Буцах

2021001 - Байгууллагын ажилтны ажилд хандах хандлага

Нийгэм

Хураангуй

0

Байгууллагын ажилтны хандлага нь ажил олгогчдынсанаа зовдог мөнхийн сэдэв билээ. Ажилдаа сэтгэлээсээ хандах, байгууллагадаа сэтгэлээсээ хандах, хамт олонтойгоо сэтгэлээсээ хандах зэрэг харилцааны хандлага нь ажилтны амжилт гаргах, бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөжтэй байдгийг хүнтэй ажилладаг бүхэн мэддэг болжээ. Түүний нэгэн тод жишээ гэвэл Монгол Улсын Засгийн Газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлах гэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүний нэгэн хэсэг нь залуучуудад хандлага төлөвшүүлэх асуудал билээ.  

0

Ажилтны хандлагад орчин нөхцөл их нөлөөлдөг. Гэтэл дэлхийн дахинд цар тахлын нөлөөгөөр байгууллага, хүмүүсийн ажиллах амьдрах нөхцөл байдал өөрчлөгдөн 2 оныг дамнаж байна. Энэ тодорхойгүй хүнд нөхцөл байдлын үед олон олон байгууллагын ажилтан зайнаас ажиллах, түр ажилгүй байх, тодорхой цагаар ажиллах, ажилгүй болох зэрэг  олон сонголттой  нүүр тулж байгаа.   Ийм тохиолдолд ажилтны ажилдаа хандах хандлагад мэдээж өөрчлөлт гарч байгаа нь тодорхой ч түүнийг судалж мэдэх, эерэг хандлагыг хадгалах, түүнд тохирсон арга хэрэгсэл ашиглах нь байгууллагын менежментийн тулгамдсан асуудал болж байгаа тул энэхүү илтгэлээрээ би төрөлх Увс аймгийнхаа цэцэрлэгийн багш нарын ажилдаа хандах хандлагад хийж буй судалгааныхаа талаар танилцуулах зорилго тавьлаа. 

0

Түлхүүр үг: Ажилтны хандлага, Ажлын сэтгэл ханамж, Ажлын үр дүн, Ажлын орчин, Зайнаас ажиллах

0

Хандлагын ойлголт

0

Алив хандлага нь ажилтны ажлаа цаг тухайд нь амжилттай гүйцэтгэх, хийх гэж буй ажилдаа эзэн болж хариуцлагатай байх, тогтвортой бүтээмжтэй ажиллах зэргээр байгууллагад эерэг болон сөрөг нөлөөллийг бий болгодог учраас байгууллагад зөв хандлагатай ажилчдыг төлөвшүүлэх нь шаардлагатай болдог.  Хандлага нь дараах шинжийг агуулдаг (Зураг 1) бөгөөд ажилтны зөв итгэл үнэмшлийг хадгалах, хандлагыг төлөвшүүлэх тал дээр удирдлага нь ажиллаж болно гэж үздэг. 

0

0

Зураг 1. Хандлагын онцлог шинж

0

Хандлагын төрөл

0

Хандлагын дараах байдлаар ангилж судлаачид судалдаг. Үүнд: 

0

  • Хамт олон болон хувь хүмүүст хандах хандлага
  • Ажилд хандах хандлага
  • Эд зүйлст хандах хандлага
  • Өөрөө өөртөө хандах хандлага

0

Миний хувьд ажилтны ажилдаа хандах хандлагыг сонирхож байгаа бөгөөд ажилтны ажлын хандлага эерэг болон сөрөг байж болно, харин сөрөг хандлагыг байгууллага сонирхохгүй учраас эерэг хандлагыг бий болгох талаар судалсан. 

0

Ажилдаа эерэг хандлагатай ажилтан өөрийн үүрэгт ажлыг сайн хийж, биелүүлэхийг чармайдаг бол сөрөг хандлагатай ажилтан ажлаа хийсэн нэр зүүх, нүд хуурах гэх мэт үйлдэл гаргадаг  ба энэ нь бас түүний итгэл үнэмшилтэй холбоотой (Зураг 2)

0

Ажлын байрны 4 хандлага

0

0

Зураг 2. Ажилд хандах хандлагын онцлог

0

Байгууллагын ажиллагчдын ажлын хандлагыг гурван төрлөөр тодорхойлдог бөгөөд эдгээр нь ажлын ханамж, ажлын уялдаа холбоо, байгууллагын оролцоо юм

0

0

Зураг  3. Хандлагын төрөл

0

Ажлын хандлага сэтгэл ханамжид нөлөөлөх нь

0

  1. Хандлагыг өөрчлөх онол: Юалын загвар-Эх үүсвэрийг бий болгох, мэдээлэл дамжуулах, сонсох
  2. Леон Фестингерийн хандлагын онол: Хандлага нь зан байдалд нөлөөлдөг-Хандлага нь үнэт зүйлийн хоорондын холбоог тайлбарладаг
  3. Фрейз Хейдерийн тэнцвэрийн онол: Тэнцвэртэй тэнцвэргүй байдал- Хүмүүс хоорондын харилцаа холбоо, бусад эргэн тойрны зүйлтэй уялдах холбоог хөгжүүлэх

0

Орчин үе дэх хандлагын өөрчлөлт

0

Орчин үеийн ажлын хандлага нь байгууллагын зохион байгуулалт, ажлын орчин, ажлын байрны шинж чанар, нийгмийн орчин зэргээр дамжуулан ажилд чиглэсэн хандлага юм. Тэдгээр нь нийт ажлын байрны нөхцөл байдлаас хамаарна. Ажлын байрны хандлага нь амьдралын түвшинг дээшлүүлэх олон улсын хэмжүүртэй нягт холбоотой байдаг. Олон улсын ажлын хандлага нь байгууллагын орчин, соёл зэрэг зүйлүүдийг хамархаас илүүтэйгээр ажилдагчдынхаа бүтээмжинд илүү анхаарал хандуулах болсон. Үүгээрээ дамжуулан ажиллагчдын ажилд хандах хандлага болон ажил үүргийн зөв хуваарилалт, шийдвэр гаргалт, гүйцэтгэл зэрэгт эерэг нөлөөллийг бий болгож байгаа юм. Энэ нь хүний нөөцийн удирдлагын орчин үеийн чиг хандлагатай уялдаа холбоотой. Хүний нөөцийн удирдлагын орчин үеийн чиг хандлагад:

0

  • Түлхүүр ажилтан
  • Хүний нөөцийн үйл ажиллагааг гадны байгууллагаас авах
  • Ажил, амьдралын тэнцвэр
  • Ажиллах хүчний чадамж
  • Технологийн нөлөө
  • Удирдлагыг хөгжүүлэх
  • Залгамж халааг бэлтгэх
  • Байгууллагын соёл, үнэт зүйлс зэрэг ордог.

0

Zappos 10 үндсэн зүйл

0

  1. WOW-ийг үйлчилгээгээр дамжуулан хүргэх
  2. Өөрчлөлтийг хүлээн авч, удирдах
  3. Хөгжилтэй бай
  4. Адал явдалд дуртай, бүтээлч, нээлттэй сэтгэлгээтэй бай.
  5. Өсөж, дэвжих хүсэл эрмэлзэлтэй бай
  6. Харилцаа холбоогоор нээлттэй, шударга харилцааг бий болгох
  7. Эерэг хамт олон, гэр бүл шиг байдаг
  8. Бага зүйлээр илүү ихийг хий
  9. Хүсэл тэмүүлэлтэй, шийдэмгий бай
  10. Даруухан бай

0

  • 1973 онд Захирлаасаа гадна ердөө дөрөвхөн ажилтантай хөдөө орон нутагт байдаг  агуулахад ажиллаж эхэлсэн Japan Computer компани 140 салбар нэгжид 130,000 гаруй ажилчинтай, найман их наяд вон давсан борлуулалттай компани болж өргөжжээ. Энэ компани ажилчдынхаа хандлагыг онцолж үздэг. Ажилд авах шалгалтанд хүртэл тэд хэр хурдан будаа идэж, байгааг нь хардаг. Үүсгэн байгуулагч Шигео Нагамори хатуу философиор байсан ба хандлагын ач холбогдлыг онцолж, хандлагыг чухалчилдаг. Компанийн удирдлагын чухал мөч бүрт гарч ирсэн гол хандлагын жагсаалтыг гаргаж бүх гишүүддээ танилцуулсан

0

Увс аймгийн Улаангом сумын 6-р цэцэрлэгийн ажилтны ажлын хандлагад хийсэн судалгаа

0

Увс аймгийн Улаангом суманд тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 16 цэцэрлэг байна. Судалгааны обьектоо 6-р цэцэрлэгийг сонгон, нийт 30 ажилтнаас судалгааны асуулгаа авав. Судалгааны асуулга Ажилтны хандлагын 3 төрөл болох ажлын ханамж, ажлын уялдаа холбоо, байгууллагын оролцоо дээр үндэслэн боловсруулсан. 

0

  1. Ажлын ханамж- 3 асуулт

0

Ажлын ханамжийн судалгааны асуулгаа 5 сонголттой, үүнээс 5- бүрэн санал нийлж байна буюу чухал, 1- бүрэн санал нийлэхгүй байна буюу чухал биш гэсэн хэмжээсийг ашигласан. Үүнээс ажилдаа хандах хандлага нь эерэг байвал ажлын ханамж их харин сөрөг байвал ажлын ханамж бага байна. 

0

  1. Ажлын уялдаа холбоо- 3 асуулт

0

Ажлын уялдаа: ажилтны ажил мэргэжилтэй нь тохирч байгаа эсэхээр ажлын уялдаа холбоо тодорхойлогддог.

0

  1. Байгууллагын оролцоо- 3 асуулт

0

Цалин,урамшуулал,ажил, удирдлага, хамт олон

0

Эдгээр үзүүлэлт дээр тулгуурлан Ерөнхий асуулттайгаа нийт 12 асуулт боловсруулж судалгаа авсан. 

0

0

Зураг 4. Хүйс

0

            

0

Зураг  5. Ажилласан жил

0

0

Зураг  6. Нас

0

0

Зураг  7. Ажлын ханамж

0

0

Зураг  8. Ажлын уялдаа холбоо

0

0

Зураг  9. Байгууллагын оролцоо

0

0

Дүгнэлт

0

  1. Нийт ажилтны 83% нь зайнаас ажиллах үед хандлага өөрчлөгдөөгүй гэж хариулсан бол, Зайнаас ажиллах үеийн ажилтны хандлага 7% нь хандлага өөрчлөгдсөн гэж хариулсан байна. Тухайн 7% буюу 2 хүний судалгаанаас Зайнаас ажиллах үеийн ажлын хандлага нь ажлын сэтгэл ханамжаас болж өөрчлөгдсөн байна. Энэ нь Зайнаас ажиллах үед ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдлагын зүгээс дэмжлэг авч чадаагүй мөн хамтран ажиллагсдаасаа тусламж авч чадаагүй гэсэн хариултуудыг өгсөн байна.
  2. Хандлагын төрлүүдийн нөлөөллийг авч үзвэл:

0

-Ажлын уялдаа холбооны түвшин 20% 

0

-Байгууллагын оролцооны түвшин  50%

0

-Ажлын сэтгэл ханмжийн түвшин 30% тус тус ажилтны ажлын хандлагад нөлөөлж байгаа бөгөөд байгууллагын оролцоо хамгийн их нөлөөлж  байна.

0

Ашигласан материал

0

Монгол хэл дээрх ашигласан материал

0

  1. Жон Максвилл, “Хандлагын хүч”, Улаанбаатар хот 2015 он
  2. Г. Цэрэн, “Байгууллагын зан төлөв” 2014 он
  3. Ц. Цэцэгмээ “Хүний нөөцийн менежмент” 2014 он

0

Гадаад хэл дээрх ашигласан материал

0

  1. Steven L.McShane, Mary Ann Von Glinow “Organizational behavior”  
  2. L.Festinger, A theory of cognitive dissonance, Stanford, CA: Stanford University Press, 1957
  3. Don Hellriegel, John W.Slocum, “Orgazinational behavior” 8 2007
  4. Dr Amanda Rivis Social Psychology “Attitudes and Attitude Change”, 2001
  5. Owolabi Kayode TIAMIYU “Locus of Causality for Dissatisfaction or Satisfaction of Internal Auditors”
  6. Jacqueline jimenez, “How to work remotely and Still keep your job”, 2020

0

Интернет линк

0

Мэдэгдэх

0

0

×

Саналууд

Санал бичих

Таалагдаж байна

Таалагдахгүй байна

Нэр томъёо оруулаагүй байна.

Хэлэлцүүлгийн Like/dislike

Хэлэлцүүлэг үзсэн