүүлж цаг хугацаа, үр ашгийг дээшлүүлэх шийдлийг боловсруулах гэх мэт.

0

 Дижитал шилжилтийг хийхэд хамгийн бэрхшээлтэй алхам бол яаж хийх вэ гэдэгт байдаг. Нийт Дижитал шилжилт хийсэн байгууллагуудын дөнгөж 30 орчим хувь нь л амжилттай үр дүнд хүрсэн байдаг бол ихэнх хэсэг нь тавьсан зорилтоо хангаж чадаагүй байдаг нь Дижитал шилжилтийг гүйцэтгэх шатандаа алдаа гаргасан байх нь элбэг байдаг байна.

0

  1. Дижитал шилжилтийг үр дүнтэй хийх

0

Энэхүү аргачлалын хамгийн эхний ойлголт Мэдээллийн соргог байдал нь үндсэн 3 ерөнхий хэсэгт хуваагдана. Юуны түрүүн тухайн салбарын хөгжлийн чиг хандлагыг маш сайтар мэдэрч, мэдээллийг тогтмол авч дүн шинжилгээ хийж байх. Хоёрдугаарт өрсөлдөгчид, салбар дотор болон гадна технологийн болон зах зээлийн ямар өөрчлөлтүүд явагдаж байгааг сайтар анзаарах. Гуравдугаарт хэрэглэгчид, ханган нийлүүлэгчид болон ажиллагсдаасаа ирж буй санал санаачилгыг туйлын соргогоор хүлээн авч хариу үйлдэл хийдэг байх нь чухал байдаг. Товчхондоо хэлбэл мэдээлэлд соргог байна гэдэг нь оффисоос гарч бүтэгдэхүүнийхээ эцсийн хэрэглэгч нартайгаа тулж ажиллахыг хэлж байгаа юм. Энэхүү соргог байдлыг Дижитал шилжилтэд онцгой байр суурь эзлэх сошиал сүлжээ, холбоос бүхий төхөөрөмж, сүлжээ, дүн шинжилгээний программуудыг ашиглан дээшлүүлж болно.

0

Компанийн хэмжээнд ийнхүү орчны мэдээлэлд дүн шинжилгээг тогтмол хийхээс гадна дотоод мэдээллийн системийг сайтар бүрдүүлэх нь чухал байдаг. Нэгэнт компанийн хэмжээнд томоохон өөрчлөлт хийгдэж байгаа бол нийт компанийнхны хоорондын уялдаа, харилцаа холбоо туйлын чухал болно. Хэлтэс хооронд, компанийн бүхий л түвшинд явагдаж буй өөрчлөлтийн үр дүнг шуурхай гаргаж мэдээллээр хангаснаар компанийн хэмжээний шийдвэр гаргалт шуурхай болж өөрчлөлтийн хурд нэмэгддэг. Эдгээрийг МТ-н шийдлүүдээр гүйцэтгэх ба үүнд: компанийн мэдлэгийн сан бүрдүүлэх, маш хүчтэй уян хатан харилцааны программуудыг ашиглах, төрөл бүрийн тайлан, дашбоардуудыг гаргах гэх мэт байдаг. Компанид буй мэдээллүүдийг үр ашигтайгаар нь, ач холбогдлоор нь эрэмбэлэн шийдвэр гаргалтад тухайн цаг хугацаанд гаргах нь өөрчлөлтийг хийхэд нэн тэргүүний ач холбогдолтой болдог.

0

Дээр бид дурдаж байсанчлан Дижитал шилжилт хийх нь амаргүй ажил. Үүнд амжилттай болгох ажайл аргачлалын нэгэн чухал үйлдэл бол шуурхай гүйцэтгэл юм.   Хэдий хурдтай гүйцэтгэл хийнэ төдий чинээ үр дүнгээ хурдан гарган авч дараагийн шийдвэр рүү шилжиж байдаг. Анхны оролдлогоороо өөрчлөлтийг амжилттай болгох нь тун ховор. Харин хурдан гүйцэтгэл нь алдаанаасаа суралцан маш хурдтай дараагийн сайжруулалт хийх боломжийг олгож байдаг тул шинэчлэлт, өөрчлөлт хийж буй байгууллагууд алдаанаас айдаггүй, тэд дараагийн амжилттай хувилбарыг гаргатал шийдвэрээ гаргаж туршилтаа үргэлжлүүлсээр байдаг юм.

0

Энэхүү ажайл аргачлалыг Дижитал шилжилт хийхдээ хэрэглэснээр компанийн хувьд маш эрчимтэй үйл ажиллагааг бий болгох ба санхүүгийн хувьд ч хүчирхэгжих нөхцөлийг бүрдүүлэн тухайн байгууллагыг илүү динамик, санаачилга дээр суурилсан соёлтой болгож, ямар ч өрсөлдөөний нөхцөлд уян хатан ажиллах боломжийг бүрдүүлж байдаг давуу талтай болдог.  

0

Дижитал шилжилт бол ердөө л өөрчлөлтийн тухай ойлголт юм. Зарим судалгаанаас харахад одоог хүртэл дижитал шилжилтийн бизнес дэх нөлөөллийг дутуу үнэлсээр байгаа компани, байгууллагууд байсаар байна. Дижитал шилжилт гэдэг нь бизнесийн тогтвортой байдал, урт хугацааны давуу байдлыг хадгалах стратегийн нэг хэлбэр бөгөөд дээр дурдагдсан үнэ цэнийн хэлхээснүүдийн чухам аль хэсэгт ямар арга ашиглан хийх талаарх ойлголт юм.

0

СЕО нь менежерийн болон манлайлагчийн ур чадваруудыг хамтад нь хөгжүүлж байж байгууллага үр дүнтэй удирдах боломжтой.

0

Харвардын их сургуулиас “21-р зууны СЕО ямар ур чадваруудтай байх ёстой вэ?” гэсэн судалгааны үр дүнгээс харахад СЕО-с дараах 7 голлох ур чадвартай байхыг шаарддаг байна. Үүнд: Манлайллын ур чадвар, Стратегич сэтгэлгээ, салбарын мэдлэг, багаар ажиллах ур чадвар, илтгэх ур чадвар, өөрчлөлтийг удирдах, шударга ёс зүйтэй байх.

0

2.2 Үр дүнтэй менежментийн арга барил

0

-Стратегиа тодорхойлох. Эхлээд дижитал шилжилт чухам танай байгууллагын хувьд яг юу байх вэ? гэдгээ тодорхойлно. Ингэхдээ хүн бүрийг оролцуулах нь үр дүнтэй. Хамгийн чухал нь үнэ цэнээ тодорхойлох юм. Хэрэв бүх ажилчид ямар хэрэгтэйг ойлгосон тохиолдолд илүү хурдан шилжинэ.

0

Бизнесийнхээ зорилготой уялдуулан дижитал шилжилтийг хийх. Ихэвчлэн дээрээс доош нь чиглэлд. Тухайн байгууллагын удирдлагаас эхлэн доод албан тушаалтан хүртэл.

0

Мэдээж энэ шилжилт танай байгууллагад тодорхой эрсдэлийг дагуулна. Гагцхүү эдгээр эрсдэлээ урьдчилан тооцоолж баримт бичиг болгон боловсруулах. Ингэснээр гарсан эрсдэлийг үнэлж бууруулах арга хэмжээ авах боломжтой болно.

0

Туршилтын pilot загварыг гаргах, турших. Туршилтын загвараас тухайн технологи таны бизнест хир тохиромжтой, хир нөлөөтэй байна, танай хүмүүс болон баг чинь энэ шилжилтэд бэлэн үү гэдгийг харах боломжтой болно.

0

Нөлөөллийг үнэлж дүгнэн тасралтгүй ажиглах. Жишээ нь AI технологийг авч хэрэгжүүлсэн бол тасралтгүй ажиглаж яваандаа борлуулалтынхаа нэг хэсгийг тус технологиор хийх боломжийг эрэлхийлэх, аажмаар ийшээ шилжих

0

- Соёлын өөрчлөлт хийх. Хүнээс хамаарсан маш том сорилт бол соёлын өөрчлөлт байдаг. Хүмүүс өөртөө ая тухтай, дассан хэвшлээсээ салах маш дургүй бөгөөд шинэ зүйлд удаан шилждэг. Иймээс дижитал шилжилтийг хийх хамгийн том сорилт бол соёлын өөрчлөлт байдаг. Амжилттай хийсэн туршлагуудаас харахад энэ шилжилтийг байгууллага дотроо хийхдээ жижиг группуудээс эхлэн хэрэгжүүлсэн байдаг. Эхний нэг групп амжилттай шилжиж үлгэр жишээ болсноор хүмүүсийн зан байдалд эерэг нөлөөлөл авчрах замаар аажмаар байгууллага бүхэлдээ шилжсэн байдаг. Ихэвчлэн багийн гишүүд зорилгоо том зургаар харсны эцэст энэхүү шилжилтийг хүлээн зөвшөөрдөг.

0

Дүгнэлт

0

  • Байгууллагад амжилттай цахим шилжилтийг хийхийн тулд удирплага шийд асуудлыг шийдвэрлэх гэж хичээхээсээ өмөнө тодорхой төслийн баг томилох хэрэгтэй. Ингээд Шийдлийг боловсруулахаасаа өмнө асуудлаа буюу компаны ирээдүйн чиг хандлага, зорилгоо зөв тодорхойлсоны дараа технологийн шийдлийг боловсруулах хэрэгтэй гэж үзэж байна. Ингэхдээ төслийн баг нь ID чиглэлийн өөрчлөлтийг хийж байсан туршлагатай, салбарын туршлагатай, мөн судалгаан буюу дата аналистикээр ажиллах чадамжтай дор хаяж гурван  хүнээс бүрдсэн байна ёстой. 
  • Тухайн салбарт чухал оновчтой давуу талтай байх шийдлийг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй.  
  • Цахим шилжилт хийх аргачлалаа судалж тодорхойлох хэрэгтэй. 
  • Хэрэглэгч болоод байгууллагын ажилчид, хөрөнгө оруулагчид цахим руу шилжсэн өнөө үед тэднээс өмнө 
  • Хэрэглэгчийг хамгийн анх үйлчилгээг сонирхож эхэлсэн цагаас нь таньж, хэрэглэх зан төлөвийг нь илүү ойлгож, хэрэгцээтэй-тохирсон үйлчилгээг санал болгох нь уг бизнесийн гол зорилго. Тэгвэл сошиал платформууд, лавлах утас, чатбот зэрэг хэрэглэгчидтэй холбогдож байгаа бүх сувгуудыг нэгтгэж, тухайн хэрэглэгчийн түүхийг үүсгэн бүх мэдээллийг нэг урсгал дээр цуглуулсан нь илүү үр дүнтэй шийдвэр гаргахад дөхөм болж байна. Энэ бол цахим соёлыг байгууллагадаа хэвшүүлж, үүнтэй зэрэгцэн технологийн дэд бүтцийг үүсгэн, үр дүнд нь дижитал шилжилтийг үр дүнд нэвтрүүлж чадах юм.
  • Хамгийн эхэнд дижитал соёлыг бэхжүүлж, дижитал төвтэй сэтгэлгээг байгууллагадаа хэвшүүлж эхлэх нь ихээхэн үр дүнтэй. Agile аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр шийдвэр гаргах үйл явц илүү хурдан бөгөөд шуурхай болж ирнэ гэж үзэж байна. Google-ээс эхлэлтэй гэгддэг алдарт Sprint техникээр тухайн ажил дээр оноогдсон баг маш богино хугацаанд илүү төвлөрөн ажилласнаар үр дүн сайтай байна. Компанийг өөрчлөн хөгжүүлэх, дижитал зохион байгуулалтын загвар гарч ирэхэд манлайллын хэрэгцээ мөн адил өөрчлөгдөнө. Судалгаанд хамрагсдын 80% нь манлайлал чухал гэж үзсэн бол 42% нь нэн чухал гэж үзжээ. Байгууллагууд илүү хурдан, олон янзын, залуу манлайлагчдын бизнесээ урагшлуулахын тулд “дижитал арга” бүхий шинэ манлайллын загварыг эсэргүүцэж байна. Манлайллын салбарыг хөгжүүлэх гэж ямагт хичээж байгаа ч компаниуд манлайллын уламжлалт шатлалын хил хязгаараэа давж, хурдацтай сүлжээгээ өөрчилж чадах манлайлагчдын шинэ төрөлийг чадваржуулах хэрэгтэй. /LEADERSHIP DISRUPTED: PUSHING THE BOUNDARIES/
  • Өнөөдөр ажлын ур чадвар болон дижитал бизнесийг шинээр бий болгох шаардлагатай байна. Тайланд ярилцсанаар компаниуд карьер стратеги, ажилчдын хувирамтгай байдал, байгууллагын экосистем, байгууллагын болон хувь хүний сэргэн босголтыг дэмжих сүлжээ зэрэгт илүү анхаарал хандуулах хэрэгтэй.  Гол асуудал нь шинэ, илүү карьерийг төлөвлөх эсвэл дахин чадваржуулах энгийн зүйл биш. Харин байгууллагууд манлайлал, бүтэц зохион байгуулалт, олон талт байдал, технологи, ажилчдыг шинэ арга замаар туршиж үзэхэд анхаарах ёстой.

0

Ашигласан материал

0

7. https://unread.today/c/techworm-digitalculture

0

8.   Дижиталчлалын үйл явц : Сорилт ба болож Digitization: Challenges and Opportunities

0

9.   ХБНГУ-ын цахим шилжилт, цахим хөгжлийн чиг баримжаа, түүний Монгол Улсад тусах нөлөө/2020он /

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн